Монгол Улсын 2012 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын зорилго, агуулгыг өөрчлөн иргэдэд ялгавартай хандах байдлаар зээл олгох, амлалт өгөх, үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл орон нутгаас ирж байгаа талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газарт санал хүргүүлсэн билээ. Энэхүү саналын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Наямжав аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн байна. Зөвөлөмжид “УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ цаг үед төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ явуулахдаа Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн заалт нэг бүрийг баримтлан хуулиа сахиж, шударга ёсыг дээдэлж ажиллахыг удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу Та нарт зөвлөж байна” гэжээ.