XIV Далай лам Англид хийж байгаа айлчлалынхаа үеэр Манчестер хотод нэгэн
уулзалтанд оролцжээ. Тэрбээр "Бос, өөрчлөгд" нэртэй лекц
уншсан байна. Энэ үеэр XIV Далай лам уулзалтыг хөтөлж байсан инээдмийн жүжигчин Рассел Брэндийн
сахлыг ихэд сонирхсон аж. Далай лам "Би ийм урт сахалтай болдог ч юм бил
үү" гэж хошигножээ. Үүнийг Английн хэвлэлүүд "Далай лам Расселаас илүү хошин шогийн мэдрэмжтэй" гэж бичсэн байна.
Түүний лекцийг сонссон хүмүүс Далай ламаас "Та Далай лам биш энгийн хүн байсан бол дээр гэж бодож байсан уу?" гэж асуухад "Би таван наснаасаа хойш Далай лам гэж хэлүүлж ирсэн. Гэхдээ ийм байна гэдэг надад зовлон, бэрхшээл гэж боддогүй. Харин ч бусдад туслах сайхан боломж гэж өөдрөг явдаг" гэсэн хариулт өгчээ.

Т.Гэрэл