Хүний хөгжил сангаас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж олгохоор болсон билээ.

Хүний хөгжил сангаас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж олгохоор болсон билээ. Дөрөв, тав, зургадугаар сард тус бүр 330 мянган төгрөг олгохоор төлөвлөсөн. Өнгөрсөн сард эхний ээлжинд олгох 330 мянган төгрөгийг иргэд аваад байгаа. Харин өчигдөрөөс дараагийн 330 мянган төгрөгийг олгохоор байсан ч өгч эхлээгүй байна. “Капитал” банкны мэргэжилтнээс асуухад “Санхүүжилт ороогүй байгаа. Энэ мөнгийг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ” гэсэн юм. Харин одоогийн байдлаар иргэд 21 мянган төгрөгөө авахаар өглөөнөөс банкуудын гадаа дугаарлаж байна. Хүний хөгжил сангаас санхүүжилт нь орж ирвэл 165.793 ахмад, 77227 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтдээ 243022 хүн 330 мянган төгрөг авах юм байна.
Ц.Болор