Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нацагдолгор: Монголд гэр бүлийн задрал явагдаж байна

2016-4-13
0
ЖИРГЭХ

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, сэтгэл судлалын ухааны доктор, профессор Ц.Нацагдолгортой ярилцлаа.

БИД ӨӨРИЙН ГЭХ ЮМАА ГЭЭСНЭЭС БОЛЖ ЯДУУРСАН

 

-УИХ-ын хаврын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Гэхдээ гэр бүлийн тулгамдсан асуудлуудыг ганц хууль баталснаар шийдэхгүй байх? 


-Гэр бүлийн талаархи хууль, тогтоомжууд байгаа ч хэрэгждэггүй. Анх Гэр бүлийн тухайн хуулийг 1963 онд баталсан. 1999 онд шинэчилсэн найруулга хийсэн байдаг. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүн амын талаар төрөөс баримтлах бодлого, Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого, Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль гээд тоочоод байвал бий бий. Яагаад хэрэгждэггүй юм гээд харахаар эзэн биегүй байна. Дээр нь манай төр засгийн албан тушаалтнууд хуучин арга барилаасаа салаагүй. Бодлого боловсруулагчид нь бид хийдгээ хийчихлээ, одоо хэрэгжинэ гээд хүлээгээд байдаг. Тэр нь ерөөсөө хэрэгжихгүй байна. Бидний сонгосон энэ нийгэмд бүх юм доороосоо санаачилга гарч, иргэд асуудлаа хэрхэн шийдвэрлэхэд оролцож, өөрсдийн үг шийдлээ хэлж, хийж, хэрэгжүүлж явах ёстой. Гэтэл хуучин дээрээс хүлээдэг арга барил сэтгэлгээ салахгүй яваад байна. Сэтгэл­гээний шилжилт удаан явагдаж байна. УИХ-ын гишүүн асан Г.Занданшатарын хэлээд байгаа зөвлөлдөх ардчилал бол зөв. Үнэхээр иргэдээ боловсролтой болгоё, мэдээлэлжүүлье, тэдэнд эрхийг нь олгоё, иргэд өөрсдөө асуудлыг шийддэг, сонголтоо хийдэг болгоё гэвэл зөвлөлдөх ардчиллын зарчмаар анхан шатнаасаа эхлээд саналаа гаргаж, дээрээ ирж зангидагдаад тэр нь хууль болон эрх зүйн актад тусгагдан хэрэгжих ёстой. 


-Гэр бүл, эмэгтэйчүүдэд чиглэсэн нэгд­сэн бодлого үгүйлэгдэж байна гэж олон хүн шүүмжилдэг. Харин яагаад гэдэг дээр тодорхой хариулсан нь цөөн. Таныг мэр­гэж­лийн хүний хувьд энэ талаар нэлээд үндэслэлтэй хариулт өгөх байх гэж бодож байна?


-Гэр бүлийн талаар нэгдсэн бодлого гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алиных нь асуудал. Үр хүүхэдтэйгээ яаж аз жаргалтай амар тайван амьдрах тухай асуудал. Энэ хоёр талтай. Нэг талд мэдээж орлогын байдал их хамаатай. Орлого, эдийн засаг гэдгийг дангаар яриад байж болохгүй байна. Шилжилтийн гэгдэх 25 жилд гэр бүлд хамгийн их яригдсан сэдэв нь мөнгө. Гэтэл мөнгө яриад бид өөрчлөгдөв үү гэвэл үгүй. Харин эсрэгээрээ байснаасаа улам дордоод байгаа. Мөнгөний сэдвийн нөгөө талд эсрэгцүүлээд тавих юм нь сэтгэлийн боловсрол. Түүнгүйгээр хүмүүс хөндий хүйтэн тооцоотой болж байна, ойрын ашиг хардаг харалган болж байна. Энэ бол шилжилтийн он жилүүдэд нийгмийн ухааныг шоовдорлосны, эх түүх соёлоо огоорсны, гаднын юмыг хэт хуулбарласны үр дагавар. Нэг илрэл бол гэр бүлийн хүчирхийлэл. Энэ бол өмнө нь бидэнд харь гаригийн нэр томъёо шиг сонсогддог байсан. Гэтэл одоо чихэнд дасал болжээ. Гэмт хэргийн шинжтэй зөрч­лийн 50 хувь нь гэр бүлийн асуудал байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, “Монфемнет”, “Гал голомт” хөдөлгөөн зэрэг хэдэн төрийн бус байгууллагууд л  Гэр бү­лийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэг­жүүлэх механизмыг батлуулахаар шав­дуу ажиллаж байгаа юм. Тэдний хэлж байгаа баримт үнэхээр аймаар. Таван жилийн хуга­цаанд 87 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн нас барсан. 2014 онд гэр бүлийн хүчир­хийллийн улмаас 15 хүн, 2015 онд 26 хүн нас барсан байна. 


-Энэ бүхний шалтгаан юу вэ?


-Өнгөрсөн 25 жил мөнгийн тухай яриад хүүх­дийнхээ тухай ярихаа больсон. Гэр бүлдээ бие биеийнхээ сайн сайхны тухай ярихаа больсон. Бие биедээ урмын үг хэлэх нь ховордоод байна гэдгийг харуулсан судал­гаанууд олон байна. Зарим хүн ололт юм шиг яриад байдаг ч яг үнэндээ 25 жилийн дараа харахад гаднын гэх бодлогуудыг ихэд импортолсон. Тиймээс өнөөгийн нийгэм, нийг­­мийн харилцаа их харгис, хатуу цэвдэг, бие биедээ хайхрамжгүй ханддаг болж байна. Хамгийн гол нь бид өөрсдийн гэх сэтгэлгээ, өв уламжлал, соёлоо алдаж эхэлж байгаа юм. Гаднын бүх юм сайхан, манай бүх юм муухай гэдэг. Ялангуяа энэ 25 жилд тэр сэтгэлгээ хүч­тэй явлаа. Тэгээд гаднаас импортолсон юм болгон сайн сайхан юм шиг, өөрсдийн юм болгон муухай юм шиг ярилаа. Уг нь бид чинь 800 мянган жилийн тэртээгээс энэ нутаг дээрээ аж төрж ирсэн өвөг дээдсийн удам, бичиг­дээгүй хуультай ард түмэн. Нүгэл гэдэг ганцхан хуультай байсан. Гэтэл хариас хуулж ирсэн юмаа энд нэг их төгс төгөлдөр юм шиг яриад байх болсон. Гэхдээ би нэг юмыг ойлгож байгаа. Даяаршиж байгаа нийгэмд монгол залуус орчин цагтай хөл нийлүүлж амьдрах ёстой. Дэлхийн соёлыг авах ёстой. Аливаад авах гээхийн ухаанаар хандах ёстой. Алийг нь бид авах юм. Аль нь манай үнэт зүйл юм гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Яг одоо даяаршиж байгаа улс орнууд өөрсдийнхөө соёлын өвийг, биет бус өвийг хадгалах тал дээр толгойгоо гашилгаж байна. Солонгосын “Ариранг” телевиз үндэснийхээ соёлыг даяарш­­­лын үед яаж авч үлдэх вэ гээд ярьж бай­на. Солонгос хэдэн сая хүнтэй билээ. Гэтэл бид гуравхан сая. Тэгээд залуучуудын орон. Залуу­чууд угаасаа гаднын шинэ юманд сониуч байдаг. Дээр нь геополитикийн хувьд хөрш зэргэлдээ улс орнууд хүчтэй бодлого явуулдаг. Энэ нөхцөлд Монголыг Монголоор нь яаж авч үлдэх юм. 


-Харин яаж авч үлдэх вэ?


-Монголчуудын сэтгэл зүйн дархлаа юундаа байв гэхээр өрх бүлд хадгалагдаж байсан. Чи бол монгол хүн учраас ийм байх ёстой. Бид бол монголчууд, Чингисийн монголчууд гээд. Чингисийн монголчууд гэдэг бол бидний омгорхох юм мөн байлгүй яах вэ. Гэхдээ хоосон омгорхол бол хэлбэр төдий, хөөс төдий. Бид хэрвээ үнэхээр тэгж омгорхох гээд байгаа юм бол урт удаан хугацааны түүхээ таньж мэдээд түүх дотроосоо бид хэн бэ гэдгээ мэдэж авах ёстой. Гэтэл өнөөдөр залуучуудаас монгол хүн гэж хэн бэ гэхээр мэддэггүй. Орос хүн гэж хэн бэ, хятад, америк хүн гэж ямар хүн бэ гэхээр тэдэнд төсөөлөл байдаг. Монгол хүн гэж ямар хүн бэ гэхээр харин амиа бодсон, хулхиддаг гэх мэтээр л хэлж байна. Энэ хэлээд байгаа монгол хүний зан чанар яг үнэхээр монгол үндэстний зан чанар юм уу. Би биш гэж бодож байна. 


-Тэгвэл монгол хүний уг зан чанар нь юу юм бэ?  


-Хүнийг хүмүүжүүлэх ёстой шашин, боловсрол, соёл, урлагийн байгууллага зэрэг нийгмийн институциуд нэгдмэл үнэт зүйлээ мэдэхгүй юм уу, эсвэл байхгүй гэж огшсоны хар гай, үр дүн нь одоо ямар болж байна гэхээр монгол гэж бие биеэ танихаа байжээ. Олон нийтийн сүлжээгээр яаж талцаж байна. Энэ талцал бол монгол үндэстний дархлаанд аюул учруулж байна. Бид хөгжлийн нэг шатнаас нөгөө шатанд гарсан. Хүний хөгжлийг аваад үзэхэд нэг шатнаас дараагийн шатанд гарахад сэтгэл зүйн шинэ бүрдэл бий болдог. Шинэ идеал хэрэгтэй болдог. Шинэ хэрэгцээ гарч ирдэг. Тэр хэрэгцээг яаж хангах вэ гэдэг асуудал тулгарна. Энэ нь нэг бол эерэг нэг бол сөрөг өөрчлөлтийг авчирдаг. Яг түүнтэй адил улс үндэстний хөгжил гээд аваад үзэхээр бид хөгжлийн шинэ шатанд гарсан. Харах өнгөнд юм өөрчлөгдөөд байгаа юм шиг хэрнээ  угтаа бол бид өөрийн гэх бүх юмаа гээгээд маш их ядуурч байна. Мөнгөөр үнэлэхийн аргагүй үнэт зүйл гэж бий. 


-Улс үндэстэн маань хөгжлийн шинэ шатанд гарсан ч хүний хөгжлөө орхиг­дуулсан гэсэн үг үү?


-Энэ 25 жилд нийгмийн шилжилтүүд огт хийгдээгүй явж байгаа. Эдийн засгийнхаа сис­­темийг бид шийдчихсэн. Улс төр, эдийн засаг, даяаршиж байгаа ертөнцийн шаард­лага, тогтвортой хөгжлийн зорилго энэ бүхэн­тэй уялдуулаад нийгмийн шинж­тэй шил­жилтүүдийг хийх ёстой. Ийм шил­жил­түүдийг эрэгтэй хүмүүс хийдэггүй юм байна. Эр хүн муудаа биш. Уг натур нь тийм. Эмэгтэй хүн бол гярхай учраас юмыг нарийн хардаг. Нэг шилжилтээс нөгөө шилжилтэд ороход сэтгэлгээний өөрчлөлт алга урвуулахтай адил амархан болдоггүй юм байна. Бид улс төрийн өөрчлөлт шилжилтийг амархан хийчихсэн. Эдийн засгийн шилжилтийг хийчихсэн. Ингэнэ гээд л шийдчихсэн, буруу ч бай зөв ч бай бандан тас гээд л. Гэтэл хүмүүсийн ханд­лага, сэтгэлгээ, зан үйлийн өөрчлөлт амар явдаггүй. Хоёрдугаарт, үүнд анхаарал ч тавиагүй. 


-Гэр бүл хэврэгшиж байгаа нь юутай холбоотой вэ. Үүний шалтгааныг хувь хүн гэхээс илүү нийгмийн орчноос нь хаймаар санагддаг?


-Хүмүүжлийн институц гэдэг цэцэрлэг, сургууль, шашин, гэр бүл, урлаг, соёл, хэвлэл мэдээлэл. Бид бодлогоо алдчихсан. Урлаг арил­жааны хэлбэрт ороод мөнгө хөөсөн. Сургууль, цэцэрлэг уламжлалаа алдсан. Гэр бүлд задрал явагдсан. 80 гаруй мянган өрхийн 12-13 хувь нь өрх толгойлсон эцэг буюу эх. Нийт өрхийн 10 хувь өрх толгойлсон байна гэдэг нийгмийн тэнцвэр онц ноцтой алдагдаж байгаагийн жи­шээ. Өмнөх нийгэмд идеологи байсан, бас гэр бүлийн амьдралыг дэмжих бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн байна. Гэтэл одоо 10 гэр бүлийн нэг нь сална гэдэг бол нийгмийн шалт­гаант үзэгдэл болтлоо газар авсан байна. 


-Гэр бүлтэй болж үүрэг, хариуцлага хүлээх, ганцаараа эрх чөлөөтэй байх хоёрын алийг сонгох вэ гэвэл ихэнх залуус хоёр дахийг сонгох байх. Эндээс зөрчил үүсээд байх шиг?


-Эрх чөлөө хэм хэмжээндээ л байх ёс­той. Тэрнээс хэтэрч, хил хязгаараа даваад яв­­чихвал анархизм болно. Хүний эрхийг хөндөх­­­гүйгээр өөрийн эрхийг эдэлнэ гэдэг бол соёл. Бид энэ соёлыг ардчиллын жи­лүүдэд сургасангүй. Монгол гэр бүлд олон мянган жилийн уртад тогтож төлөвшсөн соёл гэж бий. Ёс заншил, бидний хэл сэтгэлгээнд байгаа хүнийг төлөвшүүлэх тэр арга ухаан энэ бүхэн өвөрмөц. Орчин үед мэдээж үүнээс гээх юм байгаа. Ардчиллын хэм хэмжээ, соёлыг уламжлалын дэвшилтэт зүйлтэй хослуулаад монгол хүнийг ийм болгоно, тэгэхийн тулд хүмүүжлийн институциуд нь нэг зорилготой ингэж ажиллах ёстой гэсэн тууштай бодлого, бас төрийн тогтолцоо байх учиртай. 


-Хөдөө, хотын ялгаа их. Хөдөөгийн нөх­цөлд хүний хөгжлийн талаар ярих хэцүү. Гэхдээ хөдөө л жинхэнэ монгол уламжлал, зан чанар байна гэдэгтэй санал нийлэх үү?


-Гэр бүлийн уламжлалын дэвшилтэт юмыг хадгалах хэрэгтэй байгаа юм. Хөдөө яагаад аятайхан байна вэ гэхээр хөдөлмөрийн хуваариас шалтгаалж байгаа юм. Мал маллаж байгаа ахуй гэдэг бол хүссэн хүсээгүй хү­мүүсийн хөдөлмөрийг хуваарилаад өгчихөж байгаа юм. Тэнд маргаан байхгүй. Хотын залуус жишээ нь халбагаа чи угаа, аягаа би угаана, тэр чинь тэгш эрх гэж туйлшруулж байхад хөдөө тэгэх шаардлагагүй. Тэртэй тэргүй эрэгтэй хүний  хийдэг ажил энэ, эмэгтэй хүний хийдэг ажил энэ гээд хөдөлмөрийн хуваарь тодорхой. Хотод яагаад зөрчил гараад байна гэхээр олон соёлын нөлөө, соёл хоорондын зөрчил илт мэдэгдэх боллоо. Олон соёлын зөрчил бүр их яривал олон шашны нөлөө бидний тархийг яг л шар хэвлэлтэй адил хордуулж байгаа. Тиймээс монгол хүний сэтгэл зүйн дархлааны тухай ярих хэрэгтэй болно. Гэтэл өнөөдөр тэр дархлаа алга. Тэр дархлааг суулгаж өгдөг хүмүүжлийн институциуд бодлогоо алдчихсан гэж дээр хэлсэн маань ийм учиртай.

 

Г.СОНИНБАЯР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (103.23.51.1)
    энэ тэгээд үхсэндээ маасайтал инээсийн
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.70.34.38)
    huu ni gej bas shn gar biishuudeekk
    2016 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.121.1)
    ажилгүйдэл ядуурлууас гэр бүл салалт их байх шиг байна. Ялангуяа залуучууд. эргэн тойрноо харахад амьдрал хэцүү дордоод л байнадаа
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (43.242.243.229)
    энэ үнэн лдээ.ЭНЭ ИХ ЗАДРАЛЫГ ГАДААДЫН МӨНГӨӨР ГОЛ ТӨЛӨВ ГАДААДААС САНХҮҮЖДЭГ,ГАДААД НӨХӨРТЭЙ ЮМ УУ ГАДААДТАЙ ХОЛБОГДДОГ ХҮҮХНҮҮД,ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГ,ТӨСӨЛ НЭРИЙН ДОР МОНГОЛ ГЭР БҮЛ МОНГОЛ ЁС ЗАНШЛИЙГ ЭВДЭН НУРААЖ БАЙГАА.МӨН ХРЭЭСТИЙН ШАШИН НЭРЭЭР ,ЗОРИЛГОТОЙГООР ҮГҮЙ БОЛГОЖ БАЙГАА.УЛС ОРНЫГ КОЛОНЧЛОХ ГОЛ АРГА ТЕХНОЛГИ,АРГА . БАРУУНЫ.эмс садрлаад ирэхлээр улсын мөхөл доройтол аюул нүүрлэдэг .
    2016 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    ene ooroo ger bul zadladag gar gesiisht
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • зочин (112.72.15.66)
    өөрсдөө юу ч чадахгүй мэдэхгүй байж бусдыг гүтгэн доромжилж нүгэл үйлдэхээ больцгоо
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • зочин (112.72.15.66)
    одоо ухаарсанч хожимдож байна шүүдээ . Ойлгохыг ч хүсэхгүй нөхдүүд хөөрхийлөлтэй байна даа
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • иргэн (112.72.15.66)
    яагаад энэ эмэгтэйн хэлсэн зүйл буруу гэж бүх зүйл ийм байдлаар өөрчлөгдөж хор уршиг нь ийм байдалд хүргэснийг ойлгомжтой болсон . үнэн хэзээ ч дийлдэг шүүдээ.
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • ffff (103.11.194.114)
    ene teneg avgai uuriigee l hichee
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (119.40.98.180)
    kkk. ene hun iim asuudlaar yarihaar shal sonin snagdchihlaa. uurinh ni turshlaga, ulgerlel ogt esregeeree shdee.
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • zochin (122.201.31.13)
    дуустал нь уншлаа, санаанд юм үлдсэнгүй. Та тодорхой биш ярив уу, эсвэл над асуудал байгаа юм бол уу????
    2016 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (211.36.145.117)
    mundag medlegtei basl hiisen zuiltei yrih yumtai hun shuu
    2016 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    hahah ooroo ger byliin asuudaltai avgai baisht
    2016 оны 04 сарын 13 | Хариулах
    • Зочин
      ta uuruu setgehuin asuudaltai hun bnadaa
      2016 оны 04 сарын 13
  • Зочин (59.153.112.188)
    Mash zov onovchtoi mergejliin tuvshind yarijee.
    2016 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    42 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    1 цаг 26 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    1 цаг 56 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    16 цаг 25 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 31 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    17 цаг 49 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    17 цаг 55 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    18 цаг 14 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    18 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    21 цаг 37 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    23 цаг 19 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 цаг 24 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК