Афганистаны нийслэл Кабул хотод буудалцаан болжээ

Өчигдөр орой Афганистаны нийслэл Кабул хотод байрлах нэгэн зочид буудал руу Талибаны зэвсэгт дээрэмчид халдаж, Афганы батлан хамгаалах хүчин болон эвслийн цэргүүдтэй буудалцаан хийжээ.Үймээн дэгдээгчид пуужингийн хөдөлгүүртэй гар бөмбөг болон хүнд пулемётоор зэвсэглэн Карга нуурын орчмын Спонзмай зочид буудал руу халдсан байна. Энэ үеэр хүмүүс шархадсан бөгөөд эмэгтэйчүүд хүүхдүүд оролцсон барьцааны хүмүүм байгаа аж. Сонирхуулахад, Карга нуур нь кабул иргэд болон гадаадынхан их суурьшдаг газар юм. Түүнчлэн, баян Афганчууд болон гадаадын иргэд уг буудалд архи дарстай үдэшлэг зохион байгуулдаг гэнэ. “Одоогоор цагдаагийнхан уг зочид буудлыг бүсэлсэн байдалтай байна.
Д.Ундрах 24tsag.mn