Өчигдөр Хятадын Шинхай мужид дахин хоёр лам зулын гол болж, өөрсдийгөө
шатаажээ. Тэдний нэг нь газар дээрээ нас барсан бол нөгөө нь маш хүнд
түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна.

Өчигдөр Хятадын Шинхай мужид дахин хоёр лам зулын гол болж, өөрсдийгөө шатаажээ. Тэдний нэг нь газар дээрээ нас барсан бол нөгөө нь маш хүнд түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэд өөрсдийгөө шатаахдаа Түвдийн төрийн далбааг авчирсан байсан бөгөөд 20 орчим настай залуу лам нар байжээ.
Одоогоор Хятадын явуулж байгаа бодлого, хуулийг эсэргүүцэж 35 хүн өөрсдийгөө шатаагаад байгаа юм. Тэдний олонхи нь нас барсан ч Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд цөөхөн хүн нас барсан гэж мэдээлсээр байгаа. “Синхуа” агентлаг гэхэд өчигдөр зулын гол болсон хүмүүсийн нэг нь малчин, нөгөө нь мужаан байсан гэж мэдээлсэн байна.
Б.Баяр