Энэ сарын 19-нд 17.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дөрвөн настай хүүг олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан.

Энэ сарын 19-нд 17.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дөрвөн настай хүүг олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Одоогоор хүүгийн гэрийг цагдаа нар хамгаалалтад авч, хэргийг шалгаж эхэлсэн байна. Тэрээр ээж, хоёр эгч дүүгийн хамт амьдардаг байсан аж. Ээж нь зах дээр ногоо зарж амьдралаа залгуулдаг ч архи уудаг нэгэн байжээ. Хэрэг гарах үед мөн зах дээр бараа зарж байсан гэнэ. Харин цагдаагийн байгууллагаас уг хэрэгт талийгаачийн ээжийг шалгаж эхэлсэн байна.
Б.Золбоо