Сонгуулийн санал хураах өдөр ойртох тусам ийм нэг бодол салахаа байлаа. Ялангуяа “Сант марал”-ын судалгааны дүнгээр МАН-ын рейтинг 21 хувь руу уруудсаныг үзээд дээрх бодол лавшрав. Энэ жилийн сонгуулийн сур¬тал¬чилгаа, хоёр намын нэр дэв-шигчдийн рейтинг, пиар хийж буй хүмүүсийнх нь ажиллагаанаас анзаарахад МАН үнэхээр хол хаягджээ. Хоцрогджээ. “Эх орондоо сай¬хан амьдаръя”. Энэ гоё уриа. Гэхдээ 2005 онд Иргэний хөдөл¬гөөнүүд энэ уриаг “Монголдоо сайхан амьдаръя” хэ-мээн дэвшүүлж байсан юм. МАН-ыг хаяад гарсан хүний эрхийн хуульч М.Ичинноров, 2008 оны долоодугаар сарын 1-ний хэргийн дараа талбай дээр амаа скочдон суулт хийснийхээ төлөөсөнд баривчлагдаж явсан А.Саруул, одоогийн ИЗНН-ын дарга Д.Энхбат нар энэ уриаг анхлан танил болгож байсан нь 2005 он санагдана.
“Цалингаараа амьдаръя” уриаг “Зууны мэдээ”сонины эрхлэгч асан Д.Болдхуяг “Гандирс” хорооллын пиарыг хийж байхдаа “Цалингаараа байртай болъё” хэмээх зохион бич¬лэгийн уралдаан зарлаж бай¬лаа. Гэтэл өнөөгийн МАН-ын уриа нэг иймэрхүү. Хүний хэрэглэж байгаад хаячихсан уриаг хүзүүндээ зүүж аваад УИХ-ын сонгуульд өрсөлдөж яваа эрх баригч нам. Төсөөлж чадахгүй байна. Бас нэг сонирхолтой жишээг үзээд бүр гайхав. МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар бол намдаа овоо жин татдаг, улс төрд олон жил яваад халуун чулуу атгаж үзсэн эр. Түүнийг юм үзээгүй балчир жаал гэж хэн ч хэлэхгүй дээ, одоо. Гэтэл хэвлэлийн бага хурлын үеэр Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа Р.Гончигдоржийг гүтгээд нэр дэвшигчээс хасуулах номинациар татагдчихлаа. Эх сур¬валж нь зүгээр л нэг сонины мэдээ гэнэ. Я.Содбаатарыг ийм гэнэн байна гэж төсөөлөхийн аргагүй.
Ер нь энэ намын явуулж буй хэвлэлийн мэдээ болон “Ардын мэдээ” төлбөрт нэвтрүүлэг нь ч нэг л биш ээ. “Алтан тариа” ком¬панийн гурил олдохгүй байгааг хүртэл улстөржүүлэн тайлбарлаж Ардчилсан нам гурилын үнийг нэмж ард олныг өлсгөх гэж байна гэх юм. Хувийн компани гурилаа зарна уу, агуулахдаа байлгаж байгаад хулганын хоол болгоно уу Ардын намд огтоос хамаагүй гэдгийг энэ намын удирдлагад байгаа эдийн засагч мэргэжилтэй, эрдэм чадалтай залуус мэдэхгүй байна гэдэгт итгэмээргүй. За үүнээс ч гайхалтай юм бас бий. МАН-ын даргын фракцид харьяалагддаг хэдэн сайдыг намынх нь пиарыг хийж буй хүмүүс муулж элдэв мэдээ тараагаад байгааг юу гэж ойлгох вэ. Бүтэн нэг жил хэртэй үргэлжилсэн намын даргын төлөөх арсалдаан дуусаагүй гэж үү.
Байсхийгээд л “У.Хүрэлсүх Сү.Батболд хоёр муудалцаж гэнэ”, “У.Хүрэлсүхийн фракц С.Батболдынхоо эсрэг ажиллаад байна“ гэх мэдээ хэвлэлийн хуудсыг чимсээр ирсэн. Гэтэл энэ чимээгүй дажин одоо хүртэл муу оёгоо дагуулсаар уу. Энэ таамаглал үнэн бол У.Хүрэлсүхэд л хожоотой нүүдэл болж таарна. Учир нь УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан бол намын дарга нь хариуцлага хүлээж огцрох ёстой. С.Батболдыг огцорлоо гэж бодоход оронд нь У.Хүрэлсүх дарга болох нь тодорхой. Энэ хүнээс илүүтэйгээр намын жирийн иргэдээ өөртөө татаж чадах, араасаа олныг хошууруулах хүн байхгүй. Тэр байтугай, 2013 онд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өр¬сөлдөх нэр дэвшигч одоогоор лав харагдахгүй байгаа. Уг нь С.Баяр байсан бол арай л өөр зураг гарах байсан болов уу. С.Баяр бол сонгуулийг удирдаж сурсан, тулхтай, юмыг бодитоор харж чаддаг хүн. Гэвч энэ хүн одоо алга. Бие нь тааруу учраас АНУ-д эмчлүүлж байгааг бүгд мэднэ. Яах аргагүй Санжийн Баярын орон зай эзгүйрэх нь эзгүйрчээ. Санал хураах өдөр хаяанд ирсэн ийм эгзэгтэй үед “МАХН нэрээ солиод сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ” гэсэн У.Хүрэлсүхийн үг үнэн байж чадах уу.
Тэр хаачив аа. Ардчилсан намын генсек төв штабаа удирдаад намынх нь рейтинг суга өсч байхад МАН-ын генсек хаана юу хийж явна вэ. Хэрэв МАН ялбал С.Батболд дахин намын дарга төдийгүй Ерөнхий сайд болох учиртай. Харин ялагдвал С.Батболд огцорч оронд У.Хүрэлсүх болно. Тэгэхээр арай МАН-ын ялаг¬дал генсекийнх нь хувьд ялалт болж тэмдэглэгдэх учиртай юм биш биз. МАН нэг л биш ээ. Гэхдээ энэ бол зөвхөн миний л хардлага шүү, хүмүүс ээ.

Л.Мөнхбаясгалан
Улс төрийн тойм 2012.06.19