Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Сайнтөгс: Яг одоо бол бидэнд сэтгэлгээний шинэчлэл, төлөвшил л их чухал байна

2016-6-03
0
ЖИРГЭХ

НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгстэй ярилцлаа.

ЦАГ ХУГАЦАА БОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ

 

Урин дулаан цаг ирлээ, сайхан байна шүү?

 

Гайхамшигтай.

 

Улирал Танд ямар нэгэн мессэж өгдөг үү?

 

Улирал гуайн сэтгэл миний сэтгэлтэй үелзэл таарсан үед л мессэж нь уншигддаг даа. Бусад үед хэн хэнийгээ ажиглаад л явж байдаг.

 

Та яриагаараа хүмүүст ямар нэгэн мессэж өгдөг үү?

 

Санаа сэтгэл таардаг хүнтэйгээ юм ярихад яриа минь мессэж болж хүрдэг байж таарна. Нөгөө хүнийх маань ч надад өвөрмөц гоё мессэж болж ирдэг дээ. Чухам ямар мессэж гэдгий нь бусад хүмүүс бол мэдэхгүй л дээ.

 

Цаг хугацаа ер нь хүнд ямар юу болж ирдэг юм бол?

 

Надад бол эргэцүүлэл болж ирдэг. Тэгэхээр, цаг хугацаа бол эргэцүүлэл гэж хэлж болно, миний хувьд.

 

Та надад хэсэгхэн цаг хугацаа өгье гэвэл ямар үеийг өгөх вэ?

 

За, би Танд эргэцүүлэл л өгнө дөө. Эргэцүүлэл бол дуусаагүй зүйл. Цагийн хувьд өнгөрсөн зүйл боловч утга учир нь амьд зүйл. Танд миний мессэж уншигдаж байна уу?

 

Таны үзэл бодол, итгэл үнэмшилтэй холбоотой зүйл юм байна. Миний хувьд бол, яаж ч бодсон цаг хугацаа, утга учрын нэг том зааг үе байдаг. 1990 оноос өмнөх, хойших гэсэн. Би бас эргэцүүлж л байдаг. Заримдаа эргэлзэнэ, заримдаа итгэнэ… Та?

 

1990 он бол уруугаа харсан алга өөдөө харах шиг агшин. Заримынх нь гар бүр хөшчихсөн байсан, өөдөө хартал их ч удсан, одоо ч өөдөө хараагүй алга байж л байдаг.

 

Таны хувьд?

 

Алга минь 90 оноос өмнө өөдөө харчихсан байсан /инээв/.

 

Гэнэтийн эрх чөлөөг хүмүүс янз бүрээр мэдэрдэг, эдэлдэг?

 

Тийм шүү. Эрх чөлөө олон янз. Чухам ямар эрх чөлөөг хүссэн, түүн рүүгээ л шууд тэмүүлдэг байх. Мөнгө хүсэж байсан хүн мөнгө рүүгээ л тэмүүлнэ, мэдлэг хүсэж байсан хүн гадаадын их сургуулиуд руу тэмүүлнэ, орчин нөхцөл хүсэж байсан хүн тавтай тухтай орчин руу тэмүүлнэ

 

Та?

 

Би эрх чөлөөний үзэл тунхаг төрж түгсэн өлгий эх орон руу нь тэмүүлсэн дээ. Тэр нийгэмд нь эрх чөлөөний утга учрыг таньж мэдэрсэн.

Системд нь зүгээр л амьдран суух, системийнх нь амин сүнсийг мэдэж ойлгочихоод амьдран суух хоёр мөн ч их ялгаатай шүү

 

Эрх чөлөө, ардчилал хоёр шидэт зүйл байв уу?

 

Энэ хоёрыг хүсэж, түүнд тэмүүлж байсан бол сэтгэлгээ бас тэгж бэлтгэгдсэн байж таарна. Сэтгэлгээ бэлэн биш бол ид шидийг нь мэдрэхгүй. Одоо ч мэдрэхгүй хүн зөндөө байна. Системд нь зүгээр л амьдран суух, системийнх нь амин сүнсийг мэдэж ойлгочихоод амьдран суух хоёр мөн ч их ялгаатай шүү, тиймүү?

 

Тиймээ. Бид эрх чөлөө, ардчилал гэдгийг тунхаг лоозон чанартай л ярьсаар байгаад одоо мэдэх хүн ч байхгүй, мэдэхгүй хүн ч байхгүй, хийсвэр сонин зүйл болчих шиг санагддаг. Ийм шинжтэй болох тусам энэ хоёр үгийн ид шид, мөн чанар улам бүдэгрээд байх юм?

 

Энэ хоёр үг жинхэнэ утга учраараа нийгэмд үндэслэж суурьшдаг орчин нөхцлийг бүрдүүлэх гээд л бид ажиллаж байна. Энэ хоёр үгийн ид шид хөвөрч ундарч байдаг механизмыг л бүрдүүлэх шатандаа явж байна. Бид хүний тарьсан модыг хашаандаа тарих гээд л хичээгээд тордоод байгаа улс шүү дээ. Мод арчилгаа тордлогоос гадна хөрс шороо, ус ундарга, агаар салхи гээд олон хүчин зүйл хэрэгтэй байдаг шиг энэ хоёр үгийн хувьд ч нийгмийн талаас нь олон зүйл хэрэгтэй болж байна, хойшид ч олон асуудал урган гарна. Яг одоо бол, бидэнд сэтгэлгээний шинэчлэл төлөвшил л их чухал байна.

Яг одоо бол, бидэнд сэтгэлгээний шинэчлэл төлөвшил л их чухал байна.

 

Та хэд хэдэн удаа сэтгэлгээ чухал гэж хэллээ?

 

Тиймээ, сэтгэлгээ гэж зүгээр л яаж бодох сэтгэхийг хэлж байгаа төдий зүйл биш нь ойлгомжтой. Сэтгэлгээ нь үйлдлээр илэрч байдаг. Ямарваа нэгэн үйлдэлд тэр хүний ухамсар, боловсрол, мэдлэг, авьяас, чадвар, юманд хандах хандлага гээд бүгд л шингэж туссан байдаг. Тиймээс бид энэ бүгдийг байнга анхаарч, анхаарлын төвд байлгах хэрэгтэй юм, ялангуяа залуу үеийг.

 

Бид Америк, Европоос өөр уламжлал, ёс заншилтай улс?

 

“Өөрийгөө хэр сайн мэднэ, бусдыг төдий хэр мэднэ” гэж үг бий. Бид түүх, уламжлал, хэл, заншлаа хэдийчинээ сайн мэднэ, төдийчинээ бусдыг таньж мэднэ. Өөрийн чухлыг мэдэж мэдрээгүй хүн бусдын сайныг яаж мэдэж мэдрэхэв дээ. Уламжлалын тухайд нэг зүйл хэлэхэд, энэ бас л шидэт үг. Манайхан зөвхөн танин мэдэхүйн хэмжээ хүрээнд л судлаад, яриад байгаа юм шиг санагддаг. Уг нь ухамсарт нь чиглүүлж, шингээж сургавал бид уламжлалаа сэтгэлгээний түвшинд мэдэж мэдэрнэ.

 

Эрх чөлөө, ардчиллын тухайд та бид хоёрын ойлголт хэр өөр бол?

 

Өөр байхаас аргагүй. Эрх чөлөө бол хүний туйлын хүслэн, харьцангуй ойлголт. Харин ардчилал бол биежсэн бодитой “туйлын хүслэн” гэмээр юм уу даа.

 

Та тэгвэл хүссэн нийгэмдээ ажиллаж байгаа юм байна?

 

“Хүссэн” гэдэг үг л орчихвол харьцангуй болчих шиг санагддаг. Хүсэл бол барьцгүй, биегүй, бас шалгуургүй зүйл. Уг нь бол “зорьсон нийгэмдээ” гэвэл дөхүү болно. Тиймээ би зорьсон нийгэмдээ ажиллаж, амьдарч байна. Сайхан байна. Хэрэв ингэж л хэлэх бол заавал нэг “чимэг” хэрэгтэй.

 

За ямар “чимэг” билээ?

 

Уруугаа харж байсан алга өөдөө харахаар хамаг л юм нь гэрэл гэгээнд ил гарч таарна. Муу муухай нь ч харагдана. Тэр бүгдийг засна уу гэхээс биш, алгаа буцаагаад урвуулчихгүй нь лав. Энэ засвар хэзээ ч дуусахгүй байх, хүнээс үүдэлтэй юм болохоор.

 

СЭТГЭЛ БАЙХАД УХААН АЯНДАА ТӨРДӨГ. ХОТЫН УДИРДЛАГА ИЙМ ЗАРЧМААР АЖИЛЛАДАГ

Таны хариуцдаг “Улаанбаатар хотын Дэд төв” төсөл шинээр бүтээх төсөл үү, засварлах төсөл үү?

 

Шинэчлэх, шинээр бүтээх хоёрын хоршил чанартай ажил гэж болно. Би хэдхэн өгүүлбэрийн өмнө “механизм”, “сэтгэлгээ” гэж хоёр үгийг онцлон хэлсэн. Ер нь бүтээн байгуулалтын ажил бол сэтгэлгээнд чиглэсэн маш чухал ажил. Үүнийг өнгөц, наад утгаар нь “орчин нөхцөл” сайжруулж байгаа гэж томьёолж болох ч, философи утгаараа бол сэтгэлгээ хандлагад чиглэсэн их ажил гэж хэлж болно. Сэтгэлгээ бол үндсийн үндэс. Үүнд ахуй ч хамаарна. Ямар ахуйд аж төрнө, тухайн хүний ухамсар, харьцаа, харилцаа, хүмүүжил, боловсрол, юманд хандах хандлага төдий хэмжээгээр дэвшиж хөгжиж байдаг. Энэ хэмжээгээр иргэдийн нийгмийн оролцоо идэвхжиж байдаг. Бид ийм л нийгэмд зорьж байгаа биш үү? Би ажлынхаа утга учрыг ийм л утгаар нь ойлгож, мэдэрч байдаг учраас урамтай, тэмүүлэлтэй байдаг.

 

Улаанбаатар хотыг дэд төвчлөн хөгжүүлэх ажлын учир утгыг Та хамгийн товчоор хэлнэ үү?

Нэгд сэтгэл, хоёрт ухаан юм. Сэтгэл байхад ухаан аяндаа төрдөг. Улаанбаатар хотын удирдлага ийм л зарчмаар ажиллаж ирсэн

 

За би нэг амархан зүйрлэл хэлье. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд өсөж томрохоороо гэртээ багтахаа болино. Бие нь ч томорно, явдал хөдөлгөөн нь ч ихэснэ, идэх уух, өмсөх зүүх нь ч ихэснэ. Тусад нь гаргахгүй бол болохгүй яа? /инээв/. Гаргахдаа сайн бодож төлөвлөх хэрэгтэй, хэн нь эхэлж гарах билээ, энэ хүүхэд маань юу чаддаг билээ, ямар ажил таарах билээ, бие даахдаа ямар билээ, явдал суудал нь юу билээ гээд их л олон зүйлийг харгалзаж “эхийн сэтгэл”-ээр хандах ёстой. Нэгд сэтгэл, хоёрт ухаан юм. Сэтгэл байхад ухаан аяндаа төрдөг. Улаанбаатар хотын удирдлага ийм л зарчмаар ажиллаж ирсэн. Ер нь хүний төлөө сэтгэл гаргаж хийсэн ажил л хүндээ шууд хүрдэг.

 

Тэгвэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хүний ажил иргэнийг төлөөлдөг ажил уу, төр захиргааг төлөөлдөг ажил уу? Аль нэг нь үндсэн л байж таарна?

 

/Инээв/. Иргэнийг төлөөлдөг, төлөөлдөг байгаасай гэж би шууд хэлнэ. Төр захиргаа бол иргэний төлөөх их ажлыг зохицуулж, төлөвлөж, хэрэгжүүлж, зохион байгуулдаг байгууллага учраас хэзээд иргэнд үйлчлэх ёстой. Тэдний эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг, тэдний төлөө шийдвэр гаргадаг байх ёстой байгууллага.

 

Зарим түшмэл төрийн ажил гээд бүхний дээр тавьж ярьж, тулгадаг?

 

Буруу л даа. Төрийн ажил түшмэлээр дамжих тусам хүндрээд, сурталжаад байдаг. Түшмэл чинь хүн л юм болохоор хүний хүчин зүйл гэж нэг айхтар зүйл бий. Ялангуяа манайд түшмэлээс буюу хүний хүчин зүйлээс үүдэлтэй бухимдал, чирэгдэл, хариуцлагын асуудал маш их байдаг. Энэ бол нөгөөх л сэтгэлгээтэй холбоотой зүйл. Тиймээс төрийн ажлыг түшмэлээр дамжих шат дамжлагыг л цөөрүүлээд байвал түргэн шуурхай болно. Энэ тал дээр Улаанбаатар хотын удирдлага ихээхэн анхаарч, тодорхой ажлууд хийж ирснийг иргэд мэднэ.

 

НҮҮР ТУЛАН УУЛЗАЖ ЯРИХААС ИЛҮҮТЭЙГЭЭР ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛАХ АРГА ГЭЖ БАЙХ УУ?

 

Сонгууль, наадам хоёр дөхөж байна? Танд аль нь чухал, аль нь сайхан бэ?

 

Сонгууль бол 4 жил тутамд болдог. Энэ 4 жилд иргэд сэтгэлгээ, хандлага нь яаж өөрчлөгдсөнөө сонголтоороо тодорхойлчихдог их сонин агшин. Эргэн тойронд нь, ахуй орчинд нь юу өөрчлөгдөж, юунд чиглэж, юунд хөтөлж байгааг иргэд мэдэж ухамсарлаж байгаагаа сонгуулиар илэрхийлдэг учраас сонгууль бол чухал ч юм, сайхан ч юм. Наадам бол жил бүр болдог. Манайхан чинь их айхтар улс. Наадмын өнгө төрхөөр өсөл дэвжлээ шинжээд, дүгнээд байдаг улс. Инээж наадаж байвч цаанаа их бодол, дүгнэлт боловсорч байдаг учраас наадам бол их чухал гэж боддог доо.

 

Та наадмыг гэртээ хардаг уу, очиж хардаг уу? Ямар ялгаа мэдэрдэг вэ?

 

Бага балчир байхад наадмын чимэг нь хуушуур, сугалаа, улаан ус гэх ундаа гурав байлаа. Энэ гурвыг тэсэн ядан хүлээдэг, хүртдэг, дурсдаг байлаа. Одоо бол хөл ихтэй наадмыг заримдаа гэртээ хардаг. Би хөдөө өссөн болохоор айсуй наадмын анир, наадмын өглөөний ахуй ертөнцийг даанч сайн мэдэрнэ.

 

Ер нь наадмын ёслол, бөх, сур, морь сайхан байлгүй яахав. Гэхдээ надад бол яг тэр өдөр нь л их сайхан байдаг. Тэр өглөөний хөх тэнгэр, гэрэл гэгээ, цэнгэг агаар, намираа салхи бүгдээрээ нэг л өөр, нэг л жир биш дээ. Ийм байгаль дэвсгэрт бөх барилдах, морь уралдах, сур харвахыг харахаар тэр чигээрээ амилсан бүжиг ший мэт л санагддаг юм. Яг харцанд буусан агшин, хөдөлгөөнөөрөө бодолд хоногшоод үлдчихдэг юмаа, дараагийн наадам хүртэл.

 

Та сонгуулийн ажлаа яаж явуулдаг вэ? Ер нь их ядаргаа зүдэргээтэй ажил биз?

 

Иргэдтэйгээ л уулздаг. Хийсэн болон хийж байгаа, хийх ёстой ажлаа ярилцдаг. Хотын захиргааны бодлого, төлөвлөгөөг ярьж тайлбарлаж, энэ нь иргэдийн санал хүсэлтэй хэр нийцэж байгаа, хэр тусгасан зэргийг тал бүрээс нь ярьж таниулж байдаг юм. Бид заавал сонгууль гэхгүй, ер нь ингэж уулзаж, ярьж таниулах үүрэгтэй улс. Ядрах зүдрэхийн хувьд бол харьцангуй. Хийж бүтээсэн ажил, зорилгоо яриад өдөр хоногоор явахад бие ядрахаас биш, сэтгэл юу гэж ядрах билээ! Нүүр тулан уулзаж ярихаас илүүгээр өөрийгөө ойлгуулах мэдүүлэх арга гэж байх уу!

 

ДӨРВӨН ТОМ ДУГУЙТАЙ ЦАСНЫ СПОРТ МАШИН МИНИЙ ХОББИ

Та ядаргаагаа яаж тайлдаг вэ? Спортоор хичээллэдэг үү?

 

Зав чөлөөтэй цаг гарвал ном уншдаг, ууланд алхдаг. Бас 4 том дугуйтай, цасны спорт машин байдаг даа, тэрүүгээр давхих дуртай. Сайхан хоол хийж идэх ч бас зүйрлэшгүй сайхан амралт л даа.

 

Пөөх тийм үү, эрчүүлтэй уралддаг уу?

 

Уралдалгүй яахав, өгөө аваатай л давхина.

 

Эрчүүл хоцрохоороо юу гэх үү?

 

Юу гэхэв дээ, басаж байгаад хөлөө авхуулчихлаа гэхгүй юү /инээв/.

 

Та ер нь хүүхдүүддээ юу хэлж, юу заадаг вэ?

 

Ээж аавууд бид нар ер нь хүүхдээ бодохгүй, анхаарахгүй цаг агшин гэж байдаг юм болов уу. Би ч хүүхдүүддээ хэлж сургаж л байдаг. Тэгэхдээ үг үйлдэл бүрий нь нягтална, алхам бүрий нь хянана гэж юу байхав, тийм боломж ч байхгүй, тэгэх нь ч буруу. Хүүхэд хүн болох явц дундаа, өсч торнихын хэрээр үйл үйлдэл нь тэлж байдаг. Энэ явцдаа алдаж онож, туршлагажиж байдаг, тэгэх ч ёстой байх. Аль болох бие даалгах нь зөв гэж боддог юм. Миний хувьд бол хүүхдийн алдаа нийтээр сахиж мөрддөг, мөрдөх ёстой хэм хэмжээнээс хэтрэхгүй байх ёстойг юуны түрүүнд анхаардаг даа.

 

Зөв нийгэмших гэсэн үг үү?

 

Яг тийм. Хүүхэд зөв нийгэмшихээс бүх зүйл эхэлнэ.

 

Тийм шүү. Бидэнд зөв нийгэмших нь бараг тулгамдсан асуудал болоод байна, хүүхэд ч гэлтгүй томчуулын хувьд ч. Бидний ярилцлага өндөрлөх тийшээ хандаж байна. Сонгуулийн дараа Тантай заавал ярилцмаар байна?

 

Тэгье.

 

Сонгууль бол улс төрийн бодлогын сонголт хийх гэдэг утга нь илүү үзэгдэл, үйл явц. Бүтээн байгуулалт бол сонгуулиас хамаарахгүйгээр үргэлжилж байдаг мөнхийн үйл явц юм. Бүтээн байгуулалтыг дэмжих сонголт гэж байхаас, түүнээс татгалзах сонголт гэж байдаггүй, тийм үү?

 

Би та нарыг харахаар нэг юм анзаарагдаад байдаг. Та нар тэртээ 90 онд ялгарч байсан эрч хүч, итгэл тэмүүллээрээ л байх юм. Гэтэл та нартай насаар нэг үеийн бусад намынхан та нар шиг биш байдаг. /инээв/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Таньдаг нэгэн (202.131.228.216)
    Амралтын газрын ЗБ хийж, жорлон бохирын хэрүүл хийж байхдаа л таарсан хүүхэн дээ, Н.Алтанхуягийн экс эхнэрийн дүү нь байж таардаг азтай л хэрэг. хүний үнэргүй худалч авгай гэдэг л үнэн дээ үнэн
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.41.206)
    Ийм хүмүүс төрийн алтан жолоог баридаггүй байхгүй юу даа !!! Хэлж яриж байгаа нь ямарч логикгүй хоосон цэцэрхэж байгаа нь хуурамч мэдлэггүй нь тодорхой байна шүү дээ !!! Ийм хүмүүсийг инээдэг дайсанууд гэдэг юм даа !!!
    2016 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.24.24)
    Хэн ч дураараа донгосч чадна.Нэг их худлаа ярихаас цаашгүй амьтан байна даа.
    2016 оны 06 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Амархан хагардаг хятад шаазан царай гаргасан хуурамч хүүхэнүүд Монголын төрөөр тоглож баяжих гэсэн хоосон толгойнууд захаасаа аваад өлөн бөөс шиг олон болж дээ !!! Энэ ч тийм сайны тэмдэг биш шүү !!! Ярих нь сайхан ч хийх нь хулих, хулгай 2 өөр юу биш үүний хор холбогдол нь төрийн дамбуурал болно. Сайхан царай зүстэй байна гэдэг чинь ухаантай, мэдлэгтэй улс орныг авч явна гэсэн үг биш. Гол нь Монголын ард түмний эрх ашиг тусгаар тогтнолын баталгааг хангаж чадах үндэсний үзэлтэй эх оронч сэтгэлтэй үүндээ үнэнч байж чадаг алсын хараатай эрлхэг дайчин ухаалга хүмүүс байдаг юм. Ийм хүмүүс шоу хийх худлаа ярих маш дургүй байдаг юм.
      2016 оны 06 сарын 06
  • Зочин (150.129.141.38)
    Jinhen banzal huuhen
    2016 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.41.7)
    шинэ цагийн сэхээтэн боловсролтой ажилсаг бүсгүй
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    баахан гадаадаар ярьсан хүн ..монгол хэлээ мэддэг юм уу? ....баахан месеж ярьсан хүн ...
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • 1 udaa uulzaj bsn hun bna (202.9.41.246)
    Amjilt Sainaa. Humuusee zugeer l oilgochih. Bidend yumiig zov ontsgoos harah dutàad bgaa ni unen shdee.
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • boogi (103.26.193.194)
    buzar em .
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • hanaa (103.26.193.194)
    buzar em 2 er
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • Bla huuhenbe (59.153.114.85)
    Yostoi neg bla bla bla bna uu ugui yu ene chin harin
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.41.2)
    Oilgomjgui , amidralaas hol , emh tsegtsgui saihan yriltslaga boljee
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (103.212.119.173)
    Их л зохиомол байна
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.46.232)
    Ikh daruuhan ajilsag hun bn lee
    2016 оны 06 сарын 03 | Хариулах
  • Bilegt (103.212.119.182)
    Ene hund ih bayrlaj yvdag...manai Baynhoshuu ymar bailaa, ulam bur goy bolood l baigaa
    2016 оны 06 сарын 03 | Хариулах
  • Dolgormaa (125.129.65.37)
    Uneheer daichin daruu tolov emegtei... Bayanhoshuu maani baga bagaar saihan bolj l Baina ulam ihiig hiij buteegeerei amjilt husie
    2016 оны 06 сарын 03 | Хариулах
  • zocnin (103.229.123.187)
    eeriigee cain hvn bolgoh gej ih hudal vrjee vnheer vricanaacaa muu hvnii mesgvi hudalcn abgai
    2016 оны 06 сарын 03 | Хариулах
    • Lalriin piduu vee
      Ataarhuu pizdaa vee chi muu gulug uhej dald ir esvel Mongoloos daldar
      2016 оны 06 сарын 03
    • Зочин
      Hunii mosgui hudalch geheeree Yu hiisen bolohoor ter ve ???
      2016 оны 06 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    11 цаг 0 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    13 цаг 35 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    13 цаг 48 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    14 цаг 39 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    16 цаг 0 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    16 цаг 26 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    16 цаг 43 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    17 цаг 11 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    17 цаг 15 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    18 цаг 44 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    18 цаг 54 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    19 цаг 6 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    20 цаг 2 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    20 цаг 8 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    20 цаг 24 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    22 цаг 0 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    22 цаг 57 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК