зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Цагаан:Тиронназавр “Батаар” эх орондоо ирнэ

2012-6-21
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан АНУ-д дуудлага худалдаанд орсон тиронназавр “Батаар” үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрахаар болж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал өчигдөр хийлээ.
2012-06-21medee_big   Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан АНУ-д дуудлага худалдаанд орсон тиронназавр “Батаар” үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрахаар болж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал өчигдөр хийлээ.
П.Цагаан хэлэхдээ “Зарим сэтгүүлч энэ үйл явдлын талаар цэгцтэй мэдээлэл өгөхийг хүссэн юм. Тиймээс арай дэлгэрэнгүй яръя. Энэ оны тавдугаар сарын 17-нд АНУ-д ажиллаж амьдарч буй Минжигийн Болорцэцэг гэдэг доктор интернэтээс уг дуудлага худалдааны мэдээг олж харжээ. Тэгэхдээ “Батаар” гэсэн нэрийг анзаарч, монголынх байж магадгүй гэж бодож, гурван хүнд хандсан юм билээ. Гурав хоногийн дараа “Heritage Auctions”-ын дуудлага худалдаа болох гэж байгаа талаар Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ц.Оюунгэрэл, АНУ-ын Байгалийн түүхийн музейн доктор Норрель, “Heritage AuctionHouse”руу захидал бичсэн байсан. Ингээд Оюунгэрэл зөвлөх Монгол Улсын Ерөнхийлөгчид ийм захидал ирсэн тухай хэлсэн байдаг. Ерөнхийлөгч “Монголын соёлын өв олон жил гадагш хулгайн замаар гарсан байх магадлалтай. Хэрвээ монголынх бол хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй” гэж үзэж, АНУ-ын Техас мужийн хуулийн пүүст хандсан.
   АНУ-ын доктор Норрель бол Монголд  20 гаруй жил малтлага хийж байсан алдартай эрдэмтэн хүн. Энэ хүн тэр үлэг гүрвэлийн яс монголынх байх магадлалтай гэж хэвлэлд бичсэн. “Heritage AuctionHouse” бас Болорцэцэгт хариу захидал бичсэн байна лээ. Харин захидалдаа “Монгол Улс бол 1921 онд тусгаар тогтнолоо олсон юм байна. Энэ үлэг гүрвэл түүнээс арай олон жилийн настай байх. Тэгээд ч Монгол, АНУ-ын хооронд үүнийг зохицуулах эрх зүйн баримт бичиг байдаг ч юм уу” хэмээн ёжлонгуй, бас үл хайхарсан аястай бичжээ. Ийм гурван янзын хариу хандлага өрнөж эхэлсэн байна.
   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт ажлын хэсэг гаргаж ажиллахыг даалгаснаас гадна АНУ-ын хуулийн пүүст “Миний өмнөөс нэхэмжлэл гаргана уу” гэсэн итгэмжлэл өгсөн. Үүний дагуу “Дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуул” гэсэн АНУ-ын шүүгчийн тогтоол гарч худалдааг зохион байгуулах компанид биечлэн хүргэсэн байсан. Мөн тэнд байдаг монголчуудад мэдэгдсэнээр “Heritage AuctionHouse”-ын гадна жижиг жагсаал хийж, соёлын өвийг эх оронд нь буцааж өг хэмээсэн шаардсан. Гэвч дуудлага худалдаа болзолт нөхцөлтэйгөөр болж, нэг сая гаруй доллараар үлэг гүрвэлийн ясыг зарсан. Энэ нь хууль зүйн том алдаа болсон бөгөөд нааштай шийдэхэд бас их нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл бид дахин гомдол гаргавал АНУ-д шүүгчийн тогтоол биелүүлээгүй этгээдэд 6 сар хорих ял ногдуулдаг хуультай. Үүнийг мэдээд дуудлага худалдаа хийсэн компанийн хуульчид манай улсын Ерөнхийлөгчид “Одоо та нар шүүхэд битгий хандаач ээ. Хамтарч ажиллаж гарал үүслийг нь тогтооё. Монголоос эксперт ирүүлээч” гэсэн юм. Монголоос БСШУЯ-ны газрын дарга Б.Наранзун, доктор Х.Цогтбаатар бид гурав явсан. Тэнд доктор Болорцэцэг, АНУ-ын Байгалийн түүхийн музейн доктор Норрель, Канадын эрдэмтэн, Олон улсын палеонтологийн холбооны ерөнхийлөгч Кюрри нартай бид дуудлага худалдаа хийсэн компани дээр очсон юм. Араг ясаа буулгаад ширээн дээр дэлгээд тавьчихсан, биднийг эелдгээр угтсан. Зургадугаар сарын 5-ны өдөр дөрвөн доктор маань арав гаруй шалгуур үзүүлэлт, шинж тэмдгээр тус тусдаа дүгнэлт гаргасан. Гэвч дөрвүүлээ Монголын Нэмэгтийн хөндийгөөс олдсон Тарбазор Батаар мөн байна гэж дүгнэсэн. Ингэж  бидний эргэлзээ арилж, Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Хуульзүйн яам, Үндэсний аюулгүй байдлын яаманд хандсан. Эдгээр яамны хүмүүс шуурхай ажиллаж уг үлэг гүрвэлийн ясыг Англиас 2010 онд олон хэсэг болгон хэвлээр явагчийн яс хэмээн 15000 доллараар үнэлэн АНУ-д хууль бусаар оруулж ирснийг тогтоосон. Үүний зэрэгцээ Монголын хуулийг зөрчсөнийг бас нотлох хэрэгтэй болсон. Бид 1921 оноос хойшхи бүх Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг явуулсан. Аз болоход 1924 оноос хойшхи хуулиудад “Ийм олдворууд төрийн өмч байна, ард түмний хамгаалалтад байна” гэсэн заалтууд байгаа нь нотлогдсон. Нэг үгээр энэ яс Монголын хуулийг зөрчиж гарсан, АНУ-ын хуулийг зөрчиж орж ирсэн гэдэг нь нотлогдсон.
   Ингээд тэр ясыг яаж авчрах вэ гэдэг асуудал үүссэн. ЮНЕСКО-гийн 1970 оны конвенц бий. Түүнд соёлын өвийг хууль бусаар экспортлох, импортлох, өмчлөл шилжүүлэхийг хориглосон байдаг. АНУ 1983 онд, Монгол 1991 онд тус конвенцэд нэгдэж орсон тул хоёул олон улсын гэрээг биелүүлэх ёстой. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах үүрэгтэй. Гэтэл Нью-Йорк хотын прокурор энэ сарын 18-нд Холбооны шүүхэд хандаж зарга үүсгэлээ. Үүнийг шийдтэл бид хоёр сар хүлээх юм байна гэж бодож байтал Шүүхийн шүүгч нь тэр араг ясыг хурааж авах тогтоол гаргасан. Нэг ёсондоо АНУ-ын Засгийн газрын мэдэлд орж ирлээ гэсэн үг.
Одоо дараагийн асуудал нь яаж авчрах вэ, ямар ажлууд шаардагдах вэ гээд бодох зүйл гарч таарна. Ямартай ч энэ асуудал ийн нааштай шийдэгдэхэд олон хүний хүчин зүтгэл орсныг тэмдэглэж хэлэхийг хүсч байна” хэмээв.
Тэрээр мөн “Энэ нь соёлын өвийг буруу гараар оруулдаг хүмүүст том сануулга болж байна. Манай мөрдөн байцаагчид тэр ясыг хэзээ, хэн, яаж гаргасныг тогтоохоор ажиллаж байна” хэмээн нэмж дурдлаа
Эх сурвалж: president.mn.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MN (202.126.91.200)
    Ene bol mongoliin neg tomoohon ner belegdel bolood udaj bgaa. magadgui ene comment bichsen humuusees iluu mongoliin neriig delhiid daniulj bui oldwor shuu dee. tiimees bid neg ch gesen zuilee erguulj awch bna gedeg ylanguya huuliin hureend ene bol bidnii gadaad hariltsaa ymar ondor tuwshind bgaag iltgej bgaa yum. Deer ni manai mongoliin sudlaachid bidnii shudeed bdag sport urlagaas chine iluu mongol ekh ornoo delhiid taniulan surtalchilj bdag yum shuu!!!
    2013 оны 01 сарын 02 | Хариулах
  • (211.234.199.53)
    Тэр үлэг гүрвэл яс яах вэээ тэнэг новшнууд минь эх орон газар шороогоон Битгий зараач .элбэг дорж та 2 ыг үхэхэд монгол ард түмэн баярлах болно
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • (180.235.174.181)
    Батаар үлэг гүрвэл гэж ерөнхийлөгчийн тамгийн газар, зөвлөхүүдийнх нь зохион байгуулсан хар Пиар шүүдээ.2004-05 онд Ерөнхий сайд Элбэгдорж, БСШУ-ны сайдаар Цагаан нарыг ажиллаж байхад л тэр үлэг гүрвэлийн араг ясыг гадагш нь гаргасан байна.
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • (182.160.24.120)
    Хөөе Цагаан гуай чиний ах САгсайгийн авилгалын хэргийн баримт сэлтийг цуглуулж дуусаад байгаа шүү. Авилгач Сагсай авилгачийг шүүх юм гэнэ л дээ. Өөрөө удахгүй жил хагасын дараа шүүгдэхээ мэдэхгүй бүдүүлэг модон муна царайлаад хүний мууд дурлаад явж байдаг.
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    7 цаг 10 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    8 цаг 11 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    8 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 33 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    9 цаг 2 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК