Хөдөлгөөнийхөн барьцааны хүмүүсээ хороож эхэллээ

“Талибан” хөдөлгөөний хэсэг дайчид Афганы нийслэлийн захад Карга нуурын дэргэд орших зочид буудал руу дайрч хүмүүсийг барьцаалаад байгаа билээ. Цагдаагийнхан тус газрыг бүслээд байгаа боловч хэрэгтнүүдийг барьж хараахан чадаагүй байгаа юм. Одоогоор олзнынхныг зовоон дарамталж, зарим нэгнээс нь хороож эхэлж байгаа аж. Афганы хүчний байгууллагынхны зүгээс барьцааны хүмүүсийн амь настай холбоотойгоор шийдвэртэй ширүүн алхам хийж болохгүй байгаа гэнэ. Түүнчлэн, талибуудын мэдэгдэж буйгаар гэгээн мусульманы ёсыг зөрчин Баасан гаригт баяр цэнгэл хийлээ хэмээн афганы болон гадаадын баячуудыг эсэргүүцэж байна хэмээжээ.
Д.Ундрах 24tsag.mn