Английн “Арсенал”-ынхан Францын аварга “Монпелье”-гийн гол довтлогч Оливье Жируг 12 сая паундаар авснаа албан ёсоор зарлалаа. Тэрээр өнгөрсөн даваа гаригт эрүүл мэндийн үзлэгт орсон бөгөөд өчигдөр албан ёсоор гэрээгээ үзэглэжээ. Өнгөрсөн улиралд 25 настай Жиру 36 тоглолтод гарч 21 гоол оруулсан юм. “Арсенал”-ын хувьд шинэ улирлын өмнө Лукас Подольски, Оливье Жиру хэмээх хоёр сайн довтлогчийг худалдан авлаа. Монтпелье багийн дасгалжуулагч Рене 9,6 сая фунтаас дээш санал ирвэл түүнийг зарахад бэлэн хэмээж байсан нь биелэлээ олжээ. Оливь Жиру хэлэхдээ “Би “Арсенал”-д ирсэндээ баяртай байна. Английн нэгэн агуу багийн нэг хэсэг болж буй нь сайхан хэрэг. Би өсвөр наснаасаа л Премьер лигт тоглохыг хүсдэг байлаа” гэжээ.Д.Ундрах 24tsag.mn





















































