зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олигархиас татгалзаж, олуулаа хөгжье

2012-6-21
0
ЖИРГЭХ
  Монголчууд яг долоо хоногийн дараа улс төрийн сонголтоо хийх гэж байна.
zurag A4   Монголчууд яг долоо хоногийн дараа улс төрийн сонголтоо хийх гэж байна. Цөөхүүл хөлжих үү, олонхоороо хөгжих үү гэсэн салаа замын эхэнд бид зогсож буй. Сонголтыг тодруулахын тулд зарим зүйлийг эргэн нэг сануулъя. Өнгөрсөн 22 жилд амьдралд болж бүтсэн зүйл олон ч ардчилсан хувьсгалыг хийсэн залуусын төсөөлсөн, бас тэр хувьсгалыг зүрх сэтгэлээрээ дэмжиж, сайхан ирээдүйг зөгнөсөн ард түмний хүсэл  талаар болсон.
 Нийтээрээ чинээлэг, сайхан амьдрах зорилгод хүрэх зам өнгөрсөн жилүүдэд цөөхөн хэдэн хүний “удирдлагаар” хазайснаар ажилгүйдэл, ядуурал нэмэгдэн, баян, ядуугийн ялгаа эрс тодорсон нийгэмтэй, уул уурхайгаас, цаагуураа гадаадынхнаас хараат эдийн засагтай, мөн тийм “уяатай” хэдхэн олигархиас бүрдсэн төртэй Монгол болчихжээ. Байгалийн баялгийг эзэмших эрхийг төртэй хуйвалдан олж аваад олсон хөрөнгөөрөө төрийг худалдан авахыг санаархагч хэт баян цөөнхийн бүлэглэлийг олигарх хэмээн нэрлэдэг.

   Өнгөрсөн 20  жилийн 16-д нь МАН эрх барьсан. Тиймээс улс орон ийм байдалд байгаагийн бурууг тэднээс эрэх учиртай. Сүүлийн хэдхэн жилийн дотор олигарх, төрөөс төрсөн тэрбумтнууд гэх мэт үг хэллэг бий болж, УИХ-ын гишүүний сая хүрэхгүй төгрөгийн цалинтай атал хагартал баяжигчид олширсон. УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн дунд чухам ийм тодотгол зүүгчдийн олонх нь оржээ.
Намын жагсаалтаар нэр дэвшигчийг МАН-ын дарга С.Батболд тэргүүлж буй. Ерөнхий сайд болохоос өмнө тэрбээр Гадаад харилцааны болон Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж явсан нэгэн. Түүнийг шаггүй сайн бизнесмен гэдгээр нь тэр хүрээнийхэн мэддэг байлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүний нэр “Бороо гоулд”-тай холбоотой явдаг. Тогтвортой байдлын гэрээ, улс эх орны татвар гэх мэтийн дундуур “гулгуулж”, 45 тонн алтыг ямар ч татваргүйгэр канадуудтай нийлж завшсан. Тавантолгойн лицензийг маш бүрхэг аргаар гартаа оруулж байсан. Одоо далд хэлбэрээр Ухаа худгаас хувь эзэмшдэг. “Чалко”-д зарах гэж байгаа Овоот толгойн ордод “Моннис” компаниар дамжуулан хувь эзэмшдэг. Эдгээрээс гадна 12 ордын лицензээс хувь эзэмдэг гээд жагсаавал нэлээд урт юм болох шинжтэй.
    МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Шивээ овоо”-гийн гол талбайн лицензийг дүүгийнхээ нэрээр гартаа оруулсан. 500 мянган долларын үнэтэй тансаг сууцанд амьдардаг. Хэдийгээр эрх баригч нам хэдий ч генсекийн албан тушаалын цалингаар ийм өртөгтэй сууцанд амьдрах боломжгүйг иргэд ойлгож л байгаа. 2004-2008 онд УИХ-ын гишүүн байхдаа тэрбээр “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдож, гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэх дээр тулж явсан нэгэн. Шадар сайд М.Энхболдыг тойрсон дуулиан ч багагүй. Нийслэлийн мэр байсан энэ эрхэм газрын наймаагаар гаршсан тухай хэвлэлээр бишгүй л нэг бичдэг. Нууцлаг байдлаар хөрөнгөө байршуулж, захиран зарцуулдаг, жолооч нь байсан хоёр залуу, нэг туслахынх нь нэр дээр хамаг хөрөнгө нь байдаг гэх юм билээ.

   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сая төгрөгийн түрээсийн байранд амьдараг нь илчлэгдэж, хамгийн ядуу олигарх хэмээн “өрөвдүүлээд” авсан. Нэг хэсэг шуугиан тарьсан энэ асуудлаар тэрбээр УИХ-ын чуулган дээр тайлбар хийхэд хүрсэн юм. Тэрбээр түрээс төлөхгүйгээр, зөвхөн ашиглалтын зардалд 300 мянган төгрөг төлж амьдардгаа хэлсэн. Үүнийг нь З.Энхболд “Тийм өндөр өртөгтэй байранд түрээсийн зардал төлөхгүйгээр амьдардаг нь авлига авч байгаагийн баталгаа шүү дээ” гээд хэлээд авсан.

  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт бол төрөөс төрсөн шинэхэн олигарх. Энэ салбарын сайд болж, улмаар 2009 онд нөхөн сонгуулиар УИХ-д гарч ирснээсээ хойш тэрбээр хөрөнгөжих талаараа богино хугацаанд ах нарыгаа гүйцжээ. Хөрөнгө, орлогын мэдүүлэг нь үүнийг гэрчлээд өгөх биз. Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг нугалсан сайд гэдэг ч  олон нийтийн дунд түүнд оноо өгөхөөс илүү “Баялгаа харийнханд зарсан, мөнгө төгрөг авсан” гэсэн яриа дуулддаг. Сүүлийн үед тэрбээр Монгол Улсын газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авсан хэмээн өөрийгөө сурталчилж байгаа. “Урт нэртэй” хуулийг 2008 оны арванхоёрдугаар сард баталснаас хойш хэрэгжүүлэлгүй “таг дарсны” эцэст сонгуулиар гэнэт ийм арга хэмжээ авсан бололтой. Ой, усны сав газар байгаа цуцалсан гэх лицензүүд нь голдуу “жараахай” байгаа юм. Харин цаана нь гол ордуудыг эзэмшигч томчууд нь сугарч үлдчихээд байгааг сайд өөрөө мэдэж буй нь лавтай.

Ах нарыгаа залгамжилж гарч ирж буй өв залгамжилсан баячууд МАН-д олон. Хөрөнгөлөг, мөнгөлөг залуусаасаа тэд энэ удаагийн сонгуульд цөөнгүй сойж буй юм. Ийм залуусын нэг нь О.Содбилэг.  “Петровис” болон  НИК группийн захирал эл залуу Орхон аймагт нэр дэвшиж байгаа.  “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрээс аавынхаа олсон хөрөнгийг өвлөж яваа нэгэн. Жирийн иргэд байгалийн баялгаас эзэмших сүүлийн 21 мянган төгрөгөө энэ өдрүүдэд банкинд чилтэл дугаарлаад авч байгаа. Харин “Петровис” ХХК саяхан Монголын баялгийг Хонгконгийн бирж дээр дуудлагад оруулаад хоёр хувийг нь зарахад 84 сая доллар буюу 120 орчим тэрбум төгрөг олсон байна. Нэг иймэрхүү ялгаа л нийгэмд байгаа юм. Сүүлийн үед тодроод байгаа МАН-ын шинэ залуу халаа нь Нарийн сухайт, Цагаан овоо, Адуунчулуун гээд олон стратегийн ордыг эзэмшдэг  Х.Нямтайширын хүү Н.Номтойбаяр болж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд энэ залуу Дорнодод нэр дэвшиж буй. Түүнийг НАМЗХ-ны “явдаг мөнгөний машин” гэх юм билээ. Намдаа тэрбум тэрбумаар нь хандив өргөж, улс төрийн ертөнцөд ногоон гэрлээр хөл тавьж, өгсөж яваа залуу аж.

Энэ мэтээр МАН-ын хуучин, шинэ олигархийн жагсаалт үргэлжилж байна. Манай улсын арилжааны банкууд дахь нийт хадгаламжийн 98 хувийг хүн амын хоёрхон хувь бүрдүүлдэг нь цөөнх баяжиж, олонх ядуу байгаагийн нэг баталгаа. Тэр хоёр хувийг нэр дурдсан, бас жишээ татаагүй ч нийгэм мэддэг цөөнх-олигарх бүрдүүлж буй гээд шуудхан ойлгоход гэмгүй. Тэдний хадгаламжийн доод хэмжээ 57 сая төгрөг юм байна. Нэг хэсэг нь цойлж хөлжөөд олонх нь ядуу, хоногийн хоолоо арайхийн залгуулдаг нийгмийн бид хүсээгүй. Харин ч нийтээрээ чинээлэг, сайхан амьдралыг мөрөөдөж байгаа. Мөнгөтэй хүмүүс улам их мөнгөтэй болохыг л хичээдэг гэдэг үг санамсаргүй гараагүй биз ээ.  Цөөнх нь хөлждөг энэ буруу жишгийг халахаа АН амлаж буй. Олигархиудыг сонгож, нийгмийн цөөнхийг баяжуулах уу, нийтээрээ хөгжих үү гэдгийг сонгогч Та бид шийднэ.
    С.УУЛ
    









0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • ENEREL (109.111.236.114)
    MONGOL ULSIIN IRGEN BUR ODOO OOR ZUIL OOR AMIDRALIIG HUSEJ BGA GDEGT BI ITGELTEI BNA OSOJ TORSON NUTAG UNDES UGSAA OW ULAMJLALAA HADGALJ ULDHIIN TULD BID OLUULAA HOGJIH HEREGTEI.
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • SUWDANCHIMEG (195.182.195.195)
    МОНГОЛ УЛС ӨӨРЧЛӨГДӨХ ХЭРЭГТЭЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ЧАДАХ НАМ БОЛ ЗӨВХӨН АРДЧИЛСАН НАМ
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • ДЭРМЭЭ (61.55.141.10)
    BI ODOO 21TEI. 3R KURSIIN OYUTAN BID TOGSOOD ULAANBAATART AMIDRANA GEHEER VNEHEER HETSVV. UTAAN DUND OORSDIIN VR HVVHDIIG OSGOHIIG HVSHK BN ENE BDLAARAA BGAAD BJ BOLOHKNEE BID ARAI OOR SONGOLT HIIH ESTOI ARDCHILSAN NAMAA DEMJIE. TED HIIJ CHADNA GDGT ITGJ BN ARDCHILSAN NAMAA DEMJIE ZALUUSAA
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • ORGIL (93.152.175.1)
    ALTANXUYG DARGA UNEXEER SAIN UDIRDAGCH YMAA BVX AIMGUUDAAR YWJ ARD IRGEDTEIGEE OORIIN BIYER OCHIJ ULZAN, OORIIN NAMAAS NER DEWSHIGCHDEE DEMJIXIIG URIALAD IIM BXD ARDCHILSAN NAM CHADWARLAG XVCHIRXEG BAIXAAS YAXAW.. UGASA ARDCHILSAN NAM YLAX N TODORXOI
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • ZOCHIN (77.41.107.51)
    ARDCHILSAN NAMAA CHADAH BUHIIL ZUILEEREE DEMJINE..ARDCHILAL UURD MANDAN BADRAG.BID ITGELTEI BN
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • ZOCHIN (46.164.138.190)
    ОДОО ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ ДЭЭ АНЫГ ДЭМЖИЦГЭЭЕ ЭНЭ УДАА ХАМТДАА ЯЛЦГААЯ
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • NARAA (175.136.246.105)
    ZOW SONGOLT SHUDRAGA YOS BAS SAIHAN AMIDRAIGLIIN TOLOO NEGDEJ BAS AH IIG DEMJIJ BNA
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 41 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 42 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 57 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 5 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 33 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК