2. Тэрээр дөрвөн хүүхэдтэй айлын том охин юм. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй.

2. Тэрээр дөрвөн хүүхэдтэй айлын том охин юм. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй.
3. Айлын том охин учраас дүү нараа харсаар байгаад цэцэрлэгт оролгүй шууд сургуульд орсон. Тэрээр 40 дүгээр сургуулийг төгссөн.
4. Одоо нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
5. Нөхөртэйгээ оюутан байхдаа танилцаж суусан гэдэг. Хоёулаа сэтгүүлч мэргэжилтэй. Улс төрийн ажилд нь хамгийн их нөлөөлсөн хэмээн нөхрөөрөө бахархдаг.
6. Г.Уянга сургуулиа төгсөөд “Eagle” телевизид сурвалжлагчаар ажиллаж байв.
7. Тэрээр сурвалжлагчаар ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг “ниргэсэн” хэд хэдэн шуугиантай нэвтрүүлэг хийж байжээ.

9. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад гадаах гудамжинд Г.Уянга иргэний хөдөлгөөнд оройлон оролцож, түүнийг огцрохыг шаардаж байв.
10. Н.Энхбаярын тухай ингэж ярьж байсан хэрнээ одоо Н.Энхбаярын намд элсээд буй.
11. МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хүргэгдээд батлан даалтад гарах үед намын гишүүд, дэмжигчид ирсэн. Тэр дунд Г.Уянга байлаа.

13. 2001 онд Ардчилсан намтай гэрээ байгуулж телевизийн нэвтрүүлгийг нь бэлтгэдэг байжээ. Тухайн үед МАХН,АН хоёроос түүнд зэрэг ажлын санал ирж байсан аж. Энэ талаар Г:Уянга “Парламентын 76 суудлын 72-ыг нь авсан МАХН-ыг биш, Ж.Наранцацралт гэдэг ганцхан гишүүнтэй, бусад нь гудамжинд үлдсэн Ардчилсан намыг би сонгосондоо хэзээ ч харамсдаггүй, харин ч энэ бол хамгийн зөв сонголт, улстөр гэж юу болохыг яг үнэнээр нь ойлгож авах эхлэл, өнөөдрийн миний тэмцлийн суурь байсан юм” хэмээн ярьдаг.
14. 2002 онд болсон тракторчдын баривчилгааны үеэр Г.Уянга шөнийн гурван цагт ажлаа хийж яваад тракторчидтай хамт баривчлагдан Дэнжийн мянгын түр саатуулах газарт хонож байв. Маргааш нь намын дарга Д.Дорлигжав, генсек Н.Алтанхуяг нар очиж гаргаж байжээ.

16. Мөн нөхөртэйгээ нийлэн БОАЖЯ-ны сайд асан Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэх мэдээллийг цацаж, шүүхэд дуудагдаж байсан юм.
17. Тэрээр мөрдөн байцаалтын явцад нэг ч удаа байцаалт өгөөгүй учир түүнийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс албадан баривчлан явж байжээ.
18. Анхан шатны шүүх хурлаар А.Баатархуяг, Г.Уянга нарыг БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийн нэр хүндэд ноцтойгоор халдсан гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох шийдвэрийг гаргаж байв.
19. Шүүхийн шийдвэр түүнд нэлээд хүнд тусч байлаа. Учир нь тэрээр 2012 оны сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан тул шүүхээс ял зэм авсан нь 2012 оны УИХ-д нэр дэвших эрхгүй болжээ.
20. Тиймээс давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаж, давж заалдаснаар Нийслэлийн шүүх А.Баатархуягын ялыг хэвээр үлдээж, Г.Уянгыг хэргийг цагаатгаж байв. Ингэснээр Г.Уянга 2012 оны УИХ-д нэр дэвших эрхээ олж авч байлаа.

22. Г.Уянга өөрийн “facebook”-дээ “Хууль зүйн дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийн БНХАУ ын тагнуул байж болох тухай зарим баримтууд” хэмээн 54 хуудас бүхий материалыг байрлуулсан байдаг.
23. Тэрээр энэ жилийн сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлээс УИХ-ын 24 дүгээр тойрогт Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж байгаа билээ.
24. Гэвч өмнө нь нэр дэвшихдээ Н.Энхбаярыг муулж гарч ирсэн бол энэ удаа хамгаалагчийн дүрээр нэр дэвшиж байгаад зарим хүмүүс гайхан “найдваргүй” гэсэн дүгнэлт өгөөд байгаа юм.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)