Эмэгтэйчүүд Монгол Улсын хилийг 10000 км явган аялна

Эх орон байгаль дэлхийгээ хайрлахад хүүхэд залуусыг уриалж, зөв соёлтой аялах, эрүүл мэндийн хөдөлгөөнийг суртачлах зорилгоор Монгол Улсын хилийг 10000 км тойрон аялах эмэгтэйчүүдийн баг аялалдаа гарахад бэлэн болжээ. Аялалыг ирэх сарын -1 буюу энэ ням гарагт Сүхбаатрын талбайгаас эхлээд есдүгээр сарын 1-ний өдөр дуусна. Энэ аялал нь эмэгтэйчүүдийн баг Монгол орны дөрвөн захын цэгт хүрэхээр аялж буй анхны тохиолдол ажээ. Багийн гишүүдийн хувьд 1986 оноос эхлэн 20 гаруй жил хөнгөн атлетикаар хичээллэсэн, спортын зэрэгтэй, мэргэжлийн эмэгтэй тамирчид юм. Багийн ахлагч, эмчээр Ч.Ундрал, чиглүүлэгчээр Ж.Энхтайван, холбоо харилцаа, аж ахуй хариуцагчаар Ч.Оюун-Эрдэнэ, сэтгүүлч, зураглаачийн үүргийг Г.Нансалмаа нар гүйцэтгэнэ. Аялагчид батлагдсан чиглэлийн дагуу аялахдаа аян замын тэмдэглэл хөтөлж, дүрсжүүлэн баримтжуулж, аялалын хугацаанд телевизийн нэвтрүүлэг бэлтгэх аж. Тэд хилийн дагуу Монгол Улсын хилийн зүүн цэг Дорнод аймгийн Соёлз уул , Өмнөд цэг Баян-Өлгий аймгийн Алтай таван богд уулын Мааньт, хилийн хойд цэг Хөвсгөл аймгийн Монгол шарын даваанд хүрэхээр 10000 км замыг туулах юм.
Д.Ундрах 24tsag.mn