Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Эрдэнэбилэг: Дуртай зүйлээ хийж яваад гэмтсэн учраас харамсдаггүй

2016-3-16
0
ЖИРГЭХ

2016 оны босгон дээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн Монголын авто, мото спортын холбооны дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэгтэй ярилцлаа. Тэрээр ид үедээ уралдааны замаа орхиж тэргэнцэр дээр суух болсон хэдий ч түүний хүү Э.Халиунболд аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн дэлхийд нэрээ дуудуулж явааг уншигчид сайн мэдэх биз ээ. 

-Та авто, мото спортын салбарт хэчнээн жил зүтгэж гавьяат дасгалжуулагч болов. Энэ спортыг сонирхох болсон түүхээс тань ярилцлагаа эхэлье.


-Авто спорттой амьдралаа холбоод 36 жил болсон байна. Энэ олон жилийн хүсэл зорилго, хөдөлмөрийг минь үнэлж Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийн ойгоор гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнасан. Төр засаг, хамт ажилладаг спортын хамт олондоо их баярласан. Энэ спортыг анх сонирхож эхэлсэн түүх гэвэл аавтай минь холбоотой л доо. Манай аав Сэлэнгэ аймгийн цэргийн хэлтэст дасгалжуулагч хийдэг байлаа. Аавыгаа дагаад 1967 оноос эхлээд мото спортын тэмцээн уралдаан их үздэг болсон. Яг хичээллэж эхэлсэн он маань нэлээд хожуу, бүр 1980 оноос. Тэр жил улсын аварга шалгаруулах тэмцээнд орж, 1983 оны намар шигшээ багт дуудагдаж байлаа. Энэ үеэс л тамирчин, дамгалжуулагчаар ажиллаж өдийг хүрлээ.


-Шигшээ багт ямар шалгуураар орж байв?


-Тухайн үед Батлан хамгаалах нийгэмлэгийн аймгийн зөвлөлүүд гэж байлаа. Тэр нь дэргэдээ авто спортын олон клубтэй, жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог. Улсын аваргад амжилттай оролцсон ирээдүйтэй тамирчдаа шигшээ багт авдаг байсан юм. Үүний дагуу улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шигшээ багт дуудагдсан. Шигшээ багт ороод мото спортын оргил үеийн мундаг мастеруудтай хамт хичээллэж, олон уралдаан тэмцээнд өрсөлдөж явсандаа өөрөөрөө бахархдаг.


-Та сая мото спортын оргил үе гэж хэллээ. Тухайн үед манай улсад олон спортын төрөл хөгжөөгүй байсан учраас мото спортыг хүмүүс их сонирхдог байв уу?


-Тийм. Тэр үед Улаанбаатарт олон төрлийн спорт хөгжөөгүй байсан. Байгаа спортууд дотроос мото спортын уралдаан тэмцээнүүд олон түмнийг шуугиулж байлаа. Ням гариг бүр мото уралдаан болдог. Хүмүүс ч их ирж үздэг, тамирчдыг андахгүй сайн мэддэг байсан үе л дээ. 


-Уралдаанаас гадна үзүүлэх тоглолт их болдог байсан байх аа.


-Тийм. Ялангуяа наадам болгоноор үзүүлэх тоглолт хийдэг байлаа. Сайд, дарга нарын хурдан морины уралдаан үздэг газар, одоогийн Яармагийн урд дэнжийг тухайн үед “Даргын толгой” гэж нэрлэдэг байлаа. Тэр дэнж дээр бүтэн өдөр үзүүлбэр үзүүлдэг байсан. Ю.Цэдэнбал даргаас эхлээд улс төрийн товчооны гишүүд, гадаад, дотоодын зочид бидний үзүүлбэрийг үздэг байлаа.


-Та олон улсын тэмцээнд олон удаа оролцож байв уу?


-Манайх социалист орон байсан учраас олон улсын тэмцээн уралдаанд явахад хүндрэлтэй байсан. Зөвхөн социалист орны тэмцээнд явдаг Польш, Чех, Оросод болдог тэмцээнд л явна. Бусад оронд очиж тэмцээнд оролцох боломжгүй. Тухайн үед бид Чехэд үйлдвэрлэсэн мотоциклиор тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Одоогийн техниктэй харьцуулахад жаахан хэцүү эд л дээ. Олон улсын тэмцээнд оролцож буй бусад орны тамирчид Япон, Австрийн шинэ мотоциклиор уралдаж байхад бид нөгөө л “том төмөр”-тэйгөө, халуунд сүлжмэлийн үйлдвэрийн зулхай дотортой цамцтай уралдаж явлаа. Ирээд мото спортын хөгжил өөр шатанд гарсныг дарга нартаа ойлгуулах гэж өөрсдийнхөө хувцас хэрэглэлийг бусад улс орныхтой харьцуулж ярьдаг байсан. 1987 оны хоёрдугаар сард мөсөн замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Ленинградад болсон юм. Тухайн үед цаг агаар дулаарсан учраас мөсөн зам дээр биш 20 мм-ийн гүн усан дотор уралдсан. Уралдааны зам нь ингэж өөрчлөгдсөнөөс болоод би жаахан азгүйтэж шигшээ шалгаруулалтаас хасагдсан л даа. Мөн бартаат замын олон улсын уралдаанд дөрөв, таван удаа оролцож байсан.


-Авто спортын салбарт гавьяат цолтон хэр олон байдаг вэ. Тэр тусмаа гавьяат дасгалжуулагч?


-Манай анхны гавьяат тамирчин цолыг 1979 онд С.Ойдов авч байлаа. Түүнээс хойш гавьяат дасгалжуулагч хоёр төрөн гарсны нэг нь би. Нөгөө нь манай Сэлэнгэ аймгийн Л.Баасанжав гэж хүн анхны гавьяат дасгалжуулагч.


-Авто спорт Монголд бусад спортоос эрт үүсч хөгжсөн хэрнээ яагаад ийм цөөхөн гавьяаттай юм бэ. Үүний шалтгааныг юу гэж боддог вэ?


-Монголчууд авто спортыг үндэсний бөх, морин спорттойгоо адилтгаж үздэг. Жишээ нь, манай Э.Халиунболд Азийн аварга боллоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа оролцсон. Ийм нөхцөлд үнэлэх ёстой. Ер нь манайд тенхикийн спортыг үнэлэх үнэлэмж, ойлголт бага байна л даа. Уг нь техник хэрэгсэл их шаарддаг авто спортыг илүү ойлгож дэмжих ёстой. Мотоцикль авсан бол түүнийгээ тоноглож янзлахаас эхлээд дор хаяж арван сая төгрөг шаардлагатай болдог. Манайхан дотооддоо л энэ спортыг сайн үнэлэхгүй байгаа болохоос дэлхийн улс орнууд манай тамирчдыг үнэлдэг болсон. Дэлхийд монголчуудыг морь унадаг болохоос мотоцикль унадаггүй гэж ойлгодог байсан цаг саяхан. Сүүлийн үед бартаат замын олон уралдаан, “Дакар ралли”-д хүртэл өрсөлдөж байна. Дэлхийн улс орнууд манай авто спортын салбарыг үнэлдгийн нэг жишээ нь манай улсад энэ жил мотоциклийн бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон явдал. Одоо хамгийн гол нь санхүүгийн асуудал нь шийдэгдчихвэл болох гээд байна. Энэ тэмцээнийг манай улс зохион байгуулснаар дэлхийн мото спорт сонирхогчид Монголд чуулах, цаашлаад эх орноо сурталчлах сайхан боломж гарна. Мөн тамирчдаас гадна жуулчид, мотоцикль үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компаниуд бараа бүтээгдэхүүнээ сурталчилна. Ер нь Монгол Улсыг дэлхийн төвшинд сурталчилах маш том боломж гэж үзэж байгаа. Хэрэв хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдчихвэл Дэлхийн авто спортын холбооныхон ирээд өөрсдийнхөө хөрөнгөөр зам тайлбайг нь хийчихнэ. Манай тал зөвхөн тамирчдыг хүлээн авах, тэмцээн зохион байгуулах зардлыг нь гаргах ёстой юм.


-Хэдийд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм бэ?


-Долоо, наймдугаар сард зохион байгуулах байх. 


-Уучлаарай, та хэзээ, ямар тэмцээнд оролцож байгаад бэртэл авчихсан юм бэ?


-1996 онд “Мастер ралли” гээд дэлхийн цомын ралли төрөлд уралдаж байгаад гэмтсэн. Тэр цагаас хойш 20 жил тэргэнцэртэй явж байна. Хэдийгээр ийм болсон ч гэсэн 1997 оноос хойш мото спортод өөрийн чадах хувь нэмрийг оруулсан гэж боддог.


-Хаана болсон уралдаан юм бэ?


-Парисаас Улаанбаатар хүртэлх 12 мянган км-ийн уралдаан. ОХУ-ын нутгаар дамжаад Монгол руу орж ирэх уралдаан байсан юм.


-Гэмтэл авсан үеэ дурсахаар мэдээж хэцүү байдаг уу?


-Хүмүүс надаас хаана, ямар уралдаанд, яагаад бэртэл авчихсан юм бэ гэж их асуудаг. Харин би ярих дургүй. Хамгийн гол нь би дуртай зүйлээ хийж байсан. Өөрийн зорилгынхоо төлөө явж байгаад бэртсэн учраас айхтар харамсаад байдаггүй. Энэ спортын төлөө чадах зүйлээ хийж байна. Бас дээрээс нь авто спортынхон намайг хүрээлж байгаа учраас сэтгэл хангалуун байдаг. 


-Танай хүү Халиунболд аавынхаа халааг авч авто спортоор хичээллэж байгаа. Аав шигээ бэртэл гэмтэл авчих вий гэхээс айж шантрах үе гардаг болов уу?


-Үгүй байх гэж бодож байна. Намайг гэмтэхэд Халиунболд жаахан байсан. Долоо, наймхан настай л байсан байх. Намайг гэмтэхээсээ өмнө уралдаж байхад дагаад явдаг байсан. Их дуртай байсан учраас мотоцикль авч өгсөн. Манай гэр бүлийнхэн машин тэрэг, орон байр, хоол хүнс гэхээсээ илүү яавал сайхан мотоцикль авах вэ, яавал сайхан мотоциклийн хувцас авч өмсөх вэ, яаж дэлхийн хэмжээнд уралдах вэ гэсэн зорилго тавьдаг. Ингэж зүтгэсний хүчинд тодорхой амжилт гаргаж байна. Би хоёр хүү, нэг охинтой. Том хүү Ууганбаяр маань уралдахаа больсон. Дүүгийнхээ уралдаан тэмцээнд оролцох бүхий л зүйлс дээр тусалж дэмжиж ажилладаг.


-Танай гэр бүлийн хүн хүүхдүүдээ энэ спортоор хичээллэхийг хэр зэрэг дэмждэг вэ?


-Зарим тохиолдолд хориглодог ч ихэнхдээ урам хайрлаж дэмждэг. Би ч гэсэн ердөө хориглодоггүй. Харин ч аль болох дэмжиж машин, мотоциклийг нь засч янзлалцаад л, мэдэх бүхнээ зааж зөвлөдөг дөө.

Х.Олонбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (203.194.114.169)
    120 МЯНГАТЫН АВТОБУСНЫ БУУДЛЫН ЗҮҮН УРД ТОЙРОГ МӨСӨН ЗАМЫН УРАЛДААНД ТА МӨН Ч МУНДАГ УРАЛДАГ БАЙЖ БИЛЭЭ, ХАДААСТАЙ ДУГУЙТАЙ АЙМААР ДУУТАЙ ҮНЭХЭЭР СҮРДМЭЭР УРАЛДААНУУД БОЛДОГ БАЙЖ ДЭЭ, ТАНЫ АМЬДРАЛД АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ.
    2016 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.106.110)
    мото спорт гэдэг бол гайхамшиг..их хурд,хүч бас их ухаан шаардсан ажил .мундаг байна шүү.хүүд чинь амжилт хүсье.
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    3 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    1 цаг 28 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    1 цаг 58 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    16 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 33 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    17 цаг 51 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    17 цаг 57 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    18 цаг 16 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    18 цаг 23 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    21 цаг 39 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    23 цаг 21 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 цаг 26 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК