Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хувьцаагаа худалдах шийдвэрт иргэд ам сайтай байна

2016-6-13
0
ЖИРГЭХ

-ХУВЬЦААГ МӨНГӨЖҮҮЛЖ БУЙ АСУУДЛЫГ СОНГУУЛЬТАЙ ХОЛБОХ ХЭРЭГГҮЙ-

 

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр төр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргасан билээ.

 

2012 оны дөрөвдүгээр сарын байдлаар 2.858.000 иргэн хувьцаа эзэмшиж байснаас нийтдээ 278 мянган оюутанд 138 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд 4.8 тэрбум төгрөгийг хэсэгчлэн, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөг, нийтдээ давхардсан тоогоор 1 сая 216 мянган иргэнд 464.8 тэрбум төгрөгийг бүхэлд нь болон хэсэгчлэн мөнгөжүүлэх ажлыг хийсэн байна.

Өнөөдрийн байдлаар 18 хүртэлх насны хүүхдүүдийг оролцуулалгүйгээр тооцвол, 1 сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байна. Тиймээс уг хувьцааг мөнгөжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэжээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ “Хувьцааг мөнгөжүүлж буй асуудлыг сонгуультай холбох хэрэггүй, бэлэн мөнгө тарааж буй асуудал биш. Хувьцааг нь худалдаж авч байгаа, өөрөөр хэлбэл төлбөр хийж байгаа асуудал юм. Түүнчлэн бүх асуудал хуулийн хүрээнд болно. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Засгийн газар 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлсэн, эдийн засагт тодорхой хэмжээний эерэг өөрчлөлт авчрах шийдвэр гаргалаа” гэсэн юм.

 

Иргэдийн хувьд заавал 322 ширхэг хувьцаагаа арилжих шаардлагагүй бөгөөд үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар Засгийн газрын зүгээс  дараачийн ээлжинд хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хэлэлцэхээр болсон аж. Хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлтэй иргэд улс орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын бүх салбарт очиж маягт бөглөсний үндсэн дээр өргөдлөө гаргаж, хүсэлтээ илэрхийлэх бөгөөд өнөөдрөөс энэ ажил эхэлж байна.

 

Өргөдөл өгснөөс хойш долоо хоногийн дараа мөнгөө өөрийн дансаар авах бөгөөд тодорхой хугацаанд захирагдахгүй үргэлжлэх юм.Энэ талаар сурвалжлахаар Арилжааны банкуудыг зорьж, иргэдийн байр суурийг сонирхлоо.

Хаан банкны бүх салбарууд өнөөдөр ачаалал ихтэй ажиллаж байна. Иргэд өглөөнөөс эхлэн очерлож, хувьцаагаа худалдахаар бүртгүүлж байна гэв.Тус банкны хувьд иргэний үнэмлэх эх хувиараа болон гурван хувь канондаж, бүртгэлийн маягтыг гурван хувь бөглөх шаардлагыг тавьжээ. Иргэдийн хувьд зарим нь энэ талаар мэдээлэлгүй байсан бөгөөд, ямар материал бүрдүүлэх эсэхийг банкны ажилтнуудаас тодруулж байсан юм. Мөн иргэдийн хувьд өмнө нь бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргаж байсан хийгээд брокер дилерийн компанинд хандан данс нээлгэж байснаас үл хамааран хувьцаагаа худалдана гэдгийг холбогдох албаныхан тодотгож байгаа юм.Харин Голомт болон Төрийн банкны зарим салбарууд харьцангуй ачаалал багатай ажиллаж байна. Голомт банкны хувьд бүртгэл маягт бөглөөд иргэний үнэмлэхтэйгээ очоод банкны ажилтанд бүртгүүлэх бол Төрийн банк иргэний үнэмлэхтэйгээ байх шаардлагыг тавьжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, оюутнууд өмнө нь хувьцааны мөнгөө авсан бөгөөд тэдэнд хувьцаа худалдах эрх нээгдэхгүй юм. Зарим иргэд хувьцаагаа зараад юу хийх, юу авахаа хүртэл төлөвлөсөн гэж байлаа. Харин зарим нь хувьцаагаа худалдах нь буруу гэдэг байр суурийг ч илэрхийлж байсан юм.

Иргэдийн төлөөлөл хувьцаагаа худалдах талаар ийн ярилаа.

 

-ИРГЭДЭД МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ҮЕД ЗӨВ ШИЙДВЭР ГЭЖ БОДОЖ БАЙНА-

 

Дорнод аймгийн иргэн Х.Цэвэгмид: -Иргэдийн амьдрал ахуй тааруухан байна. Мөнгөний хэрэгцээ их байна. Хэдэн малаар амьдралаа залгуулна гэдэг боломжгүй болсон. Хувьцаагаа худалдах ажлыгих зөв гэж бодож байна. Гэхдээ би хувьцааныхаа мөнгийг өмнө нь авчихсан байсан. Энд хүүхэдтэйгээ ирсэн. Мөнгө хэрэгтэй үед их хэрэг болж байна.

 

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б.Баасанхүү: -ТАВАНТОЛГОЙН АШГИЙГ БИД ХҮРТЭХ ЁСТОЙ-

 

-Төр засаг өгч байгаа дээр нь авсан дээр гэж бодож байна.Тавантолгойн энэ хувьцаа үнэгүйдвэл яах билээ. Ямар бүгдийг нь худалдчихаж байгаа биш. Үлдсэн хувьцаа нь байгаа юм чинь, иргэдийн амьдрал хэцүү байгаа энэ үед зөв ажил гэж бодож байна. Тэгээд ч Тавантолгойг гадныханд өгөх гэж байхад нь энэ засгийн эрх баригчид авч үлдсэн гэсэн. Бид Тавантолгойн ашгийг хүртэх ёстой. Энэ эрх баригчдыг иргэдээ бодсон, зөв шийдвэр гаргаж байгаасай л гэж хүсч байна.

 

-ХУВЬЦААГАА ЗАРАХ ЭСЭХЭЭ САЙН МЭДЭХГҮЙ БАЙНА-

 

 -Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн н.Лэгзмаа: -Яг үнэндээ зарах нь зөв, буруу гэдгээ мэдэхгүй байна. Яах вэ гээд л хүмүүсийг хараад л зогсч байна. Хүмүүс зарах нь зөв л гэх юм, буруу л гэх юм. Уг нь мөнгө хэрэгтэй үед зөв шийдвэр юм. Гэхдээ хувьцаагаа хадгалж байвал бүр илүү ашигтай байх ч юм болов уу гэж бодож байна. Зарим нь сонгуулийн шоу ч гэх юм гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

 

-МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭ ИХ БАЙГАА УЧРААС БИ 30 ХУВИА ЗАРААД, ЭХНЭР ХУВЬЦААГАА ХАДГАЛНА ГЭСЭН-

 

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Батдорж: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, оюутнууд өмнө нь хувьцаагаа мөнгөжүүлж авсан шүү дээ. Эх орны хишиг, Эрдэнийн хувь гээд энэ их сайн ажил байсан. Олон оюутан сургалтын төлбөрөө төлүүлсэн. Ар гэрт нь төлбөр төлөх ачаалал ч буурсан. Тухайн үед манайх хоёр оюутантай байсан. Их зөв ажил гэж бодож байлаа. Төр засгаас бидэнд хувь хишиг гээд өгсөн зүйлээ буцаагаад худалдаж авна гэдэг зөв шийдвэр л гэж бодож байна. Айл бүхэнд л мөнгөний хэрэгцээ их байдаг. Тиймээс 1072 хувьцаатай гэр бүлийн гишүүд нэг нь зараад, нэг нь хадгалж болно шүү дээ. Миний хувьд  30 хувиа зараад, эхнэр маань  хувьцаагаа хадгална гэсэн. Дараа илүү үнэд хүрэх ч юм бил үү. Иргэд дурын арилжааны банкинд хандан, тодорхой маягт бөглөх замаар хүсэлтээ гаргаснаар долоо хоногийн дотор холбогдох газруудад бүртгэлийг тулгах ажил хийгдэх юм.

 

Хувьцааны мөнгө иргэдийн дансанд гурав хуваагдан байрших бөгөөд худалдах эрхтэй 1.657.000 иргэн байгаа аж. Харин хүүхдүүдийн хувьцааг энэ удаа төрөөс худалдан авахгүй. Учир нь, тухайн хүүхэд иргэний үнэмлэх авсан хойноо хувьцаагаа өөрөө захиран зарцуулах эрхээ эдлэх хэрэгтэй гэж үзсэн  байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (122.201.22.165)
    Харамсалтай юм,засгийн газар үнэт цаасаа үнэгүйдүүлж бна.
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.235.178.87)
    банкууд энэ ажилд их идэвхтэй хандаад бга нь сэжигтэй бга юм даа. бүр өдөр нь болоогүй бхд хүмүүс рүү мессэж явуулаад эхэлсэн
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.92.187)
    sONGUULIIN HUULI ILERHII ZORCNLOO, UAMAR HARIUTSLAGA HULEELGEHIIG HARJ BNA, MONGOL ULSAD BAIGAA NERTEI HUULICNID, EDIIN ZASAGCNID UAG IIM ASUUDAL DEER UGEE HELMEER BNA, HUULI ZORCNSON UU, EDIIN ZASGAA BALLASAN SNIIDBER MONUU BISNUU GEDEG DEER,
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Аймшигтай, надад л лав таалагдахгүй байна. Ядарсан арга
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • mnscnsm (73.92.18.195)
    21000-n neg xelber
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.242.47.50)
    bolku yavch bolku ueiin er huuhed mini ideh hool ym shuu dee
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (49.0.161.49)
    Ард түмэнийг үгүйртэл нь ядууруулаад эцэст нь 300000 төгрөгөөр өчүүхэн шар тос долоолгож доромжилж яаж чадаж байна аа.өдий хүртэл ардчилал гэж дэмжлээ.дахин Хэзээ ч дэмжихгүй
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (94.242.246.24)
    ur hoichdoo yu uldeeh gesen humuus we bodood uzeldee
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Batmunkh (24.6.228.98)
    Minii ard tumen boliochee ta nariin garaar eh orniig chun zarah geed bna shuu ee
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (89.31.57.5)
    uuliin beliig bish uuliin tsaadhiig harah heregtei mongol hun iim yaduu setgelgeetei baij bolohgui
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (89.31.57.5)
    uuliin beliig bish uuliin tsaadhiig harah heregtei mongol hun iim yaduu setgelgeetei baij bolohgui
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (89.31.57.5)
    uuliin beliig bish uuliin tsaadhiig harah heregtei mongol hun iim yaduu setgelgeetei baij bolohgui
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (78.142.19.213)
    биднээр яаж ингэж тоглож чадаж байнаа та нар энэнийхээ горийг амсанааа гаагүй
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (78.142.19.213)
    биднээр яаж ингэж тоглож чадаж байнаа та нар энэнийхээ горийг амсанааа гаагүй
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (78.142.19.213)
    биднээр яаж ингэж тоглож чадаж байнаа та нар энэнийхээ горийг амсанааа гаагүй
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Сүмбээ (203.169.50.153)
    Сонгуультай холбохгүй байхын аргагүй үйлдэл. АН үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа хэрэг. Энэ бол иргэдийн зөвхөн өнөө маргаашаа харж амьдарч байгаа сэтгэлгээн дээр тоглож байна. Талхын мөнгөө л бодож байгаа хүн түүний цаадах том асуудлыг олж харахгүй.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Сүмбээ (203.169.50.153)
    Сонгуультай холбохгүй байхын аргагүй үйлдэл. АН үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа хэрэг. Энэ бол иргэдийн зөвхөн өнөө маргаашаа харж амьдарч байгаа сэтгэлгээн дээр тоглож байна. Талхын мөнгөө л бодож байгаа хүн түүний цаадах том асуудлыг олж харахгүй.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.115.165)
    cnihereer huurcn baigaa um snig um bolj bna, gehdee irged songoltoo negent hiisen baih aa, tuuniig uy cn oorcnilj cnadahgui dee, ogcn baigaa umiig ni ab, gehdee songoltoo hiidgeeree hiih ni zob
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Амараа (85.25.103.119)
    бид газар нутагаа зарж байншүү дээ хөөрхий ядарсан иргэдийг маань ингэж дээрлхэх гэж
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Амараа (85.25.103.119)
    бид газар нутагаа зарж байншүү дээ хөөрхий ядарсан иргэдийг маань ингэж дээрлхэх гэж
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Амараа (85.25.103.119)
    бид газар нутагаа зарж байншүү дээ хөөрхий ядарсан иргэдийг маань ингэж дээрлхэх гэж
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (62.122.208.152)
    Teneguud
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (95.85.69.58)
    Үхсэндээ баярладаг бнаа. Одоо наадахын чинь дуулианаар хятадууд авч эхлэнэ штээ. Саяхан хувьцаа авч бна гэж дуулиан тараасан нь ард түмэн яаж хандах нуу гэж туршсан байна л даа. Наад луйварчид чинь арга нь улам нарийсаад байгаа юм бна. Хувьцаагаа зарж болохгүй л гэж бодож байна.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
    • АН ыг узэн ядагч
      бичсэн саналын угийг хооронд нь солиод байх юм ямар хогийн юм бэ
      2016 оны 06 сарын 13
    • зочин
      яагаад бичсэн юм урвуу зоруу хорвуулээд бгаа юм новшнуудаа
      2016 оны 06 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    9 цаг 12 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    11 цаг 36 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    12 цаг 54 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    13 цаг 5 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    13 цаг 13 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    13 цаг 36 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК