Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг Монгол дагуурын дархан цаазат
газрын зэрлэг амьтдыг судлахаар 100 ширхэг камер байрлуулж эхэлжээ. Ан
амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, тархалтын талаарх мэдээллийг
цуглуулах зорилготой энэ судалгаа нь хоёр сар үргэлжлэх юм.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг Монгол дагуурын дархан цаазат газрын зэрлэг амьтдыг судлахаар 100 ширхэг камер байрлуулж эхэлжээ. Ан амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, тархалтын талаарх мэдээллийг цуглуулах зорилготой энэ судалгаа нь хоёр сар үргэлжлэх юм.
Энэ ажлыг Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санхүүжүүлж, “Степ форвард” хөтөлбөр болон МУИС-ийнхан хамтран хэрэгжүүлэх байгаа аж. Өнгөрсөн жил ч энэ хөтөлбөрийн дагуу цөөнгүй аймгийн дархан цаазат газар камер байрлуулж, судалгаа хийжээ.