Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохионо. Зургадугаар сарын 22-нд энэ өдөр тохиодог байсан бол 2012 он өндөр жил учраас нэг өдрөөр наашилж ийнхүү өнөөдөр болж байгаа аж.

Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохионо. Зургадугаар сарын 22-нд энэ өдөр тохиодог байсан бол 2012 он өндөр жил учраас нэг өдрөөр наашилж ийнхүү өнөөдөр болж байгаа аж. Энэ өдөр Улаанбаатарын цагаар нар 07 цаг 05 минутад мандаж 66,5 градуст буюу хамгийн өндөр цэгт хүрэх гэнэ. 60 градусын өргөрөг дээр цагаан шөнийн үе эхлэх ба туйлын орчим нар бүхэл өдрийн турш жаргахгүй аж. Гаригуудаас Бархасбадь, Сугар, Тэнгэр вэн, Далай ван өглөөгүүр, харин Ангараг, Буд, Санчир гариг орой ажиглагдах гэнэ.
Ц.Ариунболор