Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Ардын намынхан мах комбинатын улаан ямааны үүргийг гүйцэтгэсэн

2016-5-12
0
ЖИРГЭХ

        УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдааны дараа үргэлжлүүлэн чуулган хуралдаж мөн тус асуудлыг хэлэлцэх юм. Уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үеэр МАН-ынхан ихээхэн бухимдаж “Тойрог, мандатын тоог хувиарлахдаа улс төрчдийн захиалгаар ажиллалаа” гэх шүүмжийг хэлж байна. Учир нь  Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн дээрх төслөөр орон нутагт 48 мандат, нийслэлд 28 мандат ногдохоор байгаа. Гэвч Говь-Алтай, Булган аймаг нь зөвхөн нэг мандаттай байгаа нь УИХ-ын сонгууль 76 жижиг тойргоор зохион байгуулагдана гэсэн хуультайгаа зөрчилдөж байна хэмээн зарим гишүүд шүүмжилж байна. Тухайлбал, Говь-Алтай 60900 хүн амтай 1 мандаттай байхад Өмнөговь 46800 хүн амтай мөртлөө 2 мандат хуваарилсан, Булган 60800 хүн амтай учраас нэг мандатынх нь тоог хэвээр үлдээсэн бол Хэнтий 71200 хүн амтай гэдгээр 3 мандаттай байгаа нь хэр шударга хуваарилалт болов гээд асуудал үүсгэж эхлээд байгаа юм. Нөгөөтэйгүүр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт зургаан мандат ногдож байгаа нь тойргийг нь хэтэрхий жижигрүүлсэн хуваарилалт боллоо гэж олон нийт шуугиж эхлээд байна.

 

Уг асуудлын байнгын хороогоор хэлэлцэх үеэр гишүүд ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Б.Гарамгайбаатарын захиалга л явж байна

 

-Сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүд өөртөө зориулж хууль гаргадаг, түүнийгээ баахан өмөөрдөг боллоо. Өршөөлийн хуулиас эхлээд. Тойрог, мандатын тоог тогтоохдоо дарга нарын захиалгаар л ажилласан байна шүү дээ. Хэнтий аймаг 76 мянган хүн амтай байхад гурван тойрогтой болгоё гээд л оруулаад ирж байна. Энэ бол Б.Гарамгайбаатарын захиалга л явж байна. Чи худлаа гэж хэлэхгүй байлгүй. Та яаж ч тайлбарлаж чадахгүй шүү дээ. Төрийг хувьчилж байна. Сонгуулийн тойргийг хувьчилж байгаа юм байна. Өөрт нь санал өгөхгүй гэж үзсэн хэсгийг үсэргэж байна. Тэр даалгаварыг нь СЕХ биелүүлж байна. Та нар битгий худал хэл. Шударга бус байдлаа больчих. Тойрог тогтоодог асуудлыг УИХ өөр дээрээ авах шаардлагагүй юм байна гэж би бодож байна. Цаашид СЕХ нь уг асуудлаа шийдээд явдаг хуулийн өөрчлөлт хийх хэрэг гарах юм байна. Ижил хүн амтай, сумтай хоёр аймгийн нэгд нь 2, нөгөөд нь гурван мандат өгөөд оруулаад ирдэг юм. Энэ чинь л эгдүү хүргээд байна. Энэ чинь ариун явдал мөн үү. Ийм утгагүй байж болохгүй. Өөртөө зориулж төрийг хувьчилж болохгүй. АН-ын бүлгийн хурлаар гарсан саналаар бол жижиг гурван дүүргийг үсэргэх гэж байна. Налайх дүүрэг Сүхбаатар дүүрэг рүү үсрээд Багахангай Чингэлтэй рүү үсрээд Багануур Хан-Уул дүүрэг рүү үсрэх гэж байна уу яах гэж байна. Одоо байтлаа дүүрэг үсэргэдэг болох нь. Та нар ингэж төрөөр тоглодогоо больчих. Адал, балмад балиар оролдлогоо больчих. Ил цагаандаа гарсан дээрэм тонуул явж байна. Сонгуулийн Ерөнхий хороо өөрийн толгойтой юм бол ямар юм аа хийж ийм балай юм оруулж ирж байгаа юм. 76 мянган хүн амтай аймаг хоёр суудалтай байх ёстой юм бол Сүхбаатар, Хэнтий хоёрт нь адилхан суудал хувиарлаач. Арай хэтэрч байгаа юм биш үү. Санал өгөх гэж байгаа гишүүд төр улсаа бодоод больчих.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ардын намынхан мах комбинатын улаан ямааны үүргийг гүйцэтгэсэн

 

- Ямар их мэргэн цэцэн улсууд гарч ирээд орсон борооны араас цув нөмрөөд байна. Ардын намынхан хоороороо орж ирж суучихаад баахан хүн доромжилж байна. 13 жилийн туршид буюу гурван сонгууль дарааллаж мөрдсөн хуулийг зөрчсөн. Сонгуулийн хууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг захиалга өгсөөр байгаад цэцээрээ дамжуулаад хүчингүй болгосон. Өнөөдөр бантан зуураад сууж байна. Би үүнийг чинь анхнаасаа эсэргүүцсэн. Та нарт үг хэлэхэд тоодоггүй болохоор би фэйсбүүк дээрээ хүртэл бичсэн. Та нар хуулийн заалтыг гууль болголоо. Хуйвалдааны төрийнхэн зүүдэлж сэрсэн ашигтай хувилбараараа хуулийг өөрчлөөд сууг уу гэж бичсэн.  Та нар бүр даварлаа шүү. Хэзээ Монголын төрд ийм замбараагүй байдал бий болж байсан юм. Сонгууль сар хүрэхгүйн дараа болж байдаг. Гэтэл та нар зүүдэлж сэрснээрээ тойргоо хувиарлаад сууж байдаг.

 

-   Я.Содбаатар: Манай намынхан тэгсэн юм уу.

 

-  Н.Алтанхуяг: Ардын намынхаан та нар битгий орилоод бай. Үнэн үг хэлсэн хүнд хэн билээ өшөөтэй байсан. Одоо та нар битгий нэмэгдээд бай. Аятайхан бай.

 

-  Я.Содбаатар: Чи хэзээ үнэн үг хэлж байсан юм.

 

- Н.Алтанхуяг: Ардын намынхан мах комбинатын улаан ямааны үүргийг гүйцэтгэсэн. Үүнийг Монголын түүхэнд хариуцлагатайгаар бичиж үлдээх ёстой. Сүүлийн 13 жилд сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хууль өөрчилсөн түүх байхгүй. Үүнийг та нар хийсэн. Өнөөдөр түүний чинь үр дүн бол тойрог яриад заваараад сууж байгаа чинь. Заваарснаа яагаад АН руу  чихээд байгаа юм. Сонгуулийн хууль бол сонгогчдын эрх, ашгийг хамгаалсан хууль. Тэр байтугай Хүний суурь эрхийг хангасан хууль юм. Энэ талаар Хүний эрхийн бичигт дурдсан байгаа. Одоо битгий цэцэрх. Сонгуулийн ерөнхий хороо Сүхбаатар аймгийг 58 мянган хүн амтай байхад хоёр мандаттай болгосон. Увс аймаг 80 мянган хүн амтай байхад хоёр мандаттай байна. Хүн амын тоо 22 мянгаар зөрж байхад улаан цагаан луйврыг яагаад хийж байгаа юм. Хэний захиалгыг биелүүлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Сонгуулийн тойрог, мандатын хувиарлалт хог байна 

 

-Хүний захиалга барьж орж  ирчихээд ширэн нүүрлээд сууж байгаа  хүмүүсээс асуулт асууж зовоогоод яах вэ гэж бодлоо.  Жоржийн “1984”  гэсэн  ном байдаг. Тэр номонд “Бүх амьтан тэгш эрхтэй. Гахайнууд илүү тэгш эрхтэй” гэж заасан байдаг. Ээ хөөрхий, ардчилсан Монгол Улс маань ийм болчих гэж дээ. Ямар аймаг нь илүү тэгш эрхтэй, ямар аймаг нь тэгш эрхтэйг нь хараад ичиж сууна. Ганц л жишээ хэлчихье. Булган аймаг 61138 хүнтэй. Өмнөговь аймаг 60872 хүнтэй. Булган аймаг хүн амын тоогоороо илүү байгаа биз. Булган аймаг 16 сумтай, Өмнөговь аймаг 15 сумтай. Сонгогчдын  тоогоороо Булган 39115, Өмнөговь 34067 сонгогчтой. Гэтэл Булган аймаг 1 мандаттай, Өмнөговь аймаг 2 мандаттай байна. Аль нь араас нь, аль нь өврөөс нь төрсөн юм бэ. Үүнийг ямар зарчим гэх вэ. Энэ бол зарчим нь захиалгаар явсан байна. СЕХ нэг Өмнөговийн иргэн, хоёр Булганы иргэнтэй тэнцэнэ, нэг  Хэнтийн иргэн 3 Булганы иргэнтэй тэнцэнэ гэж шийдвэрээ гаргаад биччих. Цаашлаад Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрчих. Тэгээд ҮХЦ-д очвол ямар байна.  Энэ бол гишүүдийн бус төлөөлж байгаа сонгогчдын эрхийн асуудал. Яахаараа Хэнтийгээс  сонгогдсон гишүүн 14 мянган хүн, Булганаас сонгогдсон хүн 40 мянган хүн төлөөлж байдаг юм. Ямар шударга ёс гэж энэ вэ. Тойргийн доторх хуваарилалтуудыг үзэхээр хачин хачин зүйл их байна. Булган аймаг нэг мандаттай гээд хүч түрээд ороод иржээ. Гэтэл бусад аймгуудын тухайд аймгийн төв нь нэг тойрог болсон зүйл харагдаад байна. Энэ чинь одоо сумын депутат сонгох гээд байгаа юм уу, УИХ-ын гишүүн сонгох гээд байна уу.  Ингэж Монголын төрийн үндсэн зарчим эвджээ. СЕХ-хон хүний захиалгаар сонгуулийнхаа хуулийг эвдээд байж болохгүй. Энэ байдал иргэд сонгогчид сонгуулиа өгөх үү, байх уу гэдэг эргэлзээг бий болгоно шүү.

 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Би ядуу оюутан 

 

-СЕХ захиалга аваад хийдэг гэдгийг би анх удаа сонсож байна. МАН-ын туршлагатай гишүүд үүнийг ярьж байхыг бодоход өөрсдөө захиалаад хийлгэдэг байжээ гэж ойлгож байна. Би анх удаа нэр дэвшиж орж ирсэн ядуу оюутан. Та бүхэн өөрсдөө бүс нутгийг хөгжүүлэх тухай мундаг ярьдаг.  Монгол Улс бол нэг нутаг. Та бүхний ярьж хэлж, өөрсдийнхөө цээжийг балбадаг Чингис хааны нутаг.  Монгол Улс нэг тойрог. Бүс нутгийн хөгжил яривал зүүн бүсийн хөгжил үеийн үед  дорой явж ирсэн. Нүүдэл суудал нь үргэлжилж байгаа.  90 жил МАН засаг барихдаа зүүн бүсийг хөгжүүлэх бодлогыг бариагүй. Хэнтий аймгийн үе үеийн Засаг дарга нар бүгд баруун аймгаас очиж байсан. Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий гэсэн зүүн бүсийн аймгууд бүгдээрээ Сэцэн хааны нутгаас салж гарсан аймгууд байдаг. Өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүдийн тоогоор баруун аймгийнхан дийлэнх нь. Яривал олон юм ярина шүү. Гэхдээ өнөөдөр олон зүйл ярихгүй.

 

УИХ-ын гишүүн М.Энхболд: СЕХ-ны өргөн барьсан төсөлтэй танилцсан. УИХ-ын тойрог, мандатыг хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэр, байршлыг харгалзан үзнэ гэж хуульд заасан. Гэхдээ СЕХ зарим хэсэгт хуулийн энэ заалтыг бариагүй байна. Тухайлбал, Дорнод аймаг 76700 хүн амтай, 123600 км2 газар нутагтай. Хэнтий 72500 хүн амтай, 80300 км2 газар нутагтай. Гэтэл Дорнодод 2, Хэнтийд 3 мандат хуваарилагджээ. Үүнд ямар зарчим баримталсан бэ?

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: СЕХ тойрог байгуулах, мандатын тоог гаргахдаа хуулийн заалтыг харгалзаж үзсэн. Дорнод, Хэнтий аймгийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ таны хэлсэнтэй адил. Гэхдээ Дорнод 14 сумтай, Хэнтий 18 сумтай. Үүнийг харгалзсан.

 

М.Энхболд: Сумын хэмжээг нь харгалзсан гэж үзвэл 24 сумтай Завхан аймаг яагаад 2 тойрогтой, Хэнтий 3 тойрогтой байна вэ?

 

Ч.Содномцэрэн: Аль алиныг нь харгалзан үзэж хуваарилсан. СЕХ нөлөөнд автахгүйгээр ажлаа зохион байгуулдаг.

 


 

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Удахгүй байнгын хорооны шийдвэр гарна. Энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно. 

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (122.201.26.171)
    Алцанхуяг Монгол Улсыг ямар болгосныг та бид биерээ туулж байна. Энэ новшийг дахиад төрд битгий гаргаачээ хүмүүс ээ!
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.42.1)
    АРДЧИЛСАН НАМ НЬ Ч АРДЫН НАМ НЬ Ч ОДОО БОЛООООООО. БҮГДИЙГ НЬ ЭНЭ СОНГУУЛАР ЗАЙЛУУЛ. ДЭЭР НЬ МАХН Ч БАС ХЭРЭГГҮЙ.
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Zochin (89.73.63.180)
    Та нар алтанхуягыг дийлэхгуй шуу. Тэрний оронд БАЯРЦОГТ -г сонгуульд оруулалгуй шалгамаар байна
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Zochin (89.73.63.180)
    AN-d uulaasaa ard tumen uguh dugneltee ugchihsun sh dee . Bitgii zargald. Yamarch shaardlagagui AN garahguiee
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • буриадууд (103.57.92.229)
    Ардын намынхан олонхи байхдаа өөрсөддөө зориулж тойрог хувиарладаг зарим хүнийг гаргахгүй гэж тойрог хувиарладаг байсанаа мартаад яасан цэцэрхэж байна аа. Бямбасүрэн гуайг Их хуралд гаргахгүй гэж нэг дор байдаг Батширээт Биндэр Дадал гэсэн 3 буриад сумыг гурван өөр тойрогт хувааж байсанаа мартсан алуурчид
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.21.194)
    Sodnomtseren gej ardchilsan namtai n tsug bulchmaar mal be. Hariultaas n harahad
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (202.179.6.110)
    Хөөрхий Алтанхуяг удахгүй арьсаа өвчүүлнэ дээ
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
    • kXvrbKwH
      1
      2016 оны 05 сарын 12
  • Зочин (59.153.113.13)
    Altanhuyag yu be
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.245.114)
    Тэр муу Ян ГУГ овогт ХУЖАА Содбаатар юу гээд хуцаад байгаа юм бэ чи.
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
    • Ян гүг гэдэг өсөж үржихийг билэгдэл Түвэд үг л дээ.гэхдээ үнэнийг хэлэхэд би энэ товарищийг дэмждэггүй.Ждү биз дээ.
      2016 оны 05 сарын 12
    • Зочин
      Чи өөрөө аль овогт вэ?
      2016 оны 05 сарын 12
  • БАЛДАР (203.169.50.152)
    ОДОО НЭР ДЭВШИГЧИДЭЭ ИЙМ ТИЙМ ХАВЧЛАГА ШАХАЛТГҮЙ ДЭВШИХ ЭРХИЙГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЭЛДЭВ ТӨРЛИЙН ШАЛТГААН ШАНТААЖГҮЙ ДЭВШҮҮЛЭХ Л ҮЛДЛЭЭ. Н.ЭНХБАЯР ДАРГЫГ ДЭВШҮҮЛЭЭСЭЭ. ЭНЭ ХОЁР НАМ ЭЛДЭВ ШАХАЛТ ХАВЧИЛТ БҮҮ ЯВУУЛААРАЙ.
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.106.133)
    төр хямраад хөлөө олохгүй.хэзээ төлөвшинөдөө.ард иргэд,бидний амьдрал арай л доройтож бна шүү.жаахан юм аваад л мөнгөгүйдчих юм..өргөн хэрэглээний үнэ гэж хэтэрч бна штээ.хааяадаа тансаглачихдаг бхгүй болжээ.казакстан,,орос улс бас хөгжиж бна шү
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Марлборо (202.21.106.131)
    Хуулийг АН олонхоороо баталдаг биз дээ. МАН руугаа чихээд байдаг нь ямар учиртай юм. Эсвэл МАН олонх юмуу. Ойлгомжгүй байна. АН бүгд дэмжихгүй бол энэ өөрчлөлт батлагдахгүй биз дээ.
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.38.181)
    алтанхуяг арзайчихаад өөрөө мах комбинатын мах хэрчдэг машины эрэг шураг нь болсон
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Мах импексийн үү?
      2016 оны 05 сарын 12
  • Зочин (202.9.40.164)
    Altanhuyg chi yundaa unduutsana be chamaig nam chin gol gargasan goliinhoo dund ni orolgui udahgui idsen uusniihaa toloo deelee nomorono doo hoorhii bohoh zul badmalj baigaa ni ene de
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.164)
    Aimgiin maliin toog bas hargalzaj uzee maliin emch Sodnomtseren gegch ooriin gesen uhaangui gahain toroi mini chi uneheer 4argiin too ch bodoj chadahgui mal yum
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.112.146)
    Sodnomtserengiin xariulj baigaag unexeer uur ch xurex shig ineed ch xurex shig . Iim l xumuus bidnii omnooss asuudal shiidej bna daa
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.112.142)
    Sonomtser bil uu, ene tahiany sangasyg yaanaa!
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.57.92.126)
    Хэзээ Алтанхуяг шударга болчоов. Н.Алтанхуяг Монголын төрийг төрлийн болгож, авилгачдыг өөгшүүлж, хамгаалж, эдийн засгийг унагаж, өр ширд бариулж, ажигүйдэл, ядуурлыг гааруулснаараа түүхэнд үлдэнэ. Ялаа хүлээх цаг ч ирнэ.
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • ээбий (150.129.141.159)
    энэ алтанхуяг яг энхбаярын араас орохнээ ...удахгүй чи оймсоо гозолзуулан даа улс орныг самарсан хүн чи шүү ард түмнээ ядууруулсан чи үйл лайгаа эдлэх болно.
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН (183.12.0.17)
    Хөөш Алтанхуяг, Ч.Содномцэрэн, М.Энхболд,Б.Гарамгайбаатар,Ё.Отгонбаяр НАРАА ТА НАР ДҮРДЭЭ ХЭТ ИТЭГЧИХЭЭД ГОЛ ЗОРИЛГОО ТАГ МАРТСАН БАЙНА. ЯМАР ЮМНЫ ШУДРАГА ЮМ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ ТА НАРЫН ГОЛ ЗОРИЛГО МӨНГӨЖИХ, ЭРХ МЭДЭЛД ХҮРЭХ. ТА НАРЫН ДУНД ЭНЭ ТЭМЦЭЛ ЧИНЬ ЯВАГДАЖ БАЙНА ШҮҮДЭЭ. ҮЗЭЭД БАЙ. ЁСТОЙ ЭРГҮҮ МАЛНУУД СОНГУУЛИАР ГАРНА ГЭЖ БОДОЖ БАЙХ ШИГ БАЙНА ДАА. АРД ТҮМЭН ТЭНГЭГ БИШ ШҮҮ.
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    14 цаг 57 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    17 цаг 21 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    18 цаг 39 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    18 цаг 50 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    18 цаг 58 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    19 цаг 21 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК