Монгол банк өчигдөр гадаад валютын дуудлага худалдаа хийлээ.

Монгол банк өчигдөр гадаад валютын дуудлага худалдаа хийлээ. Банкуудын ирүүлсэн ам.доллар худалдан авах саналыг үндэслэн богино хугацааны эрэлтийг хангах зорилгоор 60,3 сая ам.долларыг 1333 төгрөгийн ханшаар зах зээлд нийлүүлсэн байна. Энэ нь ирсэн саналын 77,3 хувь аж. Мөн юанийн дуудлага худалдаагаар 70 сая юанийг 209,65 төгрөгөөр тогтсон хаалтын ханшаар нийлүүлжээ.
Ц.Болор