Түлэгдсэн гурван хүүхдийг Солонгост эмчилнэ

БНСУ-ын “Hangang sacred Heart” эмнэлгийн мэргэжлийн эмч нарын баг Монголд ирж Гэмтэл, согог судлалын үндэсний төвд түлэнхий, нөхөн сэргээх, гоо сайхны мэс засал хийж байгааг манай сайт мэдээлж байсан. Тэд өнөөдрийн байдлаар 14 өвчтөнд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, мэс засал хийсэн аж. Удахгүй түлэгдсэн гурван хүүхдийг Солонгос руу авч явж эмчилгээ хийх гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn