Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ хурлаар
Засгийн газрын гишүүд долоон асуудал хэлэлцэж, дөрвөн асуудалтай
танилцах юм байна.

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ хурлаар Засгийн газрын гишүүд долоон асуудал хэлэлцэж, дөрвөн асуудалтай танилцах юм байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гаалийн хяналтын бүсийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын эзэмшиж байгаа газрыг тусгай хэрэгцээнд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Жагсаалт батлах тухай, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нууц асуудал хэлэлцүүлэх юм байна. Харин Засгийн газрын гишүүдэд танилцуулах асуудалд,
- “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн биелэлтийн талаар (Д.ХАЯНХЯРВАА)
- Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар (Ц.ДАШДОРЖ)
- Олон улсын конвенц, зөвлөмжийн талаар (Т.ГАНДИ)
- “Өрхийг дэмжих жил”-ийн эхний хагас жилийн ажлын явцын талаар (Т.ГАНДИ) зэрэг асуудал орж байна.