
Харин өчигдөр Дотоод хэргийн яамны прокурор Ренат Кумзин “Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө түүнийг хүн амины хэрэгт намж шалгахаар болсон гэжээ. Арван зургаан жилийн өмнө бизнесмэн Иевен Шербаныг онгоцны буудал дээр буудаж хөнөөсөн хэрэгт түүнийг шалгахаао болсон байна. Юлиа Тимошико энэ хэргийг “улс төрийн зорилготой, Виктор Януковичийн захиалгаар хийж байгаа үйлдэл" хэмээн эсэргүүцсээр байгаа аж.
Зарим орны удирдагчид Украйнд болж байгаа “Евро 2012” тэмцээнд өөрсдийн багаа тус улсын багтай тоглуулахгүй гэсэн хандлагатай байгаа юм. Гэсэн ч Англи зэрэг орнууд Украйны багтай тоглож эхлээд байгаа. Үүнийг Ю.Тимошинко шоронгийн өрөөн дэх жижиг зурагтаараа үзжээ. Өөрийг нь хорьсныг эсэргүүцэж 21 хоног өлсгөлөн зарласан түүний бие бага зэрэг дээрдэж байга ч босч явж чадахгүй байгаа гэнэ.
Т.Гэрэл