“Adidas” Компаний спорт гутал олны дургүйцлийг хүргэжээ

“Adidas” брэндээс гоёлын дөнгө, гинж бүхий шинэ загварын спорт гутал гаргахаа зарлаж интернэтээр цацсан байна. Гэтэл хүмүүс энэхүү шинэ загварын гутлыг нь маш их шүүмжилжилсэн учир үйлдвэрлэхээ зогсоожээ. Учир нь, энэхүү загвар нь хүмүүст этгээд содон хэв маяг мэдрүүлэхээс илүүтэй боолчлол, эрүүдэн шүүлт зэрэг сөрөг утга илэрхийлж байгаа аж.
Ингээд тус компанийхан хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлсэн энэ загварыг худалдаанд гаргахгүй гэдгээ мэдэгдээд мөн ийм хоёрдмол утга агуулгатай загвар сэдсэндээ хүлцэл өчсөн байна. Түүнчлэн, тус гутлыг Нью-Йоркийн загвар зохион бүтээгч Жереми Скот бүтээсэн бөгөөд шагайндаа улбар шар өнгийн гавтай гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn
.