Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Атармаа: Эрхзүйн орчиноор халхалж, иргэдийн халаасыг тэмтэрч байна

2016-6-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсад өнөөдөр 598 хууль хүчин төгөлдөр үйлчилж нийгмийн харилцааг зохицуулж байна. Гэвч тэдгээрээс салбартаа танигдаагүй, хэрэгжидэггүй хууль ихээхэн байна. Үүний шалтгааныг улстөрчид хууль эрхзүйн орчин хангалтгүй учир хэмээн тайлбарладаг. Түүнээс гадна улс төрчдийн эрх ашгийг хамгаалсан, хэн нэгэн бүлэг этгээдэд зориулагдсан хууль нэг бус удаа баталлаа. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Гүнсэнгийн Атармаатай ярилцлаа.

 

-Монгол Улсад хууль, эрхзүйн орчин бүрдээгүйгээс хуулийн цоорхой ашиглах явдал газар авсан хэмээн зарим улс төрчид үздэг. Үүнийг хуульч хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ, үнэхээр хууль эрхзүйн орчин бүрдүүлэлт дутмаг байна уу?

 

- Сүүлийн үед нийгмийн аль ч салбарт эрхзүйн орчинг бүрдүүлэх гэж ярих нь элбэг болж. Энэ дээр өөрийн саналыг хуваалцахад манай улсад хууль, эрхзүйгээр зохицуулагдаагүй нэг ч салбар байхгүй. Гагцхүү аливаа салбарын чиглэлээр гарсан хууль тогтоомж, эрхзүйн актуудыг хэрэгжүүлэх үйл явцад асуудал байгаа гэж ойлгодог.

Манай улс 1990 оноос хойш эрхзүйн шинэтгэлийг тодорхой давтамжтайгаар хийж эдүгээ улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 598 хууль байна. Дээрх хуулиудаас хэд нь амьдралд бодитой нийцэж, хэрэглэж, хэрэгжүүлж байгааг хэлэх хэцүү. Мөн нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй, өргөн хэрэглэгдэхгүй хууль ч байна.

 

-Сүүлийн үед сайд томилогдонгуут тухайн салбарынхаа эрхзүйн орчныг сайжруулна, хуулиа шинэчилнэ хэмээн салбарынхаа хуульд гар хүрч, чанаргүй хууль "үйлдвэрлэж" байна. Энэ талаар таны бодол?

 

-Хамгийн сүүлийн ганцхан жишээг дурдая. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2005 онд батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай" хуулийг хүчингүй болгож, 2016 оны хоёрдугаар сарын 5-нд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай" хууль хэмээн нэрийг нь гоё болгож батлахадаа өмнөх хуулийн 5.2-т заасан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэлээр орон нутгийн харъяалал харгалзахгүй үнэ төлбөргүйгээр зорчино" гэсэн эрхийг нь хамгаалсан заалтийг байхгүй болгон баталсан байна. Ингэснээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай" гэсэн гоё нэртэйгээ хэр зохьцож байна вэ. Ингэж л хариулая даа.

 

- "Ард иргэдийн дунд Монголын хууль гурван хоног" гэх зүйрлэл байсаар байгаа нь нөгөө талдаа хуулийн гажуудлыг өгүүлээд байх шиг?

 

- Хатуухан хэлэхэд, хууль тогтоогч нар ашиг сонирхолын бүлэглэл ч юм уу эсвэл хэн нэгэнд зориулж хууль санаачлан батлуулах тохиолдол элбэгшсэн гэх шүүмжлэл сүүлийн үед маш хүчтэй газар авч байна. Энэ ч үнэний ортой. Сүүлийн ганцхан жилд батлагдсан хуулиудаас харахад дийлэнх нь иргэдийн халаасыг шууд тэмтэрч байгааг хэлэх нь зүйтэй.

 

-Тухайлбал?

 

-Шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хууль, Жолоочийн хариуцлагын тухай хуулиуд байна. Түүнчлэн шүүх байгуулах тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчин байж батлаад шүүхийг хэд дахин бужигнуулав. Үндсэн хуулийн цэцээс Шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарсаар байтал өнөөг хүртэл хэрэгжихгүй явсаар сая л нэг зүг чигээ олж, шүүхүүд дүүрэг, дүүрэгтээ буцлаа. Бусад хуультайгаа зөрчилдөн гаргасан хуулийн эцсийн дүнд хэн хохиров. Иргэд л хохирлоо. Зөвхөн ингээд зогсохгүй төр маш их үргүй зардал гаргалаа.

 

-Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль гэснээс та хэвлэлийн хурал хийж, энэ хуулийг хэрэгжилтийн талаар эсрэг байр суурь илэрхийлж байсан. Энэ байр суурь тань хэвээрээ юу?

 

-Би энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний талд байгаа. Үнэхээр Нэмүү өртөгийн албан татвар нь жижиг, дунд бизнес эрхлэгчид болон бага орлоготой иргэдэд хүндээр тусч байгаа нь үнэн. Дээр нь энэ хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор гааль, татварын байгууллагаас хэрэгжүүлж байгаа азтан шалгаруулах гэх мэт арга хэмжээнүүд эргэлзээтэй, нийгэмд бухимдал төрүүлж байна.

 

-Эрхзүйн орчинд шинэтгэл  хийнэ гэдэг нь дээрхтэй холбоотой юу?

 

- Эрхзүйн орчны шинэтгэл байнга явагдаж байдаг зүйл. Хамгийн гол нь хуулийн хэрэглээн дээр анхаарах ёстой. Салбарын зохицуулалтын хууль болон журмыг хэрэглэж буй байгууллага, албан тушаалтнууд хуулийг дор бүрнээ өөр, өөрийнхөөрөө тайлбарлаж,  албан тушаалтануудын үзэмжээр хэрэглэж байгаагаас эрх зүйн орчинг сайжруулах зайлшгүй өөрчлөх ёстой гэсэн өрөөсгөл ойлголт яваад байна гэж бодож байна.

 

-Энэ асуудалтай зэрэгцээд салбарынхан хуулиас давсан дүрэм, журам баталж байна гэх шүүмжлэл гарах боллоо. Энэ тал дээр санал нийлэх үү?

 

-Хууль хэрэгжүүлэх хүрээнд салбар болгон өөрсдийн дагаж мөрдөх журам боловсруулдаг. Гэтэл санаатай, санамсаргүй ч бай бусад хуультай зөрчилдсөн, иргэдийн эрх ашгийг хөндсөн журам батлах тохиолдол гарч байна. Эндээс иргэдийн дунд бухимдал үүсээд байгаа юм.

 

-Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар таны бодол?

 

-Хуулиа зөрчин байж яаж өөрчлөлт оруулснийг нийтээрээ бид мэдэж байгаа. Юу үнэн. Тэр үнэн. Түүнчлэн дахин хэлэхэд хуулиас давсан журмуудын дийлэнх нь далд эдийн засгийн сонирхолтой. Иргэдийн халаасийг шууд тэмтэрч байгааг үгүйсгэх аргагүй. Жишээлбэл, мөнгөн торгуулийн арга хэмжээ авчихаад, давхар оноо тооцон хасч байгаа нь хэр зохилтой юм бол доо. Тэгэхээр эрх зүйн орчныг сайжруулна гэхээсээ нэгэнт бүрдсэн эрхзүйн орчноо хэрэглэж хэвших хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хууль, хуулийнхаа хүрээнд ягштал хэрэгждэг байя, хуулиар бусдын эрхийг зөрчдөг буруу жишиг битгий тогтоосой гэж бодож байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    3 цаг 43 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    3 цаг 56 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    4 цаг 5 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    4 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    4 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    4 цаг 27 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    4 цаг 27 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    20 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 23 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    20 цаг 37 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    21 цаг 23 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    21 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    21 цаг 53 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    22 цаг 1 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    23 цаг 4 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    23 цаг 28 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК