ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бат-Эрдэнэ Хятадын Иргэний
нисэхийн удирдах байгууллагын дэд дарга Шиа Шинхуа нар хамтран ажиллах
хэлэлцээр байгууллаа

ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бат-Эрдэнэ Хятадын Иргэний нисэхийн удирдах байгууллагын дэд дарга Шиа Шинхуа нар хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Уг уулзалтаар Улаанбаатар-Бээжингийн чиглэлд долоо хоногт 14 удаа нислэг үйлддэг байсныг 21, бусад чиглэлд долоо хоногт долоон удаа нислэг үйлдэж байсныг 21 болгож хэмэгдүүлхээр тохиролцжээ. Одоогоор Монголын тал БНХБУ-ын 10 хотод нислэг үйлдэх эрхтэй байна. Харин уулзалтаар Шанхай, Тянжинь хотуудаар дамжин Улаанбаатар-Сингапур чиглэлд нислэн үйлдэх эрхтэй болсон юм. Хэлэлцээрийн үеэр нисэхийн салбарт эрэн хайх, авран туслах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол-Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулах чиглэлээр хамтарсан ажлыг хэсэг байгуулахаар тохирсон байна.
Ц.Болор