
Харин түүний Дорнод аймгийг зорьсон нь учиртай гэнэ. Учир нь тус аймагт УИХ-д нэр дэвшиж буй Н.Номтойбаярыг унагахын тулд зориуд явсан байна. Тэрээр Н.Номтойбаярыг унагах хэд хэдэн шалтгаантай аж.
Н.Номтойбаярын эмээ нь Завхан аймгийн иргэн. Тиймээс түүний эмээ, аав Нямтайшир нар нь МУ-ын хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабандитай ойр ажилладаг, дэмждэг байжээ. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр Н.Номтойбаярынханд дургүй байх эхний зөрчил гэнэ.
Мөн олон жилийн өмнө Н.Номтойбаярын аав Нямтайшир Н.Энхбаярыг өөрийн уурхайгаар зочилохыг урьжээ. Гэтэл тэр хавиар ажилтай явсан Н.Энхбаяр оролгүй үл тоосон нь хоёр дахь зөрчил болсон байна.
Түүнчлэн МАН-ын залуучууд нэгдэн Н.Энхбаярын эсрэг жагсаж байсан. Залуучууд авилгалын хана хэрэм Н.Энхбаярыг эсэргүүцэж байна, ханыг нураа гэх мэт уриа лоозон барин зогсож байсан. Харин тус жагсаалыг санхүүжүүлэгч нь Н.Номтойбаяр хэмээн тухайн үед хэвлэлээр бичиж байв. Энэ талаар Н.Энхбаяр өгсөн ярилцлагадаа ч Н.Номтойбаяр хэмээн дурьдсан байдаг.
Н.Энхбаяр ч гэсэн саяхан намынхандаа Н.Номтойбаяр шиг хүнийг улс төрд гаргаж болохгүй хэмээн ярьжээ.
Энэ мэт шалтгаанаас болж, Н.Энхбаяр Н.Номтойбаяр нарын зөрчил гүнзгийрсээр ийнхүү Н.Энхбаяр Н.Номтойбаярын эсрэг ажиллагаа хийхээр Дорнод аймгийг зориход хүргэжээ.
Б.Чимэг