Харвардын эрдэмтэд өдөрт 2-3 аяга кофе уух нь цөсний чулуу үүсэхийг 30-40 хувь, харин дөрөв бас түүнээс олон аягыг уух нь цөсний чулуу үүсэхийг 50 хувь багасгадаг болохыг тогтоожээ. Кофе кофеин 0,6-2,4 агуулдаг байхад хлорогены хүчил 7-8 хувь байдаг аж. Энэ нь төв мэдрэлийн тогтолцоог сэргээх, тайвшруулах үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлнө. Насанд хүрсэн хүний хоногт уух кофений тун 0,3-1 граммаас хэтрэх учиргүй. Хэрэв хэтрүүлвэл хордлого өгч, толгой эргэх, бөөлжис цутгах, зүрх дэлсэх, сэтгэл мэдрэлийн хөдөлгөөнийх сэргээх, ухаан балартах, зүрхний хэм алдагдах зэрэг өөрчлөлт орно. Түүнчлэн, Өтгөн кофе их уувал гэдэсний гvрвэлзэх хөдөлгөөнийг ихсэхээс гадна суулгах, шээс их хvрэх талтай. Хvvхдийн мэдрэлийн тогтолцоо гvйцэд хөгжөөгvй байдаг учир бага насны хvvхдэд кофе уулгах нь зохимжгvй байна.
Д.Ундрах 24tsag.mn



















































