
Харин цагаач иргэдийн хувьд хуулиар зөвшөөрсөн тоо нь 14058 байдаг бол өнөөдрийн байдлаар 2076 хүн оршин суудаг байна. Мөн гадаадын есөн иргэн Монгол улсын харьяат болжээ. Энэ сарын байдлаар 813 гадаадын иргэнд захиргааны арга хэмжээ авч мөн 18 иргэнийг Монгол улсаас гарахыг түдгэлзүүлэн, 224 иргэнийг албадан гаргасан байна. Мөн гадаадын иргэн ажилладаг 390 аж ахуй нэгж байгууллагад 103 удаа хяналт шалгалт хийж, 1992 иргэний бичиг баримтыг шалгаж гарсан зөрчилд хуулийн дагуу 350 сая 800 гаруй мянган төгрөгийн торгууль ногдуулан улсын төсөвт төвлөрүүлжээ.
Д.Ундрах 24tsag.mn