Сайхан бүхнийг дэлгэн харуулсан уран зургийн үзэсгэлэн болно

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, Дизайнер Д.Сандагдорж “Задрахуй 33” нэртэй анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээхээр болжээ. Үзэсгэлэн ирэх сарын 1-нд “Цагаан дариум” үзэсгэлэнгийн танхимд нээгдэх аж. “Задрахуй 33” үзэсгэлэнд сэтгэлд хоногшсон, мэддэг хэрнээ мэддэггүй, тунгалаг, өнгөлөг, гоолиг, гоёмсог сайхан ургамлуудыг гаргаж өгсөн бүтээлүүдийг дэлгэх юм байна. Зураач, Дизайнер Д.Сандагдоржийн бүтээлүүд нь орчин үеийн шийдэлтэй интерьер дизайн, оффис, пентхаус, чимэглэлийн чиглэлээр эко орчинд буюу өнгөлөг зөөлөн, таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэх аж.
Д.Ундрах 24tsag.mn