Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Нүүрсээ түүхийгээр нь гаргаад сайхан амьдарна гэдэг мөрөөдөлдөө цэг тавья

2016-6-04
0
ЖИРГЭХ

             УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 1-3-ны өдрийн хооронд Япон улсад ажлын айлчлал хийлээ. Тэрбээр айчлалын үеэр ямар ажил амжуулснаа өчигдөр "Чингис хаан"  олон улсын нисэх буудалд газардмагцаа сэтгүүлчдэд мэдээллээ. Мөн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн,  Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат,  УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид болон Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр нар түүнтэй хамт мэдээлэл хийлээ. Айлчлалын үеэр монгол залуусыг Японд дадлагажигчаар ажиллуулахаар болсон байна. УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа тухай “Япон улсад хийсэн ажлын айлчлал хүрээнд  2014 онд байгуулсан Монгол, Японы стратегийн дунд хугацааны хөтөлбөрийн биелэлт 90 хувьтай байгаа. Дараагийн 5 жилийн дунд хугацааны төлөвлөлтийг хийх нь энэ удаагийн айлчлалын нэг чухал зорилт байлаа. Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургадугаар сарын 7-ноос албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хоёр улс хооронд 8000-9000 орчим нэр төрлийн бараа татваргүй болж байгаа. Мөн технологийн дамжуулалт, хөрөнгийн эргэлт чөлөөтэй боллоо” гэв.

 

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Монгол Улсын хөгжилд шаардлагатай хэмжээгээр Япон Улс дадлагажигч хүлээн авахаар тохиролцлоо

 

        Харин Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ажлын айлчлалын үеэр мэргэжилтэн солилцоог хоёр улс хооронд чөлөөтэй солилцох боломжийг бүрдүүлсэн гэдгийг тодотголоо. Тэрбээр “УИХ-ын даргын айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Японы нийслэл Токио хотноо хоёр улсын Засгийн газар хооронд анх удаа хөдөлмөрийн салбарт санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ ажлын хүрээнд сүүлийн найман сарын хугацаанд гэрээ, хэлэлцээрийг хийж ирсэн. Монгол, Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Энэ гэрээг хэрэгжүүлэх үүднээс хөрөнгө, санхүү мөн ажиллах хүчний урсгалыг зайлшгүй бий болгох шаардлагатай байгаа. Үүнээс үүдэн манай улс Япон улсад залуусыг мэргэжлийн ур чадварт дадлагажуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Бидний зорьж буй гол зүйл нь Япон улсаас технологи импортлох, ноу хау сурах, монгол залуусыг Японы технологийн ажилд сургах юм. Бид Монгол улсын эдийн засгийн хөгжилд хэдий, хэмжээний мэргэжлийн ур чадвартай залуус хэрэгтэй байна төдий хэмжээгээр Японд суралцуулж, дадлагажуулахаар болсон. Энэ ажлыг даруй эхлүүлнэ.  Хөдөлмөрийн яамнаас залуусыгаа мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөрөө дамжуулан хэлний бэлтгэлд бэлтгэж Япон руу явуулна. Засгийн газрын сүүлийн хуралдаанаар “Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төв”-ийг байгуулсан. Энэ байгууллагаар Япон руу гарах ажилтнуудыг бэлтгэнэ.  Мөн Япон улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яаманд Хөдөлмөрийн атташе нар энэ гэрээг ажил хэрэг болгохоор ажиллах юм” гэв.

 

Р.Жигжид: Нүүрс-химийн үйлдвэрийг хөгжүүлэх анхны суурь тавигдсан

 

Харин Уул уурхайн сайд Р.Жигжид  технологийн тал дээр хамтран ажиллах, судалгааны төв байгуулах, нүүрсийг бусад төлөвт оруулах гэх мэтээр ирэх 40, 50 жилийн ажлын эхлэлийг тавьсан ажлуудыг айлчлалын хүрээнд шийдлээ” хэмээн тодотгосон юм. Тэрбээр “Цэвэр нүүрсний технологийн салбарт хамтран ажиллах талаар санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Монгол Улсад нүүрсний үр ашигтай хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог гүнзгийрүүлэх, талууд монголын нүүрсийг ашиглан цэвэр нүүрсний технологийн судалгааг хамтран хийх, Монгол Улсад цэвэр нүүрсний технологи хэрэгжүүлж байгаа төслүүдэд Японы талын сонирхогчдын оролцоог хангах чиглэлээр хамтран ажиллах юм. Санамж бичгийн хүрээнд хоёр улсын мэргэжилтнүүдийн хамтарсан судалгааны баг ажиллаж, мэдээлэл солилцоно. Дэлхийн дулааралтай холбоотойгоор нүүрсний хэрэглээг бууруулах асуудал хөндөгдөж байна. Харин манай улс нүүрсний арвин их нөөцтэй. Өнөөдөр Монгол Улс нийтдээ 173 тэрбум тонн нүүрсний геологийн нөөцтэй. 34 сая тонн батлагдсан нөөцтэй. Бид энэ нөөцөө цаашид үр ашигтай ашиглах хэрэгтэй, үүний тулд нүүрсийг хэрэглэх технологийг сайжруулж, боловсруулалтын түвшинг дээшлүүлж, ашиглах шаардлагатай. Харин Япон Улсад амжилттай туршигдаад, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон дэвшилтэт технологи ажиллаж байна. Ийм технологийг нэвтрүүлсэн цахилгаан станцын ажил байдалтай Улсын Их Хурлын даргын энэ удаагийн айлчлалын үеэр танилцсан гэлээ. Мөн Уул уурхайн сайд, Монгол Улсын хэтийн зорилтод нүүрс-химийн үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглээд, үүний анхны суурь тавигдсан” гэлээ.

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

З.Энхболд: Ерөнхий сайд бид хоёрын ажлын давхацлыг заах хэрэггүй

 

-Зургадугаар сарын 7-ноос эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл ажил хэр хангагдсан юм бол. Монгол Улсаас 10 мянга орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татварын хөнгөлөлттэйгээр Япон улсад экспортлогдох нөхцөл бүрдсэн үү. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Японы талтай бусад чиглэлээр хамтрах бодитой ямар ажлууд байгаа вэ?

 

-Айлчлалын үеэр бид гурван газрын ажилтай танилцлаа. Нүүрсийг шууд шатаахгүйгээр хамгийн өндөр үр ашигтайгаар, өндөр хүчин чадалтай 3-4 жил тасралтгүй ажиллаж байгаа энэ төрлийн станц зөвхөн Япон улсад байна. Энэхүү шинэ технологийн судалгаа, туршилтыг үргэлжлүүлэх зорилгоор Монголд судалгааны төв байгуулаад байна. Тэр бол Р.Жигжид сайдын ажил. Монгол Улсад үйлдвэрлэсэн нарны зайгаар Япон улсад нарны эрчим хүчний станц байгуулан ажиллуулж байгаа компанид Баянхонгор аймгийн залуу мэргэжилтнээр ажиллаж байна. Тэгэхээр “Монгол залуусыг Япон улс руу дадлагажигчаар явуулах нь шинээр эхэлж байгаа ажил биш, хэрэгжээд 10-аад жил болсон ажил юм. Тэр хүмүүс  Японд очиж ажил сураад, эргэж эх орондоо ирж нарны зай үйлдвэрлээд, тэр нь Япон руу экспортлогдож байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдахаас өмнө хийгдсэн, зайлшгүй дэмжих ёстой ажлууд байгаа. Дээд сургууль биш гэхдээ дунд шатны мэргэжилтнүүд хэдэн зуун мянгаараа л Монголд хэрэгтэй байгаа. Үүнгүйгээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилт олохгүй. Энэ хэлэлцээрт нэгдэн орсны хамгийн гол зүйл нь бид одоо “Тоёото”-той өрсөлдөөд автомашин хийгээд дэлхийн зах зээл дээр гаргахад биднийг хэн ч хүлээхгүй. Гэтэл "Шибасаки" гээд өчигдөр /уржигдар/ очсон үйлдвэр машины эд ангийг үйлдвэрлэдэг. Хичнээн машин зарагдана, тэднийх баталгаатай ажлын байртай. Тэнд монгол залуучууд ажиллаж байна. Мөн салбар нь Монголд байна. Одоо энэ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу иймэрхүү компаниудын ажиллах нөхцөл улам сайжирна. Тэгэхээр нэг жилийн хугацаанд компаниуд ямар бэлтгэл хангасныг удахгүй та бүхэн харах байх. Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна. Японы бизнесменүүд ирж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бодитой болж байгаагийн жишээ онгоцонд суудал олдохгүй байгаагаас харагдаж байгаа байх. Асашёорюү Д.Дагвадорж манай айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ч суудал олдохгүйгээс өглөөний нислэгээр ирсэн.  Манай ноолуурын компаниуд зургаадугаар сарын 7-ны өдрийг хүлээгээд экспортоо зогсоосон байна. Өнөөдөр гаргавал 15 хувийн татвартай, зургаадугаар сарын 7-ны өдрөөс хойш гаргавал 0 хувийн татвартай болж байгаа учраас тэр. Үүнээс хойш бизнесийн харилцаа улам сайжирна. Одоо бид мэргэжилтний солилцоог хоёр тийш нь чөлөөтэй хөрвүүлэх талаар ярьж байна. Энд ч байсан, тэнд ч ажилласан ялгаагүй нийгмийн даатгал, тэтгэврийн шимтгэл нь төлөгдөж байхаар ажиллаж байна гэх мэтээр хийх ажил маш их байгаа. 

 

- Японд ажиллах монгол дадлагажигч нар хэзээнээс эхэлж явах вэ?


- Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Энэ ажлыг эхлүүлэхэд Монголын талаас их зүйл шалтгаална. Хөдөлмөрийн яамнаас Японд ажиллаж, дадлагажих залуусыгаа бэлтгэх шаардлагатай байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ энэ сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа учир бид залуусыгаа ойрын хугацаанд бэлтгэнэ. Зохицуулах шаардлагатай ажлууд байна. 1960-1990 оны хооронд 100 гаруй мянган монгол залууг ЗХУ-д мэргэжилтнээр бэлтгэсэн байдаг. Тэгэхээр энэ удаа дээрх дахин явуулах нь. Одоогийн байдлаар Япон улсад 1500 гаруй залуу мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажиллаж байна. Цаашид энэ тоо нэмэгдэнэ гэсэн үг.


- Япон руу 100 гаруй мянган монгол залууг явуулж байгаа нь дотоодынхоо ажиллах хүчийг гадны улс руу явуулж байна гэх шүүмжлэл гарч байна. Үүнийг дагаад нүүрсээ экспортолж чадахгүй байж хүнээ экспортлох хэрэг байна уу гэх. Хоёрт, УИХ-ын дарга Ерөнхий сайдын ажлыг хийгээд явна гэх. Үүнд ямар тайлбар хийх вэ?


- Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Та бүхэн асуудлыг зөв талаас нь ярих ёстой. Дэлхийн улс орнуудын хөгжлийн хурд цаг, минутаар хэмжигдэж байгаа. Тэгэхээр бид өндөр хөгжилтэй улс орнуудаас түүн дотроо Японоос техник, технологи импортлох, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх арга барилыг зайлшгүй сурах шаардлага байгаа. Үүнийг бүтээн байгуулалтын талаас нь харна гэдэгт итгэж байна.


- УИХ-ын дарга З.Энхболд: Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон учраас нүүрсээ өөр хэлбэрт оруулна. Нүүрсний үнэ 300 хувиар унасан. Нэг тонн нүүрс өнөөдөр 30-хан ам.доллар байна. Нэг тонн нүүрснээс гаргаж авдаг бодисууд 1000-1500 ам.доллар байгаа. 30 ам.долларын түүхий эдийг далайн эрэг рүү төмөр замаар зөөх үү, 1000-1500 ам.долларын тонн жинтэй барааг далайн эрэг рүү зөөх үү гэдэг сонголт л бидний өмнө байна. Тийм учраас цэвэр нүүрсний технологийн төв байгуулж нүүрсээ хувиргана. Хувиргасны үр дүнд өртөг Монгол Улсад үлдэнэ. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно. Тэрийг эхлэхэд бидэнд энэ ажлыг хийж чаддаг, олон мянган Монгол залуусыг Косен гэдэг сургуулиар нь  нь дамжуулан сургана. Цэвэр нүүрсэн дээр ажилладаг. Ийм маягаар ажил урагшаа явна уу гэхээс хэдхэн жилийн өмнө байсан 100 гаруй долларын нүүрсний өндөр үнийг санагалзаад байх юм бол энэ улсын хөгжил явахгүй. Тийм учраас эдгээр ажлуудыг Япон улстай өндөр хэмжээнд ярьсан. Ерөнхий сайд бид хоёрын ажлын давхацлыг заах хэрэггүй. Энэ улсад юу хэрэгтэй, тэр ажлыг хийхээс өөр арга бидэнд байхгүй. Гэрээнд Ерөнхий сайд гарын үсэг зурсан, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудал нь хоёр улсын парламентаар хэлэлцэгдэж шийдэгдсэн.  Япон улсын Парламентын дээд, доод танхимууд энэ гэрээг маш богино хугацаанд соёрхон баталсанд би очиж талархал илэрхийлсэн. Өөр ямар ч улсын яриа, хэлэлцээр Японы парламентаар  богино хугацаанд, ийм хурдан хэлэлцэгдэн батлагдсан түүх байхгүй юм билээ. Тиймээс бид Япон улсын эдийн засагт тодорхой орон зай эзэлж, суралцаад, бидний хийсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн түвшинд зарагддаг болох нь манай гол зорилго. Түүхий нүүрсээ түүхийгээр нь гаргаад сайхан амьдарна гэдэг мөрөөдөлдөө одоо бүгдээрээ цэг тавья. Тэр цаг дууссан. Залуусаа Япон руу илгээж байгаа нь гурван жилийн хугацаанд ажил сураад, мэргэшээд буцаж ирэх зорилготой юм. Ажил хийж байгаа хүн цалин авна, цалин нь Монгол, БНСУ-д авдаг цалингаас өндөр. Хоёрдугаарт, 100 мянган хүнийг өнөөдөр шууд ажиллах хүчнээр гаргаад явуулчихгүй, 8, 10 жилийн ажил.  Энэ ажлыг авдаг Азийн бусад орнуудтай адил замаар л явна. Хувийн компаниудын зуучлалаар 1500 хүн гарсан, өндөр босго байгаа. тэр босгыг гол нь байхгүй болгохыг зорьж байна.

 

-Тавантолгой төсөл дээр Японтой хамтрах нь гэж ойлголоо. Төмөр зам баригдаагүй нөхцөлд гуравдагч зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулаад ч экспортод гаргахад хүндрэлтэй гэж үздэг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ, яаж уялдах юм бол?

 

-Ерөнхий сайд Ш.Абэтэй ярьсан гол зүйл бол бүх төслүүдээ цогцоор нь авч үзье. Төмөр зам гэдэг бол энэ том төслийн нэг жижиг хэсэг юм байна. Цэвэр нүүрсний технологиор Япон улс дэлхийд тэргүүлж байгаа учраас түүнийгээ манайд нэвтрүүлээч ээ. Тэр технолоиор нь зарагддаггүй Тавантолгойн нүүрсийг пластмасын түүхий эд болгож хувиргая. Тэгвэл нүүрсээ  өндөр үнэтэй түүхий эд болгон боловсруулаад, экспортлох боломжтой болно. Зүүн төмөр зам, Чойрт байгуулагдах нүүрс химийн цогцолбор, тэрнийг хийдэг туршилтын үйлдвэрүүдэд ажиллах ажилчдыг Япон улсад бэлтгэх юм. Энэ хамтын ажиллагаа Японд ямар хэрэгтэй гэхээр Монгол Улсад цэвэр нүүрсний судалгааг дэлхийн номер нэг судалгаа болгож өргөжүүлээд тэндээс өөрсдийн экспортлох IGCC технологио, утаа гаргадаггүй цахилгаан станц, нүүрс хийжүүлдэг, шингэрүүлдэг төслүүдээ бусад улс оронд экспортлох юм. Япон улсад нүүрс байхгүй, манайд байна. Хоёулаа хамтраад дэлхийн зах зээл дээр цэвэр нүүрсээр амжилт олох боломж бүрэн байна. Тиймээс энэ төсөл цогц болж дунд хугацааны зорилт болох юм, Эхний зорилт биелэсэн. Дараагийн зорилтоо тодорхойлсон гэж хэлж болно.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (220.244.96.119)
    Монголын ардчилал гэж байхгүй дарангуйлагч нар болсон . Сонгуулд ялагдал хүлээнэ.
    2016 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (103.26.195.12)
    АН, З.Энхболд, Батүүл нарт цэг тавьж улс орноо аврахаар ард түмэн шийдсэн шүү
    2016 оны 06 сарын 05 | Хариулах
  • bat (202.70.46.211)
    Enhbold, Bat-Uul naraa Neg sariin daraa bugd zailah gej bail yun geree meree hiigeed yabnaa. Esbel daraagiin heden jiliin ajliig ta 2-iig hii geed tomilchihson yum yy? Hun buhen ta 2-iig uzen yadaj , honog toolon huleej bgaag odoo boltol medeegui l yabaa yum yy?
    2016 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.24.91)
    З.Энхболд бас Сайханбилэгийн ажлыг авчихсан юм уу????
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • Г.Баярсайхан (45.56.151.191)
    httpnuuts.info?p=431 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.123.204)
    янз бүрийн юм хийнэ гээд 25 жил амлаж сонгуульд орж 12 онд засаг аваад ярьсаныхаа эсрэг ажиллаа_ та нарын хэлсэнийг эсрэгээр нь ойлгоход болно. ан- засаг барих нам биш. зүгээр зальт шуналт луйварчидын үүр уурхай.
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.214.107)
    show songuuli gej...
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    3 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    13 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    35 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    35 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    35 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    35 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    16 цаг 21 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 30 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    16 цаг 45 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    17 цаг 30 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    17 цаг 33 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    18 цаг 0 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    18 цаг 9 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    19 цаг 12 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    19 цаг 36 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    20 цаг 30 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    20 цаг 30 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    21 цаг 3 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    21 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    21 цаг 13 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК