Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарт холбогдох хэргийн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжээд байгаа.

Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарт холбогдох хэргийн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжээд байгаа. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч саяхан батлан даалтад гаргасан байна. Тус ажилтнуудыг эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэн үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэсэн үндэслэлээр буруутгаж шалгаж байгаа юм.
Б.Чимэг