Сонгож өгсөн байрнаас өөр газар санал авбал хүчингүйд тооцно
Тойргийн хороо нь байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад зарласнаас өөр байранд санал хураавал хүчингүйд тооцно. Энэхүү санал хураалтыг хүчингүйд тооцвол энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулах хуультай. Энэ шийдвэрийг тойргийн хороо гаргах бөгөөд уг шийдвэрт санал авах байр, өдрийг товлоно. Дахин сонгуулийг ажлыг өдөр явуулах хуулийн заалттай. Дахин санал хураах ажиллагааг дуустал сонгуулийг сурталчилгаа хийхийг хориглоно. Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн ухуулагч, шадар туслагч, дэмжигч, нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ажээ. Харин сонгуулийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Мөн нам эвсэл болон бусад байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-7 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
Д.Ундрах 24tsag.mn



















































