ДБЭТ-ын тайзнаа энэ сарын 23-нд 17.00 цагаас Дж.Вердийн “Травиата” дуурийг тоглох гэж байна. Тус дуурийн гол дүрүүдэд П.Домингогийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналт, Дэлхийн шилдэг дуучин Э.Амартүвшин, Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Э.Анхбаяр, Буриад улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа, Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, залуу дуучин Г.Шижирболд зэрэг дуурийн театрын шилдэг залуу уран бүтээлчид тоглох аж.Суут хөгжмийн зохиолч Дж.Вердиг алдаршуулсан гурван том дуурийн нэг болох “Травиата” дуурь нь анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотноо тоглож байсан бол манай улсад 1977 оны дөрөвдүгээр сарын 9-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилуулж байжээ. Дж.Вердийн бичсэн дуурийг судлаачид амьдралтай илүү ойр хэмээн дүгнэдэг байна. “Травиата” дуурийн тухайд 1852 онд нэрт зохиолч А.Дюмагийн “Камелита хатагтай” жүжгийг Дж.Верди үзэж байхдаа санаагаа олж хөгжмөөр хүний нарийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж гаргасан гэдэг.
Д.Ундрах 24tsag.mn



















































