Чингэс хааны Ү-ДНХ-ийн судалгааны эрдэмтэд ирэх намар маргаантай хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж олон түмэнд хүргэх ажээ.

Чингэс хааны Ү-ДНХ-ийн судалгааны эрдэмтэд ирэх намар маргаантай хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж олон түмэнд хүргэх ажээ. Чингэс хааны Ү-ДНХ-ийг судлах явцад түүхнээ хамгийн маргаантай хүний нэг болох Доголон Төмөр хааны гавлын яс шинжилгээгээр эерэг дүн авчирчээ. Энэ нь Доголон Төмөр хэмээн түүхэнд үлдсэн хүн бол яах аргагүй Барлас овгийн монгол хүн болох нь тогтоогдсон байна. Туркууд түүнийг Монгол хүн байсныг огт зөвшөөрөлгүй өнөөг хүрсэн юм. Тус судалгаа үргэлжилж буй бөгөөд бас нэгэн чухал үзүүлэлт бол Зүчи Чингисийн хүү мөн үү, биш үү гэдгийг тогтоох явдал ажээ. Судлаачид бүхий л тайлагдаагүй асуудлуудыг олж нээнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)