Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогдох мөнгө олгогдсонгүй
Өнөөдөр олгох байсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 330 мянган төгрөг хойшлогдсон байна. Учир нь Засгийн газраас банкнуудын дансанд тус мөнгө ороогүй аж. Тиймээс ирэх долоо хоногийн нэг дэх өдөр олгогдоно гэнэ. Уг нь Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл 670 мянган төгрөгөөс 330 мянгыг өнөөдрөөс эхлэн олгох шийдвэрийг гаргасан. Түүнчлэн долоо хоногын өмнө хуралдсан Засгийн газрын хуралдаанаар 670 мянган төгрөгийг зургаан сард багтаан олгоно гэж байсан билээ. Гэтэл Засгийн газар энэ шийдвэрээ биелүүлж чадахгүй байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn