“Sharp” корпораци өчигдөр дэлхийн хамгийн том дэлгэцтэй телевиз зохион
бүтээснээ танилцууллаа. 2,3 метрийн дэлгэцтэй, өндөр нягтрал бүхий LED
дэлгэцтэй “Aquos LED” нэртэй энэхүү бүтээгдэхүүн нь 1,9 метр өндөр,
2,5 метр өргөнтэй юм байна.

“Sharp” корпораци өчигдөр дэлхийн хамгийн том дэлгэцтэй телевиз зохион бүтээснээ танилцууллаа. 2,3 метрийн дэлгэцтэй, өндөр нягтрал бүхий LED дэлгэцтэй “Aquos LED” нэртэй энэхүү бүтээгдэхүүн нь 1,9 метр өндөр, 2,5 метр өргөнтэй юм байна. Компанийн удирдлагуудын ярьснаар AQUOS LED-ийг 10,999 мянган ам.доллараар худалдаалах гэнэ. “Sharp” өмнө нь 70, 80 инчийн LED TV үйлдвэрлэж байсан бол одоо 90 инч болжээ. Харин бусад компани хамгийн дээд тал нь 65 инч хэмжээтэй зурагт үйлдвэрлэдэг. Түүнчлэн, AQUOS LED зурагт хэмжээгээр 65 ширхэг “iPad”-тай тэнцэх бөгөөд жин нь ойролцоогоор 60 кг аж.
Д.Ундрах 24tsag.mn