
Нийслэлийн
ИТХ-ын сонгуулийн МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэлээс БЗД-ийн долдугаар
тойргийн нэр дэвшигч П.Гансүхийн ухуулга, сурталчилгааны гэрийн
бүслүүрийг урьд шөнө хурц хутгаар тас огтолж хорложээ.

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэлээс БЗД-ийн долдугаар тойргийн нэр дэвшигч П.Гансүхийн ухуулга, сурталчилгааны гэрийн бүслүүрийг урьд шөнө хурц хутгаар тас огтолж хорложээ. Мөн нэр дэвшигч П.Гансүхийн зурагт хулдаасан самбарыг утгаар сийчиж, цоолж сүйтгэсэн байна. Түүнчлэн ухуулах байрны гадаа байсан хоёр машины салхины шилийг хагалсан байжээ. Тус хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг