
Ч.Сайханбилэг: "Улаанбаатар хотын УИХ-ын 14 мандатаас 11-ийг нь АН-ын нэр дэвшигчид аваад байна. Бид энэ удаа нийлэл хотод үнэмлэхүй ялалт байгуулж байна гэж хэлэхэд таатай байна. харин НИТХ-ын 30 тойргоос АН 24-26 нь авч АН ялж байна" гэж мэдэгдлээ.
Харин Баянзүрх дүүргийн гурван мандаттай тойрогт нэр АН-ын хоёр нэр дэвшигч ялах нь тодорхой болоод байгаа аж. Гэсэн ч саналын дүнгээр гуравт бичигдэх хүнийг тодруулах явцад хэсгийн хорооны ажилчид ажиглагчдыг хөөж, хаалгаа цоожилж байгаа гэв. Тиймээс энэ үйлдлийг нь анхааралдаа авахыг СЕХ-ноос АН-ын зүгээс хүслээ. Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшигч И.Нарантуяа гуравт бичигдэх магадлалтай байгаа гэдгийг мөн хэлсэн юм.
Б.Баяр