Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.Ихэнх нутгаар үүлшиж, дуу цахилгаантай бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, говь, зүүн зүгийн нутгаар 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.



















































