Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улстөрчид гадаад данстай, өмчтэй байхыг хориглоё

2016-4-25
0
ЖИРГЭХ

 

“Монголын баялаг улстөрчдийн гудсан дор бий” гэж манай сонин нийтэлж байсан. Гудсан дороо мөнгөө нуудаг араншин бол зөвхөн монголчуудад ч хамаатай биш. Гадныханд ч ийм зан байдаг аж. Гэхдээ тэд биднээс ялгаатай нь, гудсан дороо нуудаггүй. Харин мөнгөө хэрхэн нуухыг бараг л урлаг болгочихсон байдаг нь сүүлийн үеийн дуулианаар ил болоод буй.

 

Дэлхийн нөлөө бүхий улстөрчид, бизнесменүүд, урлаг, спортын зүтгэлтнүүдийн эзэмшдэг нууц данс, тэдгээртэй холбоотой гүйлгээ, харилцааны талаар маш ноцтой мэдээлэл "Panama Papers" гэсэн нэрийн дор задарсан. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консорциум (ICIJ) өөрийн сүлжээн дэх 76 орны 107 хэвлэл мэдээллийн байгууллагын 400 гаруй сэтгүүлч гүйлгээ, бичиг баримт бүрийг эрэн сурвалжилсны эцэст улстөрчдийн нууц хөрөнгийг ил гаргасан нь энэ юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ба түүний тойрон хүрээлэгчидтэй холбоотой хоёр тэрбум доллар, Аргентины Ерөнхийлөгч Макри, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад болон түүний гэр бүл, Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи, Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Украйны Ерөнхийлөгч П.Порошенко нарын нэрс эдгээр мэдээлэлд багтжээ. Өөрийн хөрөнгөө нууцалж байршуулсан үйлдлээсээ бол зарим нь албан тушаалаа хүлээлгэн өгч эхэллээ. Үүний жишээ нь Исландын Ерөнхий сайд С.Гуннлаугссон юм.

 

Тэр тусмаа улстөрчдийн нуусан далдалсан хөрөнгийг сөхвөл улсын төсвийг хэд дахин нугалсантай тэнцэх их дүн гарч мэднэ.

 

Ер нь мөнгөө нуух, гадаадад байршуулах улстөрчдийн сонирхлын ард маш том гэмт үйлдэл, бохир улс төр, авлига, хээл хахууль нуугдаж байдаг жамтай. Тиймээс улс орнууд өөрийн орны улстөрчдийн гадаадад байршуулсан, худалдаж авсан, бий болгосон хөрөнгийн араас мөрдөн шалгаж, илрүүлэхээр чармайх болсон байна. Хамгийн ойрын жишээ нь манай урд хөрш болж байна. Тэд “Үнэгний ан” гэх гүйцэтгэх ажиллагаа явуулж, авлигаар баяжиж, гадаадад гарч шигдсэн 850 луйварчдаа баривчилж авчирчээ.

 

БНХАУ-ын төр засаг тэдний гадаадад байршуулах үлэмж их хэмжээний мөнгийг хэрхэх тухай шийдлийг олж чадахгүй толгой гашилгаж байна. Хүнийг нь баривчилж авчирсан ч баялаг нь нэгэнт хүнийх болсон учраас тэр. Тиймд эх орондоо эргэлдэж байх учиртай хөрөнгө мөнгө гадаад руу гарч одох нь улсын эдийн засаг, аюулгүй байдалд хүртэл ноцтой хохирол учруулдаг нь мэдээж юм. 

 

Нэг ёсондоо Монголд үлдсэн баялгаас илүү гадаад руу гараад явчихсан баялаг маш их гэдгийг батлаагүй ч бүх нийтээр гадарладаг. Амтай болгон л энэ тухай ярилцдаг, жиг жуг хийлцдэг шүү дээ. Чих дэлссэн ганц нэг улстөрчийн гадаад дахь хөрөнгө л бидний нүдийг орой дээр гаргаж чадахаар их байдаг шүү дээ.

 

Тэгвэл манай улсын хөрөнгө ч нууц хэлбэрээр гадаад руу урсаж, тэнд байршиж байж мэдэх олон сэжүүр бий. Гадаадад хаустай, компанитай, данстай, эдлэн газартай улстөрчдийн сураг сүүлийн үед хэт олон сонсогдох болсон. Монгол Улс саяхан Эдийн засгийн ил тод байдлын хууль гэгчийг хэрэгжүүлж, дотооддоо нуусан хөрөнгүүдийг ил болгох оролдлогыг хийсэн нь чамгүй үр дүнд хүрсэн юм. Энэ хууль хэрэгжих хэдхэн сарын хугацаанд Монгол Улсын жилийн нийт төсвийн хэмжээнээс ч илүү их хөрөнгө буюу 34 гаруй их наяд төгрөг ил болсон билээ. Эдгээр ил болсон хөрөнгийн эзэд уг нь бол гэмт хэрэгтнүүд. Тэд төрд төлөх ёстой байсан татвараас зайлсхийсэн, нуун дарагдуулсан, эсвэл хууль бус замаар хөрөнгө олсон, завшсан, зувчуулсан гээд хамгийн хүнд ял зэм хүртэх учиртай байсан. Мэдээж ийм ял зэмээс хэлтрүүлсний хүчинд өдий төдий хөрөнгө орлого ил болж байгаа хэрэг.

 

Хуулийг батлах эсэх тухай хэлэлцэж байх үед ийм их үр дүнд хүрнэ гэж төсөөлөө ч үгүй юм. Монголын эдийн засгийн 37-40 хувь нь далд эдийн засаг байна гэсэн судалгаа гарч байсан хэдий ч монголчуудын нуусан, далдалсан хөрөнгө улсын нэг жилийн төсвөөс ч их байх юм гэж хэн ч төсөөлөөгүй нь лавтай. Энэ баримт зөвхөн дотооддоо нуусан хөрөнгийн ил болсон хэсэг. Хэдийгээр хилийн чанадад байгаа хөрөнгөө Монголд авчрах боломжийг олгосон гэдэг ч ихэнх нь бизнесийн хүрээнийхэн хамрагдаж, дотоодод байршиж буй бүртгэгдээгүй хөрөнгө, гүйлгээнүүд ил болсон. 


Тэгвэл гадаадад байршсан, нуун далдалсан хөрөнгө хэр их байж болох вэ. Тэр тусмаа улстөрчдийн нуусан далдалсан хөрөнгийг сөхвөл улсын төсвийг хэд дахин нугалсантай тэнцэх их дүн гарч мэднэ. Тэдний дотооддоо биш, гадаадад байршуулсан, дансанд нуусан, эд хөрөнгө, байшин сав, эдлэн газар болгосон хөрөнгө ямар их байж болох тухай одоогоор зөвхөн төсөөлж л чадах биз. Нэг ёсондоо Монголд үлдсэн баялгаас илүү гадаад руу гараад явчихсан баялаг маш их гэдгийг батлаагүй ч бүх нийтээр гадарладаг. Амтай болгон л энэ тухай ярилцдаг, жиг жуг хийлцдэг шүү дээ. Чих дэлссэн ганц нэг улстөрчийн гадаад дахь хөрөнгө л бидний нүдийг орой дээр гаргаж чадахаар их байдаг шүү дээ. АНУ дахь таван тансаг хаус, Оросын ихэс дээдсийн гудамжинд байрладаг монгол эзэнтэй харш ч гэдэг юм уу. Гэвч нийтлэлдээ гадаадад хөрөнгөө байршуулсан ганц нэг улстөрчийн тухай бус, Монголын баялгийн тогоонд бий болсон хөрөнгийг гадаадын том уутанд аваачиж хийдэг нийт улстөрчийн буруу жишгийн тухай дурдах гэсэн юм. Гадаадад мөнгөө хадгалах, өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь улс төрийн дээд албан тушаалтнуудад байж боломгүй зүйл. Улс оронд эдийн засаг, улс төр, нийгмийн хүндрэлтэй эгзэгтэй байдал бий болох вий хэмээн хувийнхээ эд хөрөнгө, мөнгийг эрсдэлээс хамгаалан гадаадад байршуулах нь яавч өөриймсөг үйлдэл биш нь тодорхой. 


Ер нь улстөрчид өөрийн орноос бий болгосон хөрөнгө мөнгийг гадаадад байршуулж байгааг Монголын баялаг гадаад руу урсаж байгаа үзэгдэл ч гэж тайлбарлаж болно. Энэ утгаараа улс оронд нэн хохиролтой тусдаг. Нөгөөтэйгүүр, гадаадад хөрөнгөө байршуулах боломж нь цаад утгаараа авлига, хээл хахууль, бохир мөнгөний улс төрийг өөгшүүлэх нэг боломж болдог байна. Энэ нь хууль бус хөрөнгөө хийх нэг ёсны сав нь болж өгдөг аж. Өөрөөр хэлбэл, буруу аргаар бий болгосон хөрөнгөө хилийн чанадад байршуулах нь тухайн улстөрчийн эрсдэлийг бууруулж, тэр хэрээр авлига хээл хахуульд автагдах магадлал өсдөг байх нь. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн 2015 оны судалгааны дүнд улс төрийн авлига илүү их зохион байгуулалттай, улам далд хэлбэртэй болж байгааг дурджээ. Үүнд мөнөөх мөнгөө нуун далдлах боломж нээлттэй байгаа нь зохих нөлөөгөө үзүүлдэг. Тийм ч учраас энэхүү боломжийг хаах ёстой юм байна гэдгийг манайд ч, гадаадад ч олж харах болжээ.

 

Тухайлбал, ОХУ саяхан авлигатай тэмцэх хуульдаа төрийн өндөр албан тушаалтан гадаадад данстай байхыг хориглолоо. Харин манайд "УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн өндөр дээд албан тушаалтнууд нь оффшор бүсэд данс нээлгэх, мөнгө хадгалуулахыг хориглохтой холбоотой хуулийн төсөл санаачилсан. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа түүний санааг илүү лавшруулсан санал дэвшүүлсэн нь бий. Тэрээр зөвхөн оффшор бүсэд данстай байхыг хориглохоос гадна, гадаадад эд хөрөнгөө байршуулахын бүрэн хориглох ёстой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад дансгүй, өмчгүй байхыг шийдэх цаг болсон гэнэ. Энэ үзэл бодлыг зарим нь “Хүний санхүүгийн эрх чөлөөнд халдах гэлээ” гэж шууд үгүйсгэж магадгүй. Гэвч эсрэгээрээ улстөрч бол жирийн иргэнээс өөр ёс зүйтэй, санхүүгийн хувьд илүү чанга сахилга баттай байх учиртай. Энэ нь аль нэг дарга, эсвэл улстөрч мөнгөтэй байж болохгүй гэсэн үг биш. Харин тэр мөнгөө гадаадад биш, улсдаа л байлга гэсэн эх оронч зарчмыг л санал болгож буй хэлбэр. С.Одонтуяа “Жирийн иргэд Солонгост өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгөө Монгол руугаа илгээж байхад томчууд нь зөрөөд гадагшаа зөөж болно гэж үү” гэж хэлж. Үнэхээр ч тийм. Монголынхоо төлөө зүтгэнэ гэж том амлах улстөрчдийн мораль энгийн иргэдийнхээ ч энд хүрэхгүй дордсоныг энэ үг олж хатгажээ.

 

Д.ДАМДИНЖАВ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • aagii (112.72.12.5)
    putin hamgiin tyruun ofshor dansiig horiglood oros oron ergej bosson doo
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
  • Эх оронч (202.21.101.130)
    Зөвхөн улс төрчид биш эхнэр хүүхэд хамаатан садан, эцэг эх гэх мэт хүмүүс нь ч хаанаас орлого олж гадаадад хаус, мөнгө, хөрөнгөтэй болов гэдэгийг судлах хэрэгтэй. Ийм луйварчдыг буудан алах ч багадана зоосны нүхээр гүйлгэж ал эх орноосоо урвагчдыг!!!
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.170)
    зөв ш дээ авилгалын мөнгө л тэнд явна ш дээ. тэгээд ч мөнгөө гадаадад нууж байгаа хүн үхсэн үлийгнх нь эх оронч байж та бид нарыг гийгүүлдэг юм. гэдэс дотрыг нь уудлаад наймаалж сууга хүн_
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
  • би (202.21.117.6)
    Маш ойрхоны жишээ байна. Алдарт Ш.Отгонбилэг асан Эрдэнэтээс хулгайлсан мөнгөө Швецарийн банкинд хадгалуулаад нас барсан Гэтэл Монгол улсын их хурлын гишүүн эхнэр тэр мөнгииг нь авах гээд Монгол улс, ЗГ-н нэр бариад ч авч чадаагүй гэсэн яриа байдаг. Яг ийм асуудал болно гадаадад гаран мөнгө эргэж ирэх магадлал маш бага
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
    • Асуулт
      Үнэн үү
      2016 оны 04 сарын 25
  • Зочин (202.21.118.98)
    “Монголын баялаг улстөрчдийн гудсан дор бий” гэж манай сонин нийтэлж байсан. Гудсан дороо мөнгөө нуудаг араншин бол зөвхөн монголчуудад ч хамаатай биш. Гадныханд ч ийм зан байдаг аж. Гэхдээ тэд биднээс ялгаатай нь, гудсан дороо нуудаггүй. Харин мөнгөө хэрхэн нуухыг бараг л урлаг болгочихсон байдаг нь сүүлийн үеийн дуулианаар ил болоод буй.
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
    • kXvrbKwH
      1
      2016 оны 04 сарын 25
  • Зочин (202.21.118.98)
    Ер нь улстөрчид өөрийн орноос бий болгосон хөрөнгө мөнгийг гадаадад байршуулж байгааг Монголын баялаг гадаад руу урсаж байгаа үзэгдэл ч гэж тайлбарлаж болно. Энэ утгаараа улс оронд нэн хохиролтой тусдаг. Нөгөөтэйгүүр, гадаадад хөрөнгөө байршуулах боломж нь цаад утгаараа авлига, хээл хахууль, бохир мөнгөний улс төрийг өөгшүүлэх нэг боломж болдог байна. Энэ нь хууль бус хөрөнгөө хийх нэг ёсны сав нь болж өгдөг аж. Өөрөөр хэлбэл, буруу аргаар бий болгосон хөрөнгөө хилийн чанадад байршуулах нь тухайн улстөрчийн эрсдэлийг бууруулж, тэр хэрээр авлига хээл хахуульд автагдах магадлал өсдөг байх нь. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн 2015 оны судалгааны дүнд улс төрийн авлига илүү их зохион байгуулалттай, улам далд хэлбэртэй болж байгааг дурджээ. Үүнд мөнөөх мөнгөө нуун далдлах боломж нээлттэй байгаа нь зохих нөлөөгөө үзүүлдэг. Тийм ч учраас энэхүү боломжийг хаах ёстой юм байна гэдгийг манайд ч, гадаадад ч олж харах болжээ.
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Гадаадад мөнгөө хадгалах, өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь улс төрийн дээд албан тушаалтнуудад байж боломгүй зүйл. Улс оронд эдийн засаг, улс төр, нийгмийн хүндрэлтэй эгзэгтэй байдал бий болох вий хэмээн хувийнхээ эд хөрөнгө, мөнгийг эрсдэлээс хамгаалан гадаадад байршуулах нь яавч өөриймсөг үйлдэл биш нь тодорхой.
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    улстөрч бол жирийн иргэнээс өөр ёс зүйтэй, санхүүгийн хувьд илүү чанга сахилга баттай байх учиртай. Энэ нь аль нэг дарга, эсвэл улстөрч мөнгөтэй байж болохгүй гэсэн үг биш. Харин тэр мөнгөө гадаадад биш, улсдаа л байлга гэсэн эх оронч зарчмыг л санал болгож буй хэлбэр. С.Одонтуяа “Жирийн иргэд Солонгост өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгөө Монгол руугаа илгээж байхад томчууд нь зөрөөд гадагшаа зөөж болно гэж үү” гэж хэлж. Үнэхээр ч тийм. Монголынхоо төлөө зүтгэнэ гэж том амлах улстөрчдийн мораль энгийн иргэдийнхээ ч энд хүрэхгүй дордсон
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 52 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 16 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    3 цаг 19 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    3 цаг 30 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    3 цаг 37 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    5 цаг 44 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 59 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 1 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    9 цаг 23 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    9 цаг 40 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    9 цаг 43 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 58 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 7 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    10 цаг 18 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    10 цаг 47 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 59 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 7 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    11 цаг 18 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК