Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Отгонбаатар: Бөмбөр тоглож байхдаа би ертөнцөөс тасардаг

2016-3-23
0
ЖИРГЭХ

Амьд  хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг цөөхөн бөмбөрчдийн нэг бол “Хурд” хамтлагийн бөмбөрчин Д.Отгонбаатартай ярилцлаа.

-Бөмбөрчин болоход ах нарын тань нөлөө их байсан уу?


-Багадаа би бөмбөр тоглох дуртай байсан ч бөмбөрчин болно гэж боддоггүй байлаа. Харин бөмбөрөөс илүү гитар сонирхдог байв. Д.Отгонбаяр ах маань 10 жилдээ “Энхийн туг” гэдэг хамтлагт байсан юм. Сургуулиа төгссөн жилээ “Өргөө” хамтлагийн ах нартай урагшаа тоглолтоор яваад ирснийхээ маргааш гэнэт л “Чи ер нь бөмбөрчин болбол яасан юм бэ. Бөмбөр их гоё шүү дээ. Би гитар тоглож байгаа юм чинь чи бөмбөрчин болчихвол зүгээр байх аа” гэсэн. Тэр үед би 16 настай байсан. Ахын үг нөлөөлсөн байх. Тэр өдрөөс хойш маш их бэлтгэл хийж, хөдөлмөрлөсний үр дүнд л өдий зэрэгтэй яваа гэж боддог. 


-Та тухайн үед хэдэн цагийг бэлтгэлдээ зарцуулдаг байв?


-Гитарыг хаяад бөмбөрөөр хичээллэж эхлэхдээ өглөөний есөн цагаас оройн зургаан цаг хүртэл ганц ч босолгүйгээр бэлтгэл хийдэг байлаа. Цай хоолоо л идэх гэж дунд нь нэг босдог байсан. Тэгээд өдөржингөө бөмбөрөө нүднэ. Ямар сайндаа манай хамтлагийнхан “Алив Отгонбаатар минь одоо жаахан амар. Чихээ хэсэг амраа” гэдэг байсан ч би үгэнд нь оролгүйгээр бөмбөрөө л нүддэг. Яагаад ингэж их бэлтгэл хийдэг байсан бэ гэхээр манай хамтлагаас Отгонбаяр  ах, Нааяа эд нар маань өмнө нь хамтлагт байсан. Тийм учраас надаас илүү туршлагатай, чад­вартай. Харин би хожуу 16 настайгаасаа бөмбөр сонирхсон болохоор маш их бэлтгэл хийх шаардлагатай байсан л даа. Бэлтгэл хийхгүй ч юм уу, аль эсвэл чөлөөт цагаараа өвлийн ид хүйтнээр дулаан хувцас давхарлаж өмсөөд л хөлдүү мах нүддэг, харин зуны цагт жинсэн өмднүүдийг задалж оёод элс хийж норгож байгаад л нүддэг байлаа. Ихэнхдээ рок хамтлагийн дуунууд сонсоно.  Тухайн үед зөвхөн кассет л байдаг байсан болохоор рок хамтлагуудын дууны аяыг өөрийн сонсголоор бөмбөр дээрээ тоглодог байлаа. Ингэж их бэлтгэл хийсний үр дүнд Хамтлагийнхаа 200 гаруй дууны бөмбөрийг тог­лосон байна. 


-Анхны бөмбөрөө өөрөө угсарч байсан гэдэг байх аа?


-Хөдөө орон нутаг, ийш тийшээ тоглолтоор явж байхдаа янз янзын эвдэрсэн муудсан бөмбөрийн сэг цуглуулдаг байлаа. Тухайн үеийн клубын эрхлэгч нарыг найрч байгаад л гайгүй гэснийг нь түүж, цуглуулж авдаг байсан. Тэгсээр байгаад л өөртөө нэг шар бөмбөр угсарч авч байсан санагдана.


-Анхны тоглолтоо хийхдээ та 19 настай байсан гэсэн. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцвал? 


-Анх бөмбөр тоглоод тайзан дээр гарахдаа понограмм­тайгаар хэд хэдэн ая тоглож байсан. Понограмм дагаж тоглоно гэдэг бол хамгийн хэцүү. Бөмбөрөө цохиж байгаа юм шиг тоглож байсан тэр мөчүүд, оролцсон тоглолт болгон дээрээ би нэлээд сэтгэл гонсгор байдаг байсан. Тайзан дээр нэг л тийм баригдмал, өөрийнхөөрөө биш юм шиг санагддаг. Анх жинхэнэ тайзан дээр гарсан үе гэвэл “Эх орны төлөө” гээд Соёлын төв өргөөд болсон тоглолт. Тэнд л би яг өөрийнхөөрөө тоглосон доо. Дорнодод 2001 онд Н.Багабанди гуайн сонгуулийн сур­талчилгааны үеэр маш их салхитай байхад би цээж нүцгэн тоглосон юм. Дараа нь Н.Багабанди гуай хамтлаг, дуучдыг хүлээн авч уулзаж байхдаа “Миний төлөө маш олон үзэгчийн өмнө салхи сөрөн цээж нүцгэн тоглоод сууж байсан тэр хүүхэд одоо болтол нүдэнд минь харагдаж байна” гэж хэлсэн. Энэ үг надад маш их урам өгч байсан л даа. Төрийн тэргүүнээсээ ийм үг сонссон хүн чинь урамшина биз дээ. 


-Тайзан дээр нэлээд эмо­цитой бөмбөрөө тоглодог гэж фэнүүд тань үнэлдэг юм билээ. Тайзан дээрх Отгонбаатар, амьдрал дээрх Отгонбаатар хоёрын ялгаа гэвэл юуг хэлэх вэ? 


-Тайзан дээрээ л өөрт байгаа бүх эрч хүчээ гаргадаг. Бөмбөргүйгээр амьд хөгжмийн хамтлагийг төсөөлөөд үз дээ. Боломж байхгүй. Тиймээс би бөмбөрчин хүний хувьд өөрт байгаа боломж, бололцоо, нөөц юу байна тэр бүхнээ тайзан дээрээ л гаргадаг. Харин амьдрал дээр жирийн нэг эцэг, сайн хань.  


-Бөмбөр тоглоод маш олон жилийг үдсэн байна. Эр­гээд харахад таны амьд­ралд гарсан хамгийн том өөрчлөлт юу байв? 


-Тог­лолтоор явж байгаад өөрийн хайртай ханьтайгаа учирч хоёр хөөрхөн охинтой болсон минь л “Хурд”-ын бөмбөрчин, бөмбөр тоглосны ач. Хэрвээ би бөмбөр сонирхож тоглож эхлээгүй бол ханьтайгаа учирч, хөөрхөн охидтой болохгүй байсан ч юм бил үү. Бөмбөр л ханьтай минь учруулсан. 


-Бөмбөр тоглох үедээ ямар мэдрэмж авдаг вэ? 


-Хамгийн сайхан мэдрэмж. Хүн өөрийн дуртай зүйлээ хийнэ гэдэг чинь өөрөө хамгийн том аз жаргал. Дуртай зүйлээ гоё эзэмшээд сурчихсан байвал түүгээрээ омогшиж, бахархаж, түүнээсээ эрч хүч авч тоглоно гэдэг бол миний хувьд маш сайхан зүйл. Тийм болохоор үнэхээр кайфтай. Бөмбөрөө тоглож байхдаа бараг ертөнцөөс тасардаг. Тэр хэмжээгээрээ маш гоё мэдрэмж авдаг. Тоглолт болгон дээр анх тайзан дээр гарч байсан догдол­сон, баярласан, айсан тэр мэд­рэмжээрээ л бөмбөрөө тоглодог.  


-Бараг хориод жил бөмбөр тог­лосон хүний хувьд хэчнээн бөмбөр элээсэн бэ?


-Анхны шар бөмбөрөө нэлээд удаан нүдсэн. Шар бөмбөрөө яаж алга болгосноо одоо ч бодоод санадаггүй юм. Тэгээд дараа нь “Tamati” гээд хар бөмбөр авсан. Энэ хар бөмбөрөө “Fire” хамтлаг дөнгөж байгуулагдаж байхад нь тэдэнд бэлэглэсэн. Одоо тоглож байгаа  “Kama” бөмбөрөө 2001 онд худалдаж авч байсан юм. Яг одоогоор тав зургаан бөмбөр байгаа. Бөмбөрүүддээ маш их хайртай. Унадаг унаа­тай минь ижил байнгын хэрэг­лээ болж дээ. Өөрийгөө бөмбөргүйгээр төсөөлөхөд хүртэл бэрх болсон байна. (инээв)


-“Нисванис” хамт­лагт байсан. Яагаад хамт­лагаасаа гарах болов? 


-“Нисванис” хамлагт би 1996 онд орж байсан. Анх хамтлагт орохдоо ирээдүйн “Хурд”-ын бөмбөрчин шүү гэдгээ хэлсэн. Ингээд нэг жи­лийн хугацаанд “Нисванис” хамт­лагтайгаа олон сайхан уран бүтээл дээр хамтарч ажил­ласан. Тухайн үедээ хөгж­мийн хамгийн том наадам бол “Пентатоник” байлаа. “Нисванис” хамтлагтай “Сур­гууль нураасай” гэдэг тог­лолт хийж тэр жилийнхээ “Пента­то­ник” наадмаас “Шилдэг дебют хамтлаг” өр­гөмж­­лөл авч байлаа. Дараа хавар нь “Нисванис” хамтлагаас гараад “Хурд” хамтлагтаа ирсэн дээ. 


-Нэлээд хэдэн жилийн өмнө бөмбөрийн сургалт явуулж байсан санагдаж бай­на. Хэчнээн шавьтай  болсон бэ. Ер нь гарын  шавьтай болъё гэсэн бодол байдаг уу? 


-Одоо бол ямар нэгэн сургалтын төв байгуулъя гэж бодож байгаа юм алга. Мэ­дээж уран бүтээлч хүн болохоор өөрийн гэсэн гарын шавьтай болъё гэж бодолгүй яах вэ. Одоогийн байдлаар нэг охинд бөмбөр зааж байгаа. Өөрөө суръя гээд манай “Хурд”-ын байранд ирж байсан. Маш уйгагүй бэлтгэлээ хийж байгаа. Удахгүй нэг мундаг бөмбөрчин гарч ирэх байх аа. Бөмбөр суръя гэсэн хүн бүрт манай байрны үүд хаалга ямагт нээлттэй байх болно гэж хэлмээр байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • bataa (66.58.207.25)
    nogoo tatah hych ene ter ch byyr bhgyi boldog um bn. fizikiin onolyg evdchihdeg bombooorchin bn sh te.shuud gaviyat og.gehdee hurdynhan dundaas hangiin hynleg er hyn shig ni ene zaluu gesen shyy.za tegeed amjilt hysie.busad ni bol bygdeeree assholes
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Zochin (103.57.93.150)
    Arai uuruur helj bolohgui yu Kkk ertuntsuus tasraad hna bdagiin be tgd
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    3 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    57 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    1 цаг 27 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    1 цаг 57 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    16 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 32 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    17 цаг 51 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    17 цаг 57 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    18 цаг 15 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    18 цаг 23 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    21 цаг 38 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    23 цаг 21 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 цаг 26 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК