зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бондын бүтээн байгуулалтууд

2016-6-10
0
ЖИРГЭХ

 

Бондын бүтээн байгуулалт" хэлэлцүүлэг өчигдөр Шангрилад боллоо. Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээл дээр 1.5 тэрбум ам.долларын бондыг амжилттай арилжаалсан. Бондын мөнгөөр өнгөрсөн хугацаанд ямар бүтээн байгуулалтууд өрнөснийг төсөл хэрэгжүүлэгчид нь тайлагнасан юм.


З.Энхболд, Н.Алтанхуяг, Н.Батбаяртай хэлэлцүүлэг


 

Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, зээл авсан компаниудын төлөөлөл, мэргэжилтэн судлаач гээд 600 гаруй хүн оролцсон хэлэлцүүлэг УИХ-ын даргын үгээр эхэлсэн юм. УИХ-ын дарга  “Монгол Улс  бонд босгож бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаад үүссэн хуримтлалаараа ирээдүйн орлого, эдийн засгийн өсөлтөө баталгаажуулдаг загварт шилжиж чадлаа” гэж онцолсон бол Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн уналт, мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын анхны үе шат дуусч байсан 2012 онд тодорхой алхам хийхгүй бол хүнд байдалд орох байсан тул олон улсын зах зээлд Засгийн газрын бонд гаргах санаачилга гаргасан” гэсэн тайлбар хийв. Тэрээр бондын санхүүжилтыг үргэлжлүүлээгүй нь эдийн засаг хүндрэхэд хүргэсэн хэмээн шүүмжилж байлаа. Н.Батбаяр гишүүн “Анхнаасаа таван тэрбум ам.долларын төлөвлөлттэй эхлүүлсэн энэ ажилд хуулийн хүрээнд УИХ хориг тавьсан. Үүнээс болж  олон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа хэр нь борлуулалт, зах зээлтэй холбоотой хүндрэл үүсээд байна. Улс орны эдийн засгийг огцом хямралд оруулалгүй авч гарсан энэ ажлыг зарим хүн буруутгадаг. “Өр” гэж шүүмжилдэг. Үнэндээ энэ мөнгөөр улс орны эдийн засаг огцом уналтаас аврагдсан, олон бүтээн байгуулалт хийгдсэн,  хувийн хэвшлийнхэн үйлдвэртэй болсон” гэж ярилаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлэлцүүлгийн албан ёсны зочин биш ч гэлээ гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байх үед нь ажил болсон бондын санхүүжилтын талаар байр сууриа илэрхийлэхээр ирсэн нь олны анхааралд байв.

Н.Алтанхуягийг үг хэлэх үеэр танхимд цуглагсад байсхийгээд алга ташиж байсан юм. Бэлдсэн үггүй индэрт гарсан экс Ерөнхий сайд “Дулааны цахилгаан станц дээр баахан үлгэр ярьсан. Тавдугаар цахилгаан станц барина энэ тэр гээд. Манай Засгийн газар маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэсэн зарчмаар ажилласан. Гуравдугаар цахилгаан станцыг буулгаж байгаад тавдугаар цахилгаан станц барина гэж баахан хөөрцөглөсөн. Үүний оронд гурвыг 50 МВт-аар өргөтгөвөл хамаагүй хямд, дөрвийг 123 МВт-аар өргөтгөе гээд ажилласан. Хийчихлээ. Гэтэл тавдугаар цахилгаан станц одоо хүртэл таг. Бид юмыг цаашдын бодлоготой төлөвлөх гэж оролддог. Би Засгийн газрын хурал дээр яваандаа нүүрс биш хий газаар дулаан, цахилгаанаа шийдэх байх шүү гэж хүртэл сануулж л байсан. Бүтээн байгуулалт харахаар л уралдааны морь харж байгаа юм шиг баяр хүрэх юм. Харамсалтай нь саарчихлаа. Эрэлийн Эрдэнэбат Байшин үйлдвэрлэх комбинат гэдэг юмыг ёстой галзуу хийсэн. Нэр дэвшчих юм. Хайран л санагдаж байна. Байшин үйлдвэрлэх комбинат ашиглалтад орвол байшин барих хугацаа маш хурдан болно. Бондоос энэ комбинатад 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн. Сурагчийн дотуур хувцас Монголд хийе гэтэл бөөн шүүмжлэл өрнөсөн. Учир нь сурагчийн дүрэмт хувцасны цаана 30, 40 тэрбум төгрөг эргэлддэг юм билээ. Энэ мөнгийг дөрөв, тавхан  компани аваад Эрээнд хийлгэдэг байсныг өөрчлөх гэсэн биш хяргуулах шахсан. Гэтэл өнөөдөр өөрсдөө хийж болоод байна. Ер нь ямар ч ажил эсэргүүцэлгүй явдаггүй. Гэхдээ айгаад суувал юу ч хийж чадахгүй” хэмээн ярилаа.

Хорин жилд барьсан замаас гурав дахин уртыг барьжээ


 

Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны дарга Загдраднаа бондын мөнгөөр орон нутагт хийгдсэн авто замын бүтээн байгуулалтыг танилцуулав. Зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбожээ. Баруун талд тав, зүүн талд нэг аймаг л хараахан холбогдож амжаагүй байгаа аж. Замын ажил нь эрчимтэй хийгдээд эхэлчихэж. Авто замын салбарт бондын хөрөнгө оруулалтаас өмнө ийм том санхүүжилт хийгдсэн удаагүй гэнэ. Авто замын салбарт 2012 он хүртэл нийт сүлжээний 29 хувь хатуу хучилттай зам байж. Бондын хөрөнгө оруулалт хийгдсэнээр авто замын нийт сүлжээний 45 хувь нь хатуу хучилттай болжээ. Авто замын салбар 500 гаруй компани ажилладгаас 80 орчим нь бүтээн байгуулалтад оролцсон гэх статистик гарчээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат бондын зарцуулалтын ерөнхий танилцуулгыг хийхдээ өнгөрсөн 20 жилд барьж байгуулсан замаас гурав дахин их замыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд барьж байгуулсан хэмээн онцолсон юм. 2012-2015 онд 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт орон нутгийн замд хийгджээ.

 

“Нийслэлийн авто замд бондын хөрөнгө оруулалтаар 20 гаруй төсөл хэрэгжсэн” гэж Нийслэлийн авто замын газрын орлогч дарга Д.Баясгалан ярив. Улаанбаатар хот 2012 онд 500 гаруй км замтай байсан бол өнөөдөр 700 гаруй км болж уртасчээ. Энэ бүтээн байгуулалтын 30 орчим хувийг бондын эх үүсвэрээс санхүүжүүлжээ. “Гудамж” төслийн захирал Батболд ”Улаанбаатарт 28 уулзвар шинэчлэн бүтээн байгууллаа. Саппорогийн уулзвар дээр яаж түгжирч мөргөлддөг байлаа. Дөрвөн замын уулзвар болоод огт өөр болсон. Уулзваруудыг шинэчилснээр жилд 20 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан гэх тооцоо байгаа. Машин жолоодож хөдөлгөөнд оролцож буй иргэдийн халаасанд цаг хугацаа, шатахуун хэмнэснээр үлдэж байгаа мөнгө. Ингээд бодохоор Чингис бондын мөнгөө цаад зах нь арван жилийн дотор нөхчихөж байгаа хэрэг” хэмээн ярьж байлаа.

Бондын зээл авсан компани Япон руу цүнх экспортолж эхэлжээ


 

“Эрдэнэс Монгол” компани бондын мөнгөний багагүй хэсгийг авч төсөл хэрэгжүүлжээ. Тодруулж хэлбэл “Энержи ресурс”-ын охин компани ”Говийн зам”-ын барьсан Таван толгойгоос Хятадын хил хүртэлх засмал замын төслийг худалдан авчээ. “Говийн зам” компани барьсан замаа өндөр тарифаар ашиглуулж байсан бол тээврийн компаниуд шороон замаар 3-4 метрийн өндөртэй тоос татуулан нүүрсээ зөөдөг байж. Бондын санхүүжилтээр энэ замын худалдаж авснаар  тээврийн бүх компани засмал замаар нүүрс зөөх болсон байна. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Цэлмэг “Шороон замаар тээвэр хийхэд 18 цаг зарцуулдаг байсан бол 7-9 цагт багтдаг болсон. Цаг, мөнгө хэмнэсэн гэсэн үг. Шороон замаар тээхэд техник хэрэгсэлд маш их эвдрэл гардаг. Энэ мэт эрсдэлд гардаг тогтмол зардлаа хумьж чадсан” хэмээн ярилаа.

 

“Арьс ширний салбарт бондын эх үүсвэрээс санхүүжсэн зээл орж ирээгүй бол юу болох байсныг төсөөлж ч чадахгүй байна” гэж холбооны тэргүүн нь хэлэв. Арьс ширнийхэн бондын хөнгөлөлттэй зээлээс 80 орчим тэрбум төгрөг авчээ. Гүн боловсруулдаг үйлдвэр хоёр, гуравхан байсан бол 20 гаруй болж өссөн байна. Экологид сөрөг нөлөө багатай Европын орнуудын химийн бодисуудыг хэрэглэдэг болж. Бондын зээл авсан SRB компани Японы зах зээл рүү цүнх экспортолж эхэлжээ. Хагас боловсруулах үйлдвэрүүд Итали, Испани, Турк, Солонгосын зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаж байгаа аж.

 

Хоёр их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ


 

Бондын санхүүжилтээс зээл авсан хөнгөн үйлдвэрийн салбарынхан ч их зүйл амжуулжээ. Зээл авсан компаниуд хоёр их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болчихож. Бондын зээл авснаар жилд 34.7 тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгджээ. “Эрдэнэт” Азид  анх удаа арваад өнгийн утсаар нэг метр квадратад сая ширхэгт байх нягтралтай хивсний том машин суурилуулжээ. Хөвөн даавууны үйлдвэр Төв аймагт ажиллаж эхэлсэн бол нарийн даавууны үйлдвэр энэ сардаа багтаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх нь. Дөрөвдүгээр станц бондын санхүүжилтээс 70 сая ам.долларын зээл авчээ. Цахилгааны чадлаа 123 МВт-аар нэмжээ. Арваад аймгийг тэр чигт нь цахилгаанаар хангах хэмжээний хүчин чадал гэнэ. Дулаанаа 188 ккл-аар нэмсэн байна. Нэг, гурав, дөрөвдүгээр хорооллыг зэрэг халаахаар хэмжээний дулааныг илүү үйлвэрлэдэг болжээ. “Дулааны цахилгаан станц IV” ТӨК-ийн албаны дарга Б.Цэвээн “Сүүлийн гучин жилд эрчим хүчний салбарт ийм том өргөтгөл хийгдээгүй. Шинэчлэлийн Засгийн газар зоригтойгоор бондууд босголоо. Энэ мөнгөөр гэр орноо тохинуулах ажил л хийсэн.

 

Бондын санхүүжилтээс хөнгөлөлттэй зээл авсан хувийн хэвшлийн компаниудыг төлөөлж Эрдэнэтэд Төмөрлөгийн үйлдвэр барьж байгаа Бэрэн, Хөх цавын цементын төсөл хэрэгжүүлж буй МАК компанийн төлөөлөлтэй уулзсан юм.

 

МАК-ын цементийг Оюу толгойн гүний уурхайд ашиглаж болно


 

Хөх цавын цементийн үйлдвэрийн төслийн хяналтын менежер П.Тэмүүлэн “Бондын санхүүжилт авснаар төслийн ажил эрчээ авсан.Төслийн нийт гүйцэтгэл 90 хувьтай яваа. Бондын санхүүжилтээс өмнө манай бүтээн байгуулалт гуч, дөчин хувьтай байсан. Манай цементийг бүх л төрлийн бүтээн байгуулалтад ашиглаж болно. Хэрэглэгчийн захиалгаар усанд тэсвэртэй, хүчиллэг, шүлтлэг орчны цементийг үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрийн маань хажууд робот лаборатори ажиллана. Тэр утгаараа чанарт эргэлзэх юмгүй” гэж ярилаа. Хүчиллэг, шүлтлэг орчинд тэсвэртэй цемент гэдгийн учрыг тодруулахад “Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж байгаа. Газар доор өрнөдөг учраас маш хүчиллэг орчин гэсэн үг. Гүний уурхайн бүтээн байгуулалтад ашиглах цементийг хийх бүрэн боломжтой” гэсэн хариу өгөв.”Хөх цавын цемент” төсөл  бондын санхүүжилтээс 65 сая ам.долларын зээл авчээ.

 

Бэрэнгийн үйлдвэр 150 сая ам.долларын импортыг орлоно


 

“Бэрэн групп” компани бондын санхүүжилттэй хөнгөлөлттэй зээлээр Эрдэнэтэд жилд 200 мянган тонны хүчин чадалтай төмөрлөгийн үйлдвэр байгуулж байгаа юм.  Энэ жил үйлдвэрлэлийн эхний шугам ашиглалтад орох гэнэ. Намраас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Бондын хөрөнгөнөөс 22.7 сая ам.долларын зээл авчээ. Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Батболд “Шинэ ширэмний үйлдвэр маань ашиглалтад орчихсон. Үйлдвэрийн хоёрдугаар шугамаа 2017 онд ашиглалтад оруулна. 100-150 сая ам.долларын импортыг орлоно. Манайх суурь төмөрлөгийн үйлдвэр. Манай суурин дээр жижиг дунд төмрийн компаниуд үүсэх боломжтой” гэж ярилаа. Эднийхээс ган төмөр утас аваад хадаас, шрупп хийж болох нь. Эсвэл Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрээс шингэн хэлбэрээр нь төмөр авч янз бүрийн эд анги цутгах боломжтой юм байна. Машины эд анги  үйлдвэрлэх хэмжээний чанартай бүтээгдэхүүн энэ үйлдвэрээс гарах аж. “Бэрэн”-гийн үйлдвэр багагүй хэмжээний ган бөмбөлөг үйлдвэрлэхээр болж. Том хэрэглэгчидтэй учраас ган бөмбөлөг дажгүй гүйлгээтэй бүтээгдэхүүн болно гэж компанийнхан тооцоолжээ. Эрдэнэт жилдээ 30 мянган тонн ган бөмбөлөг хэрэглэдэг бол Оюу толгой бүрэн хүчин чадлаараа ажиллавал 70 мянган тонн ган бөмбөлөг хэрэглэх нь. Ган бөмбөлөг чамгүй үнэтэй эд бололтой. Жижиг ган бөмбөлөг гэхэд тонн нь 2000 ам.доллар хүрдэг юм байна. Манай улсын ган төмрийн хэрэглээ жилдээ 400 гаруй орчим мянган тонн гэнэ. Үүний 90 хувийг гаднаас худалдаж авдаг байна.  Жилдээ 300 гаруй сая ам.долларын ган төмөр бүтээгдэхүүныг гадаадын улсуудаас авдаг гэсэн тооцоо гарчээ. Энэ хэрэглээний бараг  талыг Бэрэнгийн үйлдвэр эхний ээлжинд хангаад эхлэх нь.   

     

Н.Мөнхбат: Хэрэглээ, халамжийг дэмжсэн ямар ч санхүүжилт хийгээгүй

 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

Хөгжлийн банк олон улсын санхүүжилтээс босгосон мөнгөнийхөө хэдийг нь зарцуулаад байгаа вэ?

 

2013-2015 оны ажлаа дүгнэж ярихад Хөгжлийн банк 5.9 их наяд төгрөгтэй тэнцэх үүсвэрийг олон улсын санхүүгийн зах зээлээс босголоо. Үүний 4.9 их наяд төгрөгийг санхүүжилтэд зориулж хөрөнгө оруулалт хийсэн. Энэ санхүүжилтын гуравны нэг нь хатуу дэд бүтцэд зарцуулагдсан. Дэд бүтэц бол аливаа улсын аж үйлдвэржилтийн суурь. Шинээр үйлдвэр барья гэхэд бараа бүтээгдэхүүнийг нь тээвэрлэх зам, цахилгаан дулаангүй бол бүтэхгүй. Хоёрт нь мөн л энэ хэмжээний мөнгөөр улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, Амгалангийн дулааны цахилгаан станц гэх мэт олон жил хүлээгдсэн төслүүдийг санхүүжүүллээ. Эдийн засгийн өсөлтийг суурийг тавьсан бүтээн байгуулалтууд. Үлдсэн нь экспортыг дэмжих 888 төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт болж компаниудад очсон.

 

Нийтдээ хэчнээн төсөл бондын санхүүжилттэй зээл авсан бол?

 

Нийтдээ гуч гаруй хөтөлбөр санхүүжүүлсэн. Экспортыг дэмжих 888 төсөл гэхэд нэг хөтөлбөр боловч задлаад харахаар 40 гаруй компанийг санхүүжүүлсэн байх жишээний. Задгай дүнгээр нь авч үзвэл 1700 орчим төслийг санхүүжүүлээд байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцсон гүйцэтгэгч компани гэхэд 1000 гаруйгаар тоологдоно. Нэг зүйлийг онцлоход хэрэглээг дэмжсэн ямар ч санхүүжилт хийгээгүй. Иргэдийн гар дээр очих нийгмийн халамж, улсын төсвийн урсгал зардлыг санхүүжүүлээгүй. Дотооддоо хуримтлал үүсгэсэн, хөрөнгө оруулалт хийсэн зүйлүүдийг л санхүүжүүлсэн.

 

Үйлдвэрлэлийг дэмжсэн төслүүдийн эргэн төлөлт ямархуу байна?

 

Үйлдвэрлэлийг дэмжих төслүүдийн хувьд арилжааны банкуудаар дамжуулж санхүүжилт хийсэн учраас эргэн төлөлт өндөр байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Цахилгаан хязгаарлах эрсдэлийг хаасан төсөл бол Бөөрөлжүүт, шаардлагатай гэвэл дахиад ч дамжуулан зээл өгөхөд бэлэн байна
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар иргэдийн саналыг авч эхлэв
ӨНӨӨДӨР: Сэлбэ дэд төвийн тендерт монгол компаниуд оролцох боломжтой болсон талаар мэдээлнэ
Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (112.72.11.103)
    Зөв л зүйл хийсэн. Улсаа хөгжүүлэхийн тулд ийм л замаар явна. МАН.хан та нар бол ард түмний ядуу сэтгэлгээг ашигладаг хумсаа нуусан муурнууд шүү дээ. Мэдэж байна
    2016 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.41.213)
    30 hubiig ni ta nar tsohison.tghiin tuld ch ta nar 900 terbumiin jiliin huutei zam l barih ajliig songoson.gardan guitsetgesen.odoo ard tumen ni amidral hund ajilgui orlogogui ta nariin husseneer saihannhugjlee suuliin 4 jil
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.24.139)
    kk.uurt ashigtai unatstai mungu ugaah tusludee bol hiinel dee
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Үнэн шүү (182.160.3.123)
    МАН-ын тавьсан өр халамж, амлалтанд орсон. АН-ын өр хөрөнгө оруулалт, дэд бүтцэнд орсон. Ялга байна аа байна.
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Дээлтэй Монгол" наадмын үеэр дараах замыг хаана
    5 мин
  • Х.Нямбаатар: Цахилгаан хязгаарлах эрсдэлийг хаасан төсөл бол Бөөрөлжүүт, шаардлагатай гэвэл дахиад ч дамжуулан зээл өгөхөд бэлэн байна
    30 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11864 болжээ
    46 мин
  • Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар иргэдийн саналыг авч эхлэв
    1 цаг 1 мин
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
    1 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: Сэлбэ дэд төвийн тендерт монгол компаниуд оролцох боломжтой болсон талаар мэдээлнэ
    1 цаг 19 мин
  • ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замыг шинэчлэх ажил ирэх сард дуусна
    1 цаг 24 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 31 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно
    1 цаг 40 мин
  • Монголын эдийн засгийн форумд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцоно
    1 цаг 53 мин
  • Т.Дүгэрдорж: Бид цолоо ахиулъя, амжилтаа бататгая хэмээн дор бүрнээ хичээж байгаа
    2 цаг 15 мин
  • Ш.Уламбаяр: Төрийн наадамд 28 дахь жилдээ зодоглохоор бэлтгэлээ хийж байна
    2 цаг 24 мин
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    16 цаг 2 мин
  • Н.Учрал: Хил холболтын бүтээн байгуулалтын ажил товлосон хугацаандаа үргэлжилж байгаа
    16 цаг 7 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэхгүй байхыг анхааруулжээ
    16 цаг 57 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгоно
    17 цаг 3 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    17 цаг 15 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
    17 цаг 19 мин
  • ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа
    18 цаг 8 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК