Саяхан нийслэлд өрнөсөн их цэвэрлэгээнд 12 243 аж ахуйн нэгж, тухайн нутаг дэвсгэрт байрлаж байгаа цэргийн ангиуд, нийтдээ 109 437 хүн оролцож хоёр өдрийн байдлаар 958 удаагийн рейсээр 4718 тонн хог тээвэрлэжээ. Бүтэн жил мөнгөгүй гээд цэвэрлээгүй хогийг хоёр өдрийн турш цэргийн ангиудыг дайчилж цэвэрлэж дуусгалаа гэсэн үг.
Хог тээврийн мөнгийг иргэд төлсөөр байтал хог, тээвэрлэх машин гаргах, хог ачих ачигчийг цалинжуулах мөнгөгүй гэж дүүргүүдийн удирдлага гомдоллож мөнгөө төлчихсөн хүмүүсээр хог цэвэрлүүлээд байгаагийн учир юу вэ. Сонгинохайрхан дүүргийн засаг дарга н.Болд гэгч хот цэвэрлэх, цас хайлуулах, хог тээврийн гээд төсөвлөсөн төсвөөсөө 300-аад сая төгрөг завшчихсан хэргээр АТГ-т дуудагдаж, шүүхээр ял сонсжээ. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрынхан бас л хог тээврийнхээ мөнгийг хуваагаад завшчихсан хэрэг одоо ид асуудал болж яригдаад эхэллээ. Чингэлтэй дүүрэг хогондоо дарагджээ. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хог цэвэрлэж, ачихад зарцуулах мөнгө байхгүй нэрээр нийслэлчүүдийг өвөлжингөө хогтой нь байлгасан.
Гэрэл цахилгааны мөнгөтэй хамтад нь хураадаг хог тээврийн мөнгийг харъяа дүүргүүдийн ТҮК-руу шилжүүлсэн нэрээр буцааж татаад Ардын нам руугаа хандивладаг гэсэн хардлага байна.
МАН хаанаас санхүүжиж байгаа болон нийслэл, дүүргийн ТҮК-ийн санхүүг шалгах шаардлагатай байна. Хотын хог тээврийн мөнгөөр Ардын нам санхүүжиж, нийслэлчүүд хогтойгоо үлддэг, арга ядаад өөрсдөө цэвэрлэдэг байж таарахгүй биз дээ.
МАН хаанаас санхүүжиж байгаа болон нийслэл, дүүргийн ТҮК-ийн санхүүг шалгах шаардлагатай байна. Хотын хог тээврийн мөнгөөр Ардын нам санхүүжиж, нийслэлчүүд хогтойгоо үлддэг, арга ядаад өөрсдөө цэвэрлэдэг байж таарахгүй биз дээ.
Л.Цэрэн-Очир