Сонгинхайрхан дүүрэгт дөрвөн настай хүүг онц хэрцгийгээр хөнөөсөн ноцтой хэрэг гарсан талаар манай сайт мэдээлж байсан билээ.

Сонгинхайрхан дүүрэгт дөрвөн настай хүүг онц хэрцгийгээр хөнөөсөн ноцтой хэрэг гарсан талаар манай сайт мэдээлж байсан билээ. Уг хэрэгт түүний ээж нь шалгагдаж байсан ч талийгаачийн төрсөн ах 10 настай хүүг сэжигтнээр татжээ.Түүнийг насанд хүрээгүй учраас одоохондоо Хүүхдийн хаяг тогтоох төвд саатуулан шалгаж эхэлсэн байна. Мөрдөгчдийн мэдээлснээр 10 настай хүү “ Ээж өглөө ажилдаа явахдаа талх аваарай гээд 1000 төгрөг үлдээсэн юм. Гэтэл миний дүү тэр мөнгөөр ундаа, зайрмаг аваад идчихсэн учраас уур хүрээд хөнөөсөн” гэжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.
Ц.Болор