Хоёр хүүхэд золгүйгээр амиа алдлаа

Уржигдар хоёр хүүхэд золгүйгээр амиа алдсан байна. Баянгол дүүргийн XI хороонд найман настай хүү Ц лхагва гараргт 19.00 цагийн орчимд гэрийнхээ хажуугийн жалганд тогтсон усанд унаж нас баржээ. Мөн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хоёр настай хүү гэртэйгээ шатаж амиа алджээ. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой бага насны хүүхэд золгүйгээр амиа алдах нь ихэсчээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас хүүхдээ хараа хяналт үдшийн цагаар явуулах, гэрт нь ганцааранг нь үлдээх зэргийг анхаарахыг сануулж байна.
Д.Ундрах 24tsag.mn