Тюссогийн нэрэмжит лааны тосон музейн Берлин хот дахь салбарт удахгүй
“Формула -1” уралдааны хошой аварга “Рэд Булл” багийн нисгэгч Себастеян
Феттелийн лааны тосон баримал тавигдахаар боллоо

Тюссогийн нэрэмжит лааны тосон музейн Берлин хот дахь салбарт удахгүй “Формула -1” уралдааны хошой аварга “Рэд Булл” багийн нисгэгч Себастеян Феттелийн лааны тосон баримал тавигдахаар боллоо.Тус баримлын ажил ид дундаа явагдаж байгаа бөгөөд уран барималчид хурдан дуусгахаар цаг наргүй ажиллаж байгаа гэнэ. Баримал хийгдэж дуусангуут түүний биеийн жин 36 килограмм болох бөгөөд үнэ нь 200 мянган евро болно. Энэхүү баримал Феттелийн үзүүлэх дуртай дохио зангаа тэр дундаа долоовор хуруугаа гозойлгосон байдлыг харуулах аж.
Д.Ундрах 24tsag.mn