“Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох арга зам” хурал болно

“Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох арга зам” сэдэв бага хурал өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно. Энэхүү хурал нь Нийслэлийн шүүхийн 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдах юм байна. Тус арга хэмжээнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа болон МУ-ын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх П.Цагаан, гавьяат хуульч С.Нарангэрэл нар оролцож сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавих аж.
Д.Ундрах 24tsag.mn