Татварын Ерөнхий газраас энэ жилийн татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн дансанд өнөөдөр буцаалт мөнгө орох болсныг мэдэгдлээ.

Татварын Ерөнхий газраас энэ жилийн татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн дансанд өнөөдөр буцаалт мөнгө орох болсныг мэдэгдлээ. Анх удаа орон сууц худалдан авсан болон их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн хүмүүст мөнгөнийх нь 10 хувийг буцаан өгөх юм. Тавдугаар сарын дунд үед эхний ээлжийн буюу 9800 иргэний дансанд татварын хөнгөлөлтийн буцаалт мөнгө орсон байна. Хоёр дахь ээлжинд багтсан хүмүүсийн дансанд татварын хөнгөлөлтт ийнхүү өнөөдөр орох аж. Харин бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, зөрчилтэй 736 өргөдөл байгаа тул эдгээр хүмүүс мөнгөө авах боломжгүй болжээ. Тиймээс дансандаа мөнгө ороогүй байвал Нийслэлийн татварын албанаас лавлах хэрэгтэй гэж мэдээллээ.
Д.Ундрах